Адольф Гитлер

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Адольф Гитлер

Адольф Гитлер (герм. Adolf Hitler; 1889 оны 4-р сарын 201945 оны 4-р сарын 30) Австрид төрсөн Германы улс төрч, Германы Үндэсний Социалист Ажилчны Нам буюу Нацист намын (герм. Nationalsozialistische Deutsche Arbeiterpartei) удирдагч. 1933-1945 онд Германыг удирдаж байсан. 1933-1945 онд Германы канцлер, 1934-1945 онд төрийн тэргүүн (Führer und Reichskanzler) байв.

Дэлхийн нэгдүгээр дайнд одон медалиар шагнуулсан ахмад дайчин Гитлер 1920 онд Нацист намд элсэж, 1921 онд удирдагч нь болжээ. 1923 онд бүтэлгүйтсэн төрийн эргэлтийн дараа шоронд хоригдон гарч ирээд үндсэрхэг үзэл, семитийн эсрэг үзэл, коммунизмын эсрэг үзлийг өөрийн харизматик илтгэгчийн чадвар, ухуулгаар сурталчлан дэмжлэг олж авчээ. Гитлер 1933 онд канцлераар томилогдож, удалгүй тоталитар фашист дарангуйллыг тогтоожээ. Гитлер Германд амьдрах орон зай авах зорилгыг гадаад бодлогодоо тууштай баримталж, улсынхаа нөөц баялгийг энэхүү зорилгод чиглүүлж байлаа. Тэрээр Вермахтыг дахин сэргээж 1939 онд Польшийг эзэлсэн нь Европт Дэлхийн хоёрдугаар дайны галыг асаав.[1]

Гурван жилийн дотор Герман, Тэнхлэгийн гүрнүүдийн хамт Европын ихэнхи хэсэг, Африк, Зүүн ба Зүүн Өмнөд Ази, Номхон Далайн ихээхэн хэсгийг эзэлж авлаа. Гэвч Холбоотны гүрнүүд 1942 оноос санаачлагыг гартаа авч, 1945 онд Германыг бүх талаас нь эзлэн довтлов. Түүний удирдсан зэвсэгт хүчин дайны үеэр олон харгислал үйлдсэний дотор 6 сая еврейг аймаглан устгахыг (Холокост) голлон анхаарч 17 сая энгийн иргэнийг системчлэн хороосон юм[2].

1945 онд дайн дуусч байхад Гитлер олон жил нууц амраг нь байсан Эва Браунтай гэрлэжээ. 40 хүрэхгүй цагийн дараа шинэхэн гэрлэсэн хос амиа егүүтгэсэн.[3]


Намтрын цадиг

  1. Keegan 1989
  2. Niewyk, Donald L.; Francis R. Nicosia (2000). The Columbia Guide to the Holocaust. Columbia University Press. ISBN 0231112009. 
  3. Wistrich, Robert S. (1995). Who's Who In Nazi Germany?. London: Routledge. ISBN 978-0415118880. Retrieved on 2008-09-07. 

1889 оны 4 дүгээр сарын 18-нд Австрийн Браунауд гаалийн ажилтны хүү болж төрсөн.

Гадны холбоос[засварлах]

Зураг, видео
Илтгэл, ном хэвлэл
  1. "The Discovery of Hitler's Wills" (Office of Strategic Services report on how the testament was found).
  2. Matthew Brzezinski, "Giving Hitler Hell", Washington Post Sunday, July 24, 2005; Page W08 (Narrative of how the testament was found)