Америкийн Нэгдсэн Улс
| Америкийн Нэгдсэн Улс
United States of America
|
||||||
|---|---|---|---|---|---|---|
|
||||||
| Уриа: In God We Trust "Бид бурханд итгэдэг" |
||||||
| Дуулал: The Star-Spangled Banner "Одод түгсэн туг" |
||||||
| Нийслэл | Вашингтон | |||||
| Ихийн их хот | Нью-Йорк | |||||
| Албан ёсны хэл | үгүй1 | |||||
| Үндэсний хэл | Англи2 | |||||
| Яс үндэс | 72.4% Цагаан арьстан 12.6% Хар арьстан 4.8% Азийн 10.2% бусад |
|||||
| Төрийн хэлбэр, байгууламж, эрх мэдэл | Холбооны, ерөнхийлөгчийн үндсэн хуульт бүгд найрамдах | |||||
| - | Ерөнхийлөгч | Барак Обама | ||||
| - | Дэд ерөнхийлөгч | Жо Байден | ||||
| Хуульчлах эрх мэдэл | Их Хурал (Конгресс) | |||||
| - | Дээд танхим | Чуулган (Сенат) | ||||
| - | Доод танхим | Төлөөлөгчдийн танхим | ||||
| Тусгаар Тогтнол | Их Британийн Вант Улсаас | |||||
| - | Тусгаар тогнолоо зарлан тунхагласан | 1776 оны 7 сарын 4 | ||||
| - | Хүлээн зөвшөөрөгдсөн | 1783 оны 9 сарын 3 | ||||
| - | Одоогийн үндсэн хууль | 1788 оны 6 сарын 21 | ||||
| Нутаг дэвсгэр | ||||||
| - | Талбай | 9,826,675 км2 (3) | ||||
| - | Үүнээс: Ус (%) | 6.76 | ||||
| Хүн ам | ||||||
| - | Тооцоо (2011) | 312,670,000[1] (3) | ||||
| - | Нягтрал | 33.7 хүн/км2 | ||||
| ДНБ (ХАЧ) | 2011 оны тооцоо | |||||
| - | Нийт | $15.065 их наяд[2] (1) | ||||
| - | Нэг хүнд | $48,147[2] (8) | ||||
| ДНБ (Нэрлэсэн) | 2011 оны тооцоо | |||||
| - | Нийт | $15.065 их наяд[2] (1) | ||||
| - | Нэг хүнд | $48,147[2] (15) | ||||
| ОТББИ (2007) | 45.0 (39) | |||||
| ХХИ (2011) | ▲ 0.910[3] (дээд) (4) | |||||
| Мөнгөн тэмдэгт | Америк доллар ($) (USD) |
|||||
| Цагийн бүс | -5-аас -10 | |||||
| Замын хөдөлгөөн | баруун | |||||
| Интернетийн АДН | .us .gov .mil .edu | |||||
| Утасны дугаар | 1 | |||||
| 1Ялгаатай тайлбартай ч гэсэн дор хаяж 28 муж улсын албан ёсны хэл нь Англи хэл. Харин Хавайд Англи хэлтэй хамт Хавай хэл албан ёсны хэл болно. 2Англи хэл нь иргэдийн 80%-ийн төрөлх хэл, бас төрийн харилцааны хэл. Удаах хамгийн олон ярилцагчтай хэл бол Испани хэл юм. |
||||||
Америкийн Нэгдсэн Улс (үсгээр товчилсон нь АНУ, англ. United States of America, USA), товчловол Америк нь Хойд Америкийн улс юм. Умард талаараа Канад, өмнөд талаараа Мексик улстай хиллэнэ. АНУ нь эх газар дахь 50 муж, Колумбын тойргоос гадна Номхон далай дахь Хавай муж ба Канадын хойно орших Аляска мужаас бүрэлдэнэ.
Агуулга |
[засварлах] Түүх
АНУ-ын түүх нь 1492 онд Америк тив нээгдсэнээс хойш, тэнд үүссэн колониудаас эхэлнэ. Тэндэхийн Британий колониуд нь 1776 онд салан тусгаарлаж, улмаар 1783 оны Парисын Гэрээний дагуу Америкийн Нэгдсэн Улс бусад улс орноор хүлээн зөвшөөрөгджээ.
1787 онд батлагдсан Үндсэн хуулийн дагуу АНУ нь холбооны улс болж анхлан байсан 13 муж улс дээр 19, 20-р зууны туршид шинээр 37 муж улс нэмэгдсэн тул тус улс Хойд Америкийн ихэнхийг эзэлсэн томоохон гүрэн болон өргөжжээ.
