Ён Эке
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
|
|||||||||||||||||||
|
|||||||||||||||||||
Ён Виктор Эке (шве. John Wicktor Eke, 1886 оны 3 сарын 12 - 1964 оны 6 сарын 11) нь Шведийн хөнгөн атлетикч, 1912 оны Стокхольмын олимпийн алтан медальтай тамирчин юм.
Стокхольмын олимп [засварлах]
Эке 1912 оны олимпод 10000 метрийн гүйлт, кросс гүйлтийн багийн болон хувийн төрөлд өрсөлдсөн билээ. Тэрээр хувийн төрөлд Финландын Ханнес Колемайнен, Шведийн Хяльмар Андерссон нарын дараа 3-т орж, хүрэл медаль хүртсэн бөгөөд мөнөөх Андерссон болон Иосеф Теренсторм нартай хамтдаа багийн төрөлд хурд сорьж алтан медалийн эзэн болжээ. Мөн 10000 метрийн гүйлтийн шигшээ уралдаанд шалгарсан боловч гараанд гараагүй аж.