Ёнэмүра Акира

Ёнэмүра Акира
Бэйсбол
Төлөөлдөг улс: ЯпонЯпон Япон
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Ёнэмүра Акира
Төрсөн огноо 1959 оны 8 сарын 6 (1959-08-06) (64 настай)
Төрсөн газар Күмамото, Яцүширо
 
Медалиуд
Зуны олимп
Алт Лос-Анжелес 1984 Баг

Ёнэмүра Акира (米村明 Yonemura Akira?, 1959 оны 8 сарын 6-нд Күмамото аймгийн Яцүширо хотод төрсөн) нь Японы бэйсболчин юм.

Тэрээр Пи Эл Гакүэн ахлах сургууль, Чүү-Оо их сургуулийг дүүргээд Каваи Гакки компанийн бэйсболын багт тоглож байхдаа 1984 оны зуны олимпод оролцож, алтан медаль хүртжээ. Олимпийн дараа Японы мэргэжлийн бэйсболын Чүүничи Драгонс баг түүнийг драфтын 5-р сонгосон бөгөөд тус багт Ёнэмүра 6 улирал хүчин зүтгээд 1991 онд зодог тайлсан. Өдгөө Чүүничи Драгонс багтаа скаутаар ажилладаг.