Ажилчны хөдөлгөөн

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Ажилчны хөдөлгөөн гэдэг нь ажил хөдөлмөр эрхлэгчид өөрсдийн ашиг сонирхлыг хамгаалах, ажил олгогчид болон засгийн газраар ажлын нөхцөлөө сайжруулуулах, холбогдох хууль тогтоомжуудын биелэлтийг хангуулах зэргийн төлөө нэгдэж үйл ажиллагаа явуулахыг хэлнэ. Зохион байгуулалтад орсон байгууллагыг нь Үйлдвэрчний Эвлэл гэх зэргээр нэрлэдэг.

Их Британи, Австрали зэрэг улсуудад ажилчны хөдөлгөөнийг албан ёсоор "улс төрийн жигүүр" гэж үздэг бөгөөд Лэйборист буюу Хөдөлмөрийн Нам, эсвэл Ажилчны Нам гэгдэх намууд үйл ажиллагаа явуулдаг.