Аблай султан

АблайЗүүн казакийн султан, хожмын гурван ордын их хаан. Аблай нь Манжийн цэрэгт бут цохигдоод Казакт зугтаж очсон Амарсанааг өмгөөлөлдөө авч байлаа. Тэрбээр Амарсанаатай холбоотой байж, Манжийн эсрэг тэмцсэн юм. Аблай хаан өөрийн хязгаарын Баян уул, Хуу хаслын зэрэг газар манжийн цэрэгтэй 1756 онд тулалдсан байна. Тэр тулалдаанд Аблай хүнд шархджээ. Манжийн цэргийн туслах жанжин Далдангаа, зөвлөлийн сайд Фүдэ нар Аблай ханаас Амарсанааг барьж хүргэхийг шаардахад «Амарсанааг барьж хүргэхэд маш амархан, гагцхүү амийг нь гуйж, ялыг хэлтрүүлэхийг хүсч байна» гэж Аблай хэлэн татгалзаж байжээ.