Адууны зүсэм

  1. Алаг (алагч) — хоёр буюу хэдэн өнгө холилдсон, салаавчилсан зүс. Жишээ нь: бор алаг, саарал алаг, хар алаг, хөвхөр алаг, хул алаг, хээр алаг, хүрэн алаг, шийр алаг гэх мэт.
  2. Бидэр — малын арьс үсэнд тогтсон өөр өнгийн бяцхан зурвас. Жишээ нь: бидэртэй хул морь, бидэрт зээрд, бидэрт халиун, бидэрт хээр, бидэрт цоохор гэх мэт.
  3. Бор(борогч) - цагаан бараан холилдсон адууны зүсэм. Ялангуяа хөл толгой нь бараандуу байна.
  4. Адууны бор нь дийлсэн цагаан зүсмийг борлог гэнэ.
  5. Алаг гэдэгтэй ойролцоо, хөл туурайн орчим цагаан адууны зүсмийг булаг гэнэ. Жишээ нь: хөл булаг, өрөөсөн булаг (өрөөсөн хөл нь цагаан).
  6. Цагаан, бор зүсмийн малын үсэн дэх жижигхэн бараан толбыг буудай гэнэ. Жишээ нь: буудайт бор, буудтай бор гэх мэт.
  7. Гол зүс буюу өнгөнд цайвар оролцсон адууны зүсмийг буурал гэнэ. Жишээ нь: улаан буурал, хөх буурал гэх мэт. Бас 5 хүртэлх өнгийн зүс холилдсоныг буурал гэнэ.
  8. Өөр өнгө холилдоогүй дан ганц өнгө бүхий адууны зүсмийг бэлбэсэн гэж хэлнэ. Жишээ нь: бэлбэсэн хээр (дагнан) дагнасан хээр гэх мэт.