Ёл
| Ёл | ||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||||
| Биологийн ангилал | ||||||||||||||||
|
||||||||||||||||
| Латин нэршил | ||||||||||||||||
| Gypaetus barbatus (Карл Линней, 1758) |
Ёл, мөн Ооч ёл гэгддэг, Gypaetus barbatus, нь Харцагынхан овгийн шувуу бөгөөд Gypaetus төрлийн ганц төлөөлөгч юм. Тэд Европын өмнөд хэсэг, Африк, Ази, Энэтхэг, Төвд, Монголд өндөр уулархаг газар суурин нутаглана. Альпын нуруунд аваачиж суурьшуулсан боловч ховор хэвээр байна.
Тэд голдуу улай сэгээр хооллох ба ясны чөмөг гол идэш нь болдог. Өндрөөс яст мэлхий болон томхон ясыг унагаж бяцлаад иддэг.
[засварлах] Гадаад төрх
Биеийн урт 95-125 см, далавчаа дэлгэхэд 3 м орчим том махчин шувуу юм. Биеийн жин 4.5-7.5 кг.
Нас бие гүйцсэн нь бор шаргал толгой, биетэй, хар ооч сахалтай. Далавч, сүүлний өд нь саарал өнгөтэй. Залуу ёл бүх бие нь барандуу зүстэй байх ба 5 жил болж байж бүрэн нас бие гүйцнэ. Ёл шувуу тэжээвэр нь 40 гаруй жил насалдаг.
[засварлах] Үржил
12-2 сарын дунд хүртэл үржлийн улирал бөгөөд 1-2 өндөг гаргадаг. 53-58 хоноод ангаахай гарах бөгөөд 106-130 хоног үүрэндээ өсөж бойжно.
[засварлах] Гадаад холбоос
| Commons: Gypaetus barbatus - зураг, дуу, бусад юмс |
| Викизүйлд Gypaetus barbatus-тай холбоотой мэдээлэл байна. |