Агаарын тээвэр

Уурын зураасаар агаарын тээврийн нягтшилтийг харуулжээ

Агаарын тээвэр гэдэг нь хүн эсвэл ачаа барааг дэлхийн агаар мандалаар карман шугамаас доош дэлхийн гадаргуутай ямар нэгэн хатуу холбоосгүйгээр тээвэрлэхийг хэлнэ. Агаарын тээвэр гэсэн ухагдхуунд нисэх хөлгийн үйлчилгээ болон тээвэрлэлтэнд харъяалагдах бүх хүмүүс, аж ахуйн нэгж, ажил хөдөлмөр болон харъяа салбаруудыг (газарт байгаа нь ч бас) хамруулдаг.

Үүсэл хөгжил[засварлах | кодоор засварлах]

Агаарын тээвэр нь 19-р зуунаас үүсч бий болсон бөгөөд тухайн үед нисэх онгоц байгаагүй харин агаарын завь л байсан. Агаарын завь нисэхгүй хөөрнө: Аэростатикийн хүч нь түүнийг агаарт тогтоодог бол нисэх онгоц нь аэродинамикийн хүчээр ниснэ.

Хэрэглээгээр нь ялгах нь[засварлах | кодоор засварлах]

Үндсэн өгүүлэл: Иргэний агаарын тээвэр
  • Иргэний агаарын тээвэр
    • Ашгийн иргэний агаарын тээвэр (нийтийн болон авиа компаниудын агаарын тээврийн үйлчилгээ)
    • Ерөнхий агаарын тээвэр, үүнд: хувийн нисэх спорт, бизнесийн нислэгүүд болон дээд хэмжээний үүрэгтэй нислэг эсвэл эмнэлэг цагдаагийн байгууллагаас агаараас аврах үйл ажиллагаа явуулах зэрэг
  • Цэргийн агаарын тээвэр
Үндсэн өгүүлэл: Цэргийн агаарын тээвэр
Үүнд цэрэг, армид зориулагдсан бүх нисдэг хөлөг болон үйл ажиллагаа орно.

Монгол Улсын агаарын тээврийн үүсэл хөгжил[засварлах | кодоор засварлах]

Агаарын тээврийн салбар нь манай улсад 1930 оноос үүсэж хөгжсөн бөгөөд энэхүү тээвэрлэлтийг Монголын тээвэр зуучийн компаниуд зохион байгуулж эхэлсэн нь 1990 он юм.

Агаарын тээврийн үйл ажиллагаа нь Монгол улс руу болон Монгол улсаас олон улсын агаарын тээврийн компаниудыг дамжин хийгддэг тээвэр зохион байгуулалтын нарийн үйл ажиллагаа билээ.

Зөвхөн 2008 онд гэхэд агаарын тээврээр Монгол улсын импортлогдож, экспортлогдсон ачааны хэмжээ нь 42 146 348.28 кг болж байгаа бөгөөд үүний 100 %-г МҮТЗХ-ы гишүүн компаниуд хариуцан зохион байгуулжээ.


Агаарын тээврийн импортын ачааны хувьд голлох тээвэр зохион байгуулалт нь Бээжин болон Сөүл-н нисэх буудлуудын Карго Терминал-р дамжин тухайн улсуудаас болон гуравдагч орнуудаас хийгдэж байдаг.

Агаарын тээврийн экспорт ачааны хувьд ихэвчлэн АНУ, Европын орнууд руу хийгдэж байна.

Монголын тээвэр зуучийн компаниуд Агаарын тээврийн оператор компаниуд болох MIAT, CA, KAL, AEROFLOT, JAL зэргийг түшиглэн тээвэр зуучлалын үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Цахим хуудас[засварлах | кодоор засварлах]

Wiktionary
Wiktionary
Wiktionary: Агаарын тээвэр – Энэ үгийг тайлбар толиос харна уу
 Commons: Агаарын тээвэр – Викимедиа зургийн сан