1861-1865 онд дэгдсэн Иргэний дайн болон 1930-аад оны эдийн засгийн Их хямралын үе нь АНУ-ын түүхийн хамгийн эгзэгтэй үе хэмээн үздэг байна. Дэлхийн I, II дайнд байгуулсан ялалт болон 1991 онд өндөрлөсөн Хүйтэн дайнаас (The Cold War) хойш АНУ нь дэлхийн хамгийн хүчирхэг гүрний статусаа хадгалсаар байна.
[засварлах] Газар нутаг, хүн ам
Хүн амын олонхи нь цагаан арьстан.
- Хар арьстан 29,2 сая
- Латин гаралтай 16,9 сая
- Индианчууд – 1,4 сая
Хүн амын 27,1% нь 18 хүртэлх насных бөгөөд 25 сая гаруй хүн 65-аас дээш настай байна. Дундаж наслалт 78. Дөрвөн хүн тутмын 3 нь хот сууринд амьдардаг.
2001 оны байдлаар, хүн амын 52% нь протестант, 24.5% нь католик, 1.4% нь жүдийн шашинтан, 0.5% нь муслим, 0.5% нь буддист, 0.4% нь хинду шашинтан, 14.2% нь шашин шүтлэггүй гэж тодорхойлогдсон байна. Үндсэн хэл нь англи.
Газар нутгийн хэмжээ: 9,631,418 км кв.
Газарзүйн байрлалын онцлог: Энэ нь олон улсын усан замыг ашиглах бүрэн боломжтойгоос гадна харьцангуйгаар тусгаарлагдмал байрлалтай нь бусад бүс нутгийн улс орнуудтай харилцахад тээврийн зардал, цаг хугацаа их шаардах муу талтай ч цэрэг стратегийн аюулгүй байдлыг]] ямар нэг хэмжээгээр хангадаг бөгөөд тухайлбал АНУ-ын нутаг дэвсгэр нь Дэлхийн I, II дайнд огтхон ч өртөөгүй нь үүний илрэл юм.
[засварлах] Засаг захиргаа
АНУ нь холбооны улс бөгөөд 50 муж улс болон Колумбын тойргоос бүрддэг. Нийслэл хот Вашингтонд 638,5 мянган хүн оршин суудаг. АНУ-ын хамгийн том хот нь Нью-Йорк бөгөөд дүүргийн хамт 9 сая гаруй хүн оршин суудаг.
АНУ-ын Ерөнхийлөгч нь Төрийн болон Засгийн газрын тэргүүн юм. Ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчийг муж улс болгоноос шууд сонгогдсон сонгогчдын саналаар 4 жилийн хугацаагаар сонгоно. Ерөнхийлөгч нь АНУ-д төрсөн, 35 нас хүрсэн иргэн байх ёстой.
АНУ-ын Засгийн газар буюу Кабинетыг Ерөнхийлөгч томилж, Сенат батлах бөгөөд сайд нар (Төрийн нарийн бичгийн дарга гэх) нь Конгрессын өмнө хариуцлага хүлээх албагүй.
[засварлах] Хууль тогтоох
Хууль тогтоох байгууллага Конгресс нь 2 танхимаас бүрддэг аж. Дээд танхим Сенат нь зургаан жилийн хугацаагаар муж улс бүрээс 2 гишүүн сонгогдсон 100 гишүүнтэй бөгөөд хоёр жил тутам эдгээрийн гуравны нэг нь дахин сонгуульд ордог байна. Доод танхим болох Төлөөлөгчдийн танхимд сонгогдох гишүүдийн тоо тухайн муж улсын хүн амын тооноос хамаардаг агаад одоогийн байдлаар 435 суудалтай байна.
[засварлах] Шүүх засаглал
АНУ-ын Дээд шүүхийн 9 гишүүнийг бүх насаар нь Ерөнхийлөгч томилж, Сенат баталдаг байна. Түүнчлэн АНУ-ын Давж заалдах шүүх, АНУ-ын Тойргийн шүүх, Муж улсын болон анхан шатны шүүх гэж байдаг.
