Австралийн Нийслэлийн Нутаг Дэвсгэр

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Австралийн Нийслэлийн Нутаг Дэвсгэр
Australian Capital Territory
АННД-ийн далбаа АННД-ийн сүлд
Далбаа Сүлд
Лоозон буюу хоч: The Nations Heart, The Capital
(үндэстний голт зүрх, нийслэл)
Уриа: "For the Queen, the Law and the People"
(Хатан хаан, хууль ёс, ард түмний төлөө)
Австралийн Нийслэлийн Нутаг Дэвсгэрийг тодруулсан газрын зураг
Австралийн бусад муж, нутаг дэвсгэр
Нийслэл Канберра
Хамгийн том хот Канберра
Засгийн газар Үндсэн хуульт хаант засаглал
Администратор Австралийн Амбан захирагч
Ахлах сайд Жон Стэнхөүп (Лэйбор)
Холбооны төлөөлөл
 - Танхимын суудал 2
 - Сенатын суудал 2
Нийт бүтээгдхүүн (2006-2007)
 - Бүтээгдхүүн ($сая)  20,985[1] (6)
 - Нэг хүнд ногдох  $62,793 (2)
Хүн ам (2007)
 - Хүн ам  339,900 (7)
 - Нягтшил  144.15/км² (1)
373.3 /ам миль
Нутаг дэвсгэр  
 - Нийт  2,358 км²
 - Хуурай газар 2,280 км²
 - Ус 77.6 км² (3.29%)
Өргөгдөл  
 - Хамгийн өндөр Бимбери оргил
1,912 м
 - Хамгийн нам Мөррөмбиджий гол
429 м
Цагийн бүс +10, +11 (Зуны цагийн тоолол)
Товчлолууд  
 - Шуудан ACT
 - ISO 3166-2 AU-ACT
Бэлэгдлүүд  
 - Ургамал Хаан хонхон цэцэг[2]
 - Амьтан Австралийн саарал тоть[3]
 - Өнгө Хөх, алтлаг шар
Вэбсайт www.act.gov.au

Австралийн Нийслэлийн Нутаг Дэвсгэр (АННД) нь Австралийн Хамтын Нөхөрлөлийн нийслэлийн нутаг дэвсгэр бөгөөд өөртөө захирах эрх бүхий нутаг дэвсгэрүүд дундаа хамгийн жижиг нь юм. Шинэ Өмнөд Вэльс муж улсын дотор, ойт хээрд оршдог засаг захиргааны нэгж болно.

XIX зууны сүүлээр Австралийн Холбооны хуралдаанууд хийгдэж байх үеэр АННД-ийг шинэ үндэсний нийслэлийн саармаг байршил байна гэж тогтжээ. Австралийн Үндсэн хуулийн 125-р хэсэгт 1901 онд Холбоо байгуулагдсаны дараа тус газар нутгийг шинэ тулгар Холбооны засгийн газарт үнэ төлбөргүй шилжүүлж өгөхөөр заасан. 1911 онд Шинэ Өмнөд Вэльс тус нутаг дэвсгэрийг Хамтын Нөхөрлөлд шилжүүлснээр, 1913 онд нийслэл хот Канберрагийн бүтээн байгуулалтын ажил эхэлжээ.

Австралийн бэлэг тэмдэг ургамал нь Хаан хонхон цэцэг бол амьтан нь Австралийн саарал тоть юм.[2][3]


Лавлах материал[засварлах]

  1. Australian National Accounts: State Accounts, 2006-07
  2. 2.0 2.1 Boden, Anne (2007-05-23). Floral Emblem of the ACT. 2007-05-27-д хандсан.
  3. 3.0 3.1 Australian Capital Territory. 2007-05-27-д хандсан.