Австрали тоодог
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
| Австрали тоодогАм | ||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||
|
200px
Ховордох дөхсөн (IUCN3.1) |
||||||||||||||
| Биологийн ангилал | ||||||||||||||
|
||||||||||||||
| Латин нэршил | ||||||||||||||
| Ardeotis australis (Грэй, 1829) |
Австрали тоодог (Ardeotis australis) нь хойд Австрали, өмнөд Шинэ Гвинейн тал хээр болон мод, бутлаг ургамалт нутгаар тархсан том биетэй, газрын шувуу юм. Австрали тоодгийг Төв Австралид, ялангуяа Аборигенууд бутны цацагт хяруул хэмээх нь бий.
Эрэгчин нь 1.2 м хүртэл өндөртэй, далавчаа дэлгэсэн байдлаараа 2.3 м-т хүрнэ. Дунджаар 7.5 кг жинтэй байдаг. Харин эмэгчин нь арай жижигхэн бөгөөд 80 см өндөртэй, 3 кг жинтэй байдаг. Гэхдээ эрэгчин, эмэгчин нь ижилхэн зүстэй[1]. Хамгийн том Австрали тоодгийг Викториад агнасан бөгөөд 14.5 кг жинтэй байжээ[2]. Нуруу, далавч, сүүлч нь бүдэг бордуу өнгөтэй, далавчны өд нь цагаан, хар бидэртэй байдаг. Хүзүү, толгой нь цагаавтар бөгөөд хар "титэм"-тэй. Харин хөл нь шаргал өнгөтэй байна.
[засварлах] Эшлэл
- ↑ http://www.oiseaux.net/birds/australian.bustard.html
- ↑ Wood, The Guinness Book of Animal Facts and Feats. Sterling Pub Co Inc (1983), ISBN 978-0851122359
[засварлах] Гадны холбоос
| Commons: Австрали тоодог - зураг, дуу, бусад юмс |
| Викизүйлд Австрали тоодог-тай холбоотой мэдээлэл байна. |