[засварлах] Улс төрийн гол намууд
АНУ-д үндсэндээ үйлдвэрлэгчдийн эрх ашгийг хамгаалсан АНУ-ын Бүгд Найрамдах нам (1854 онд байгуулагдсан), АНУ-ын Ардчилсан Нам (1828 онд байгуулагдсан) хэмээх хоёр намын систем тогтож, засгийн эрхийг ээлж дараалан барьсаар ирэв. Эдгээр намын үзэл баримтлалд зарчмын ялгаа үгүй боловч БНН хувийн эдийн засагт төрийн оролцоог аль болохоор хязгаарлах чиг шугам баримтлаж байхад АН нь засгийн газар хувийн эдийн засгийг тодорхой хэмжээгээр удирдан зохицуулж, хүн амын нийгмийн асуудалд анхаарах ёстой гэж үздэг байна. Энэ хоёр намаас гадна Шинэчлэлийн нам, Ногооны болон Социал демократ гэх зэрэг улс төрийн 21 нам байдаг. Тэдгээр намууд улс төрийн нөлөө байхгүй, өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулдаггүй.
[засварлах] Эдийн засаг
АНУ нь дэлхийн хамгийн том, технологийн хувьд хөгжсөн хүчирхэг эдийн засагтай орон юм. Тус улсын зах зээлийн эдийн засгийн тогтолцооны дагуу худийн бизнес давамгайлах үүрэгтэй бөгөөд холбооны болон төрийн байгууллагууд шаардлагатай бараа, үйлчилгээг эдгээр хувийн үйлдвэрлэгчээс худалдан авдаг системтэй байна. Баруун Европ, Японы аж үйлдвэрлэгчидтэй харьцуулбал америкийн бизнес эрхлэгчид нь капитал болон үйл ажиллагааны хэмжээг өргөжүүлэх, ажиллах хүч нэмэгдүүлэх, шинэ бараа бүтээгдэхүүн боловсруулахад давуу талтай байна. АНУ-ын компаниуд нь компьютер, анагаах ухаан, сансар судлал, батлан хамгаалах зэрэг салбарын тоног төхөөрөмж боловсруулалтаараа дэлхийд тэргүүлдэг байна. 1994-2000 онд бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрс нэмэгдэж, инфляцийн түвшин багасч, ажилгүйдлийн хэмжээ 5 хувиас доор болов.
[засварлах] Эшлэл
- ↑ "U.S. POPClock Projection". U.S. Census Bureau. Figure updated automatically.
- ↑ 2.0 2.1 2.2 2.3 United States. International Monetary Fund. 2011-10-09-д авсан.
- ↑ Human Development Report 2011. United Nations (2011). 5 November 2011-д авсан.
[засварлах] Холбоос
| Commons: United States - зураг, дуу, бусад юмс |
- Засгийн газар
- АНУ-ын Засгийн газрын портал Засгийн газрын сайтуудтай холбогдох үүд
- Ерөнхийлөгчийн өргөөний төлөөлөгч Цагаан ордоны төлөөлөгчийн албан ёсны вэбсайт
- Сенат АНУ-ын Сенатын танхим
- Ерөнхийлөгчийн өргөө АНУ-ын Ерөнхийлөгчийн албан ёсны вэбсайт
- Бусад
- InfoUSA Portal to U.S. Information Agency resources
- Library of Congress Official site of the U.S. Library of Congress
- Demographic Highlights Statistics from the Population Reference Bureau
- The 50 States of the U.S.A. Collected informational links for each state
- United States Encyclopжdia Britannica entry
- U.S. Census Housing and Economic Statistics Wide-ranging data from the U.S. Census Bureau
- U.S. Citizenship and Immigration Services Official government site
- State Fact Sheets Population, employment, income, and farm data from the U.S. Economic Research Service
- State Energy Profiles Economic, environmental, and energy data for each state from the U.S. Energy Information Administration
- Түүх
- Historical Documents Collected by the National Center for Public Policy Research
- U.S. National Mottos: History and Constitutionality Analysis by the Ontario Consultants on Religious Tolerance
- USA Collected links to historical data
- Газрын зураг
- National Atlas of the United States Official maps from the U.S. Department of the Interior
- United States Satellite view at WikiMapia (not affiliated with Wikipedia/Wikimedia Foundation)
| Хойд Америкийн орнууд |
|---|
| Америкийн Нэгдсэн Улс | Антигуа ба Барбуда | Багамын арлууд | Барбадос | Белиз | Гайти | Гватемал | Гондурас | Гренада | Доминика | Доминиканы Бүгд Найрамдах Улс | Канад | Коста-Рика | Куба | Мексик | Никарагуа | Панам | Сальвадор | Сент-Винсент ба Гренадин | Сент-Китс ба Невис | Сент-Люси | Тринидад ба Тобаго | Ямайка | |
| Их Найм |
|---|