Аделина Сотникова

Аделина Сотникова
Аделина 2011 оны Хятадын цомын тэмцээнд хүрэл медалийн болзол хангасан нь.
Аделина 2011 оны Хятадын цомын тэмцээнд
хүрэл медалийн болзол хангасан нь.
тамирчны тухай
Төрсөн өдөр1996 оны 7 сарын 1 (1996-07-01) (27 настай)
Төрсөн газарОрос, Москва
Улс, оронОрос Орос (ОХУ)
Тамир, спортэм, уран гулгалт
Өндөр1.63 м

Аделина Дмитриевна Сотникова (Орос: Адели́на Дми́триевна Со́тникова, 1996 оны долоодугаар сарын 1-нд Москва хотод төрсөн) — Оросын эмэгтэй уран гулгагч юм. Тэрээр 2014 оны Олимпын аварга, ЕАШТ-ий хошой мөнгөн медальт (20132014), Гран При цувралын таван удаагийн дэд байр, улсын дөрвөн удаагийн аварга (2009, 20112012, 2014) тамирчин билээ. Түүнчлэн Залуучуудын ДАШТ-ээс 2011 онд алт, Залуучуудын өвлийн олимпын мөнгөн медальтан. Оросын уран гулгалтын түүхэнд эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд түрүүлсэн анхны тамирчин.

Аделина Сотникова төрсөн хотынхоо дэргэдэх Южний мөсөн гулгуурын талбайд бэлтгэлээ базаадаг. Уран гулгалтаар анх долоон настайгаасаа дасгалжуулагч Елена Водорезовын удирдлаган дор хичээллэж эхэлсэн.

Аделина эх орондоо зохион байгуулагдсан 22 дахь удаагийн Өвлийн олимпын наадмын гол дуулиан тарьж байсан Өмнөд Солонгосын Ким Ёна‎, Японы Асада Мао, нутаг нэгт Юлия Липницкая нарын ширүүн тэмцэл дунд хүчтэй өрсөлдөгч байж 224,59 (богино-74,64; урт-149,95) оноогоор өрсөлдөгчдөө ардаа орхисон юм.

2012 онд.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Аделина Сотникова – Викимедиа зураг, бичлэг, дууны сан