Аарон Гордон

Аарон Гордон (Англи: Aaron Gordon, 1995 оны есдүгээр сарын 16-нд Калифорни мужийн Сан Хосе хотод төрсөн) — Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд НБА-гийн Орландо Мэжикт тоглодог. 2014 оны драфтын №4-өөр Орландод элссэн.

Ахлах сургууль[засварлах | кодоор засварлах]

'McDonald’s All-American Game MVP' шагналын эзэн Гордон

Митти ахлах сургуульд дөрвөн жил суралцсан Гордон 2386 оноо, 1666 бөмбөг авалт хийжээ.[1]

Дэлгэрүүлбэл, 2009/2010 онд 41 тоглолтоос 28-д оролцохдоо 11,8 оноо, 10,1 самбар, 2,1 хаалт дунджилсан.

2010/2011 онд 34 тоглолтонд 16,4 оноо, 12,5 самбар, 3,6 хаалт дунджилав.

2011/2012 онд 22,9 оноо, 2,6 дамжуулалт, 12,8 дамжуулалт, 2,3 хаалт дунджилав.[2] Ингэхдээ мужийн 'Мистер баскетбол' өргөмжлөл хүртэв.

2013/2014 онд 21,6 оноо, 2,1 дамжуулалт, 15,7 самбар, 3,3 хаалт дунджилан дахин мужийн 'Мистер баскетбол' өргөмжлөл хүртсэн.

Их сургууль[засварлах | кодоор засварлах]

Аарон Гордон 'McDonald's All-American Game' тэмцээнд Аризонын их сургуулийг төлөөлөхөө 2013 оны дөрөвдүгээр сарын 2-нд мэдээлэв.[3] Улмаар 110:99 харьцаагаар ялахад Гордон 24 оноо, 8 бөмбөг авалтаар туслан 'MVP' болов.[4] 2014 оны дөрөвдүгээр сарын 13-нд 'Нейсмитийн нэрэмжит шилдэг 30 оюутан тоглогчдын жагсаалтанд'[5] багтжээ. Дөрөвдүгээр сарын 15-нд Аарон Гордоныг драфтад оролцуулахаа НБА зарлав.[6]

НБА[засварлах | кодоор засварлах]

2014 оны зургаадугаар сарын 26-нд драфтын дөрвөөр шалгарч, Орландо Мэжикт хуваарилагдсан[7] ба долоодугаар сарын 2-нд гэрээлсэн.[8]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "Aaron Gordon" (in англи). Аризонский университет. Retrieved 2014-06-30.
  2. "Mr. Basketball 2012: Aaron Gordon" (in англи). ESPN.com. 16 апреля 2012. Retrieved 2014-06-30. {{cite web}}: Check date values in: |date= (help)
  3. Telep, Dave (2 апреля 2013). "Aaron Gordon commits to Arizona". ESPN.com. Retrieved 2014-07-1. {{cite web}}: Check date values in: |accessdate= and |date= (help)
  4. "Aaron Gordon earns MVP at McDonald's All-America game" (in англи). Sports Illustrated. 4 апреля 2013. Retrieved 2014-07-1. {{cite web}}: Check date values in: |accessdate= and |date= (help)
  5. "2013-14 Men's Naismith Trophy Midseason 30". Naismith Awards. 13 февраля 2014. Retrieved 2014-07-1. {{cite web}}: Check date values in: |accessdate= and |date= (help)
  6. Gleeson, Scott (15 апреля 2014). "Aaron Gordon, Nick Johnson announce Arizona departures for NBA draft". USA Today. Retrieved 2014-07-1. {{cite web}}: Check date values in: |accessdate= and |date= (help); Italic or bold markup not allowed in: |publisher= (help)
  7. Magic Draft Gordon at No. 4; Trade for Payton
  8. Magic Sign Gordon and Payton

Холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Аарон Гордон – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  • "Aaron Gordon" (in англи). Sport Reference. Retrieved 2014-06-30.