Азийн зуун

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Хятад баЭнэтхэг дэлхийн хамгийн их хүн амтай улсууд бөгөөд эдийн засгийн хувьд хөгжихөөр таамаглагдаж байна.

(Хятад ба Энэтхэгийн хоорондын Аруначал Прадеш / Өмнөд Төвдийг хамарсан эх газрын хил дээр баталгаажуулалтыг үзүүлэх цэгэн шугамгүй бөгөөд бодит хяналт үгүйлэгдэж байна.)

Азийн Зуун нь тодорхой хүн ам зүйн болон эдийн засгийн хандлагууд хэвээрээ үргэлжилбэл, 20-р зууныг Америкийн Зуун, 19-р зууныг Английн Зуун гэж нэрлэж байсантай адил 21-р зууныг Азийн улс төр ба соёл урлаг давамгайлна гэсэн итгэл үнэмшлийг тодорхойлоход хэрэглэгдэж буй нэр томъёо юм.

Эх үндэс[засварлах]

Азийн Зуун гэх хэллэгийг 1980-аад оны дунд үеэс сүүл үед хэрэглэж эхэлсэн бөгөөд Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ)-ын дарга Дэн Сяопинг (Deng Xiaoping) ба Энэтхэг Ерөнхий сайд Ражив Ганди (Rajiv Gandhi) нарын 1988 оны уулзалтаас үүдэн гарсан. Үүнээс өмнө, үүнийг 1985 оны Гадаад Харилцааны тухай АНУ-ын Сенатын Хорооноос мэдээлсэн тухай байдаг [1]. Хожим Азийн улс төрийн лидерүүд дахин баталж өгсөн бөгөөд одоо хэвлэл мэдээлэлд өргөн хэрэгдэгддэг нэр томъёо болсон.

Шалтгаан[засварлах]

Ирээдүйн Азийн зуун нь хүн амын өсөлт болон эдийн засгийн өсөлт дээр үндэслэнэ гэсэн саналуудын ихэнхи нь урьдчилан таамаглал бөгөөд мөн энэхүү өсөлт нь Азийн ихэнх оронд аль хэдийнэ гарч ирсэн байна. Ихэнх таамаглалууд Хятад ба Энэтхэгийн өсөн нэмэгдэж буй хүчин чадал дээр төвлөрч байгаа хэдий ч, Азийн Зуун гэх нэр нь Зүүн Ази, Өмнөд Ази, болон Зүүн Өмнөд Азийн нийт өсөлтөд хамаарна. Орос мөн Азийн хөгжиж буй эдийн засаг гэж тооцогдож болох ч, энэ нэр томъёонд хамаарахгүй.

Хүн ам зүй[засварлах]

Гол өгүүлэл: Дэлхийн хүн ам

Азийн хүн амын өсөлт 21-р зууны эхний хагасын турш үргэлжилсээр байна гэж тооцож байна. 21-р зууны эхэн үед 4 тэрбум хүнд хүрэх, Азийн хүн ам 2050 он гэхэд 5 тэрбумаас илүү өсөхөөр тааварлагдаж байна [2]. Дэлхийн хүн амд эзлэх хувь ихээр өөрчлөгдөхгүй ч, дэлхийн хүн амын Хойд Америкийн болон Европын эзлэх харьцаа буурахаар таамаглагдаж байна [3]. Их хэмжээний хүн ам нь дэлхийд үзүүлэх цэрэг, эдийн засаг болон улс төрийн нөлөөгөө тогтмол ихэсгэх нь ноцтой асуудал болно. [4].

Эдийн засаг[засварлах]

Гол өгүүлэл: Азийн эдийн засаг

Ирж буй Азийн зууны тухай итгэл үнэмшилийн нэг чухал шалтгаан нь Азийн эдийн засгийн гайхалтай өсөлт бөгөөд өсөлтийн хувь нь цаашид үргэлжлэхэд байгаа юм. 1970-аад оноос хойшхи фермийн хувьчлал болон 1990-ээд оны эхэн үеийн (ихэнхи хотуудад хийсэн) Хятадын эдийн засгийн шинэчлэлээс хойш, Хятадын эдийн засаг сүүлийн 25 жилийн турш 8-аас 10% хүртэлх хувийн өсөлттэй байна. Энэтхэгийн эдийн засаг 1980-аад оны сүүл, 1990-ээд оны эхээр мөн адил дээшилж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд 4% орчим дундажтай байсан хэдий ч 2005 онд 8% орчим болсон ба 2006 онд 9.2%-д хүрсэн.

Шанхай хотын Нанжинг Зам, Дэлхийн хамгийн завгүй худалдааны гудамж бол Эх газрын Хятадын эдийн засгийн өсөлтийн жишээ юм.

Эдгээр хөгжил хоёул эдийн засгийн зохицуулалттай либералчлалын зэргийн тухай бодлого болон экспорт, дотоод руу чиглэсэн хөрөнгө оруулалт болох даяаршил руу чиглэсэн эдийн засгийн гадагшаа чиглэсэн бодлогыг хэрэгжүүлсэн. Энэхүү либералчлал болон даяаршлын ач холбогдолын тухай одоо ч маргаантай байгаа. Ялангуяа энэ нь Энэтхэг болон Хятадын улс төрийн гол лидерүүдийн гаргасан мэдрэмжтэй шийдвэрүүдийн нэг хэсэг болно.

Мөн түүнчлэн, дээрх хоёр орны хүн ам 2.25 гаруй тэрбум хүнтэй боломжит зах зээлийг бий болгож байна. Эдгээр хоёр орны дотоод хэрэглээний зах зээлийн хөгжил нь эдийн засгийн хөгжлийн үндсэн суурь болсоор ирсэн билээ. Энэ нь Япон, Европийн Холбоо болон АНУ-тай харьцуулахад эх газрын Хятад болон Энэтхэгт үндэсний хөгжлийн өсөлтийн илүү өндөр түвшинг үүсгэж байна. Хөдөлмөрийн хямд зардалд суурилсан бараа, үйлчилгээний зардал нь олон улсын давуу талтай байгаа нь эдгээр хоёр орныг дэлхийд өрсөлдөх нөлөөллийг нь нэмэгдүүлж өгч байна.

Азийн эдийн засгийн илүү өргөн давамгайллын хандлага нь мөн саяхны эдийн засгийн түүхийн хандлагын дүгнэлт дээр үндэслэж байгаа юм. Голдмэн Сакс (Goldman Sachs) нь БРИК(Бразил, Орос, Энэтхэг ба Хятад)-ын эдийн засгийн урьдчилсан таамаглалдаа ҮНБ-ий хувьд 2050 он гэхэд эх газрын Хятад хамгийн том эдийн засаг болох ба Энэтхэг хоёр дахь том эдийн засаг болох хандлагыг тэмдэглэсэн. Мөн энэхүү нийтлэлээр эх газрын Хятад дэлхийн аж үйлдвэрийн төв, Энэтхэг хамгийн том үйлчилгээний нийгэм болно гэж эдгээр орны давамгайлах аж үйлдвэрийн төрлийг таамагласан.[1]

Соёл[засварлах]

Гол өгүүлэл: Азийн соёл

Соёлын хувьд, Азийн зууныг Хонконг төрлийн кинонууд, Болливүүд болон сүүлийн үеийн Солонгосын давалгаагаар төлөөлүүлж байна. Азийн олон төрлийн соёлыг танин мэдэх нь Соёлын мөргөлдөөн) судалгааны ажилд тусгасантай адил дэлхийн соёлыг илүү их танин мэдэх нэгээхэн зүйл болно. Үүнтэй адилаар, Азийн соёлыг дэлгэрүүлэх нь Азид болон гадаадад буй азиудын хувьд Азийн айдентити, улс төрийн үйл ажиллагаанд нөлөө үзүүлэх болно.

Хэдийгээр англи хэлний хэрэглээ цаашид үргэлжилж байгаа ч, Азийн хэлүүдийг бусад тивүүдэд заах, сурах нь илүү түгээмэл болