Агуу ихийн дон

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Агуу ихийн дон; Агуу ихийн солиорол[1]; орос. Мания величия (от гре. μεγαλο — маш том эсвэл дэндүү ахиулсан; гре. μανία — сэтгэлийн хямрал ) — өөрийн бусдад хэрэгтэй, алдартай, баян, эрх дархтай, ухаалаг, улс төрийн эрх мэдэл, бүхнийг захирагч зэрэг чадварыг хэт дээгүүр үнэлсэн хүний биеэ авч явалт болон хувь хүний шинж чанар.

Сэтгэлзүйд энэ нь сэтгэлийн тусгай хямрал гэж үздэггүй харин симптом буюу Маниа(англ. Mania) синдром өвчний шинж тэмдэг хэмээн үздэг.[2] Эсвэл заримдаа Паранойя өвчний синдром гэж үздэг байна. Энэ балайрал буюу донгоор өвдсөн улсууд нь алдартай хүмүүс байх нь их, бидний сайн танил Жон Нэшт иймэрхүү дон илэрч байсан ба өөрийгөө тэрээр Антарктидийн эзэн хаан байх ёстой хэмээн бусдад хэлснээр ажлаасаа халагдсан байдаг.[3]. Иймэрхүү шинж тэмдэг заримдаа улс орны агуу байдлыг сурталчиллахад илэрч байсан бөгөөд социализмын үед маш том байгууламжуудыг ихээр барьж ард түмний толгойд тэдний улс орон үнэхээр хүчирхэг агуу гэдэг хуурамч ойлголтыг суулгаж байжээ. Энэ нь одоо ч дэлхийн хуучин пост социалист орнуудын барилга байгууламж, хөшөө дурсгал зэрэгт илэрсээр байгаа билээ.

Ишлэл[засварлах]

  1. Бред величия Жмуров В.А. Большая энциклопедия по психиатрии, 2-е изд., 2012 г.
  2. ICDF3
  3. A Beautiful Mind, Sylvia Nasar, Chapter 34