АНУ-ын Сансрын Тандалтын Сүлжээ

АНУ-ын Сансрын Тандалтын Сүлжээ нь дэлхийтэй ойр сансрын тойрог замуудад байгаа бүх төрлийн сансрын хөлөг, хиймэл дагуулууд, мөн хогыг тандаж хянадаг систем юм. Энэ алба АНУ-ын Стратегийн Командлалын (USSTRATCOM) нэг салбар болно.

Үйл ажиллагаа:
- Тойрог зам дахь бүх зүйлсийн нарийвчилсан каталогийг гаргах хянах,
- Сансрын хөлгийг хогны аюулаас сэргийлэх,
- Тойрог зам дахь биетүүдийн замыг ба байршлыг тогтоох,
- Газарт бууж байгаа зүйлсийн эх улсыг тогтоох,
- НАСА-д сансарт байгаа зүйлс хиймэл дагуулын замуудтай давхцах эсэхийг мэдээлэх.