Ааруул

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Хадмал
Монгол үсгээр Agaruul.PNG
монгол кирилл. ааруул
Дорноговийн малчин айлын ааруул

Ааруул нь цагаан идээний нэг төрөл бөгөөд Монголчуудын уламжлалт хүнсний бүтээгдэхүүн юм Ааруулыг хийхдээ буцалгасан тараг, нэрмэлийн цагааг тусгай уутанд шүүж аарц гаргаж авна. Уг аарцыг бага зэрэг сүүгээр амталж, хүчлэгийг нь багасган базаж, шахах, шүүх зэргээр нягтруулж ааруул хийдэг. Сайн шахаж шүүсэн аарцаар сүүн хурууд, зоосон, хорхой ааруул тусгай хэвэнд шахаж мойл, үзэм, чихэр, вареньтай холих замаар олон төрлийн ааруул хийдэг.