Австралийн их хөх уулсын бүс

Австралийн их хөх уулсын бүс*
ЮНЕСКО-гийн Дэлхийн өв

Хөх уулс - Эгч дүү гурав
Улс АвстралиАвстрали Австрали
Төрөл Байгалийн
Шалгуур ix, x
Дугаар 917
Бүс** Ази, Австрали ба Далайн орнууд дахь дэлхийн өвүүд
Бүртгэсэн түүх
Бүртгэсэн 2000  (24-р чуулган)
* Нэр нь Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэний дагуу.
** Бүс нь ЮНЕСКО-гийн тогтоосны дагуу.

Австралийн их хөх уулс нь дэлхийн өвд бүртгэгдсэн бөгөөд Австралийн Шинэ өмнөд Уэлст оршдог. Энэ бүс нутаг нь тэгш өндөрлөг, шовх цохио, гүн хавцлууд, үзэсгэлэнт нуур, голууд бүхий үржил шимт хөрс бүхий хүрэхүйяа бэрх хөндийнүүдтэй. Энд дахин давтагдашгүй ургамал, амьтдын амьдрах орчин болсон Австралийн байгалийн ер бусын түүх хадгалагдан үлдсэн бөгөөд амьдралын олон төрлийн хэв маяг оршин тогтносоор байна. Австралийн эволюц хөгжлийн түүхийг нүднээ ил харуулах эвкалипт модод болон харилцан шүтэлцээт амьтан, ургамлууд бий. Хөх уулсын бүс нь 10300 км² нутаг дэвсгэрийг хамрах бөгөөд ихэнх нь ойгоор хучигдсан байдаг. Мөн элст өндөрлөг газрууд бий. Хамгийн нам дор газар нь далайн түвшнээс дээш 100 метр өргөгдсөн байдаг бол ноён оргил нь 1300 метр өндөрт сүндэрлэж байдаг.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Blue Mountains, New South Wales – Викимедиа зураг, бичлэг, дууны сан