Арабын Нэгдсэн Эмирт Улс
| Төрийн дуулал عيشي بلادي Иши Билади Миний орон урт удаан наслатугай |
|
| Нийслэл | Абу Даби |
| Албан ёсны хэл(нүүд) | Араб хэл |
| Засаглал | Холбооны бүтэцтэй хаант улс |
| - Ерөнхийлөгч | Халифа бин Заед Ал Нахаян |
| - Ерөнхий сайд | Мухаммед бин Рашид Ал Мактум |
| Тусгаар тогтнолын үйл явдлууд | |
| - Үндэслэгдсэн | 1971 оны 12 сарын 2 |
| Газар нутаг | |
| - Нийт | 83,600 км² (116-д) |
| - Ус (%) | ялимгүй |
| Хүн ам | |
| - 2005 оны тооцоо | 4,496,000 (116-д) |
| - 2005 оны тооллого | 4,104,695 |
| - Нягтшил | 64/км² (143-д) |
| ҮНБ | 2006 оны тооцоо |
| - Нийт | $129.3 тэрбум (55-д) |
| - 1 хүнд оногдох ҮНБ | $29,142 (24-д) |
| ХХИ (2004 он) | 0.839 (49-д) – өндөр |
| Мөнгөн тэмдэгт | Дирхам (AED) |
| Цагийн бүс | UTC+4 |
| Улсын домэйн нэр | .ae |
| Утасны код | ++971 |
Арабын Нэгдсэн Эмирт Улс (АНЭУ) нь Ойрхи Дорнод буюу Баруун Азид орших Арабын хойг дахь 7 орны холбоо улс юм. 7 улс буюу эмират нь Абу Даби, Ажман, Дубай, Фужайра, Рас ал-Хайма, Шаржа, Умм ал-Кувейн юм.
[засварлах] Түүх
Оманы булангийн баруун хойд эрэг болон Персийн булангийн өмнөд эргийн дагуу байрлах багаахан шейх омогууд 17-р зуунд Исламын шашин дэлгэрсэн Арабын халифтын бүрэлдэхүүнд орсон. Энэ үед Дубай, Шаржа, Эль-Фужайра хотууд үүсжээ. Халифтын хүч сулрахын хэрээр шейхүүд бүх эрх мэдлийг өөртөө авч байсан. Х-ХI зуунд Арабын хойгийн дорнод хэсэг карматовын бүрэлдэхүүнд орж, харин түүнийг задрахад Оманы эрхшээлд орсон байна. 15-р зууны сүүлчээр тус бүсэд Европын нөлөө ихээр орж ирсэн юм. Португал нь Бахрейн болон Жульфар мөн Ормузын хоолойд хяналт тогтоон тус хойгт бэхлэгдэж чадсанаараа барууны гүрнүүдээс анхдагч нь болжээ. Гол төлөв худалдаа эрхэлдэг Арабын вант улсын хүн ам 18-р зуунаас Их Британитай тэмцэлдэж эхэлсэн. Их британийн усан онгоцууд Персийн булангийн боомтуудын хооронд ачаа зөөвөрлөхөд голлож байсан нь нутгийн иргэдийг амьдрах гол эх үүсвэрээс нь салгасан. Энэ нь "Ост-Индийн компани" болон Арабын нутгийн иргэдийн хооронд дуусашгүй зөрчилдөөн үүсэхэд хүргэжээ. Арабын нутгийн иргэдийг англичууд - "далайн дээрэмчид", харин вант улсын бүс – "далайн дээрэмчдийн эрэг" гэж нэрлэдэг байв.
[засварлах] Британийн протекторат (ивээн эзэрхэх журам)
Ост-Индийн компани цэргийн ангиа байнга Персийн булан руу чиглүүлж байсан ба 1820 онд Арабын 7 вант улсын эмир шейхүүдэд Оманыг Имамат Оман, Султанат Маскат, Далайн дээрэмчдийн эрэг гэж 3 хуваах "ерөнхий гэрээ"-нд гарын үсэг зурахыг тулгасан. 1853 оноос энэхүү вант улсуудыг "Гэрээний Оман" гэж нэрлэх болсон. Вант улсын нутаг дэвсгэр дээр английн цэргийн бааз үүссэн юм. Английн улс төрийн тагнуулч улс төрийн эрх мэдлээ хэрэгжүүлж байсан. Гэсэн хэдий ч английн протекторат нь нутгийн уламжлалт хуучин системийг нь эвдэж чадаагүй юм. Нутгийн иргэд эртний ёс заншлаа хадгалсаар байсан. Гэвч тэд цөөхөн хүн амтай төдийгүй дотроо бусад овог аймгуудтайгаа байнга хагаралдаж байсан учраас колоничлогчдод нухацтай эсэргүүцэл үзүүлж чадахгүй байсан. Энэхүү газар нутаг дээр зонхилж тодорч байсан овог нь үржил сайтай баян бүрдүүд болох Лива ба Аль-Айнд анхнаасаа нутагшиж байсан Бани-яз овог юм. 1833 онд Мактумын омог - Бани-яз нь баян бүрдээсээ нүүж, Дубайд суурьшин, улмаар хотынхоо тусгаар тогтнолыг зарласан. Ингэж Мактум гүрэн үүссэн бөгөөд өнөөдрийг хүртэл Дубайн эмиратыг захирч байна. 1920 оны эхээр "Гэрээний Оман"-д тусгаар тогтнолын төлөөх тэмцэл өрнөсөн бөгөөд энэ нь Шаржа ба Рас-эль-Хаймд илүү далайцтай болсон. Яг энэ үед Эмиратын болон бүх Ойрхи Дорнодын түүхэнд эрс өөрчлөлтийн үйл явдал болсон нь Персийн буланд нефтийн асар их нөөцийг олж нээсэн. 1922 онд англичууд шейхийн эрхэнд хяналт тогтоож, нефть хайж олборлох концесс байгуулсан. Харин "Гэрээний Оман"-д нефть олборлолт нь ашиг авчраагүй бөгөөд вант улсад үндсэн орлогыг сувдны худалдаа л авчирсан.
| Азийн орнууд |
|---|
| Азербайжан1 · АНЭУ · Армен · Афганистан · Балба · Бангладеш · Бахрейн · Бруней · Бутан · Вьетнам · Гүрж1 · Египет2 · Зүүн Тимор (Тимор-Лесте)3 · Израйль · Индонез3 · Йордан · Ирак · Иран · Йемен · Казахстан1 · Камбож · Катар · Кипр · Кыргызстан · Кувейт · Лаос · Ливан · Малайз · Мальдив · Монгол · Мьянмар · Оман · Орос1 · Узбекистан · Пакистан · Саудын Араб · Сингапур · Сири · Хойд Солонгос · Өмнөд Солонгос · Тажикистан · Бүгд Найрамдах Хятад Улс (Тайвань)4 · Тайланд · Туркменистан · Турк1 · Филиппин · Хятад · Шри Ланка · Энэтхэг · Япон |
| 1 Нутаг дэвсгэрийн ихэнх хэсэг нь Европт оршдог. 2 Нутаг дэвсгэр ихэнх хэсэг нь Африкт оршдог. 3 Нутаг дэвсгэр нь бүхэлдээ эсвэл хэсэгчлэн нь Далайн орнуудад оршдог. 4 Бүгд Найрамдах Хятад Улс буюу Тайвань нь НҮБ-ийн гишүүн бус. |
| Исламын шашинт улсуудын байгууллага (OIC) |
|---|
| Азербайжан | Алжир | АНЭУ | Афганистан | Бангладеш | Бахрейн | Бенин | Бруней | Буркина Фасо | Габон | Гайана | Гамби | Гвиней | Гвиней Биссау | Египет | Жибути | Зааны ясан эрэг | Индонез | Ирак | Иран | Йемен | Йордан | Казахстан | Камерун | Катар | Комор | Кувейт | Кыргызстан | Ливан | Ливи | Мавритан | Малайз | Мали | Мальдив | Марокко | Мозамбик | Нигер | Нигери | Оман | Пакистан | Палестин | Саудын Араб | Сенегал | Сири | Сомали | Судан | Суринам | Сьерра-Леоне | Тажикистан | Того | Тунис | Турк | Туркменистан | Уганда | Узбекистан | Чад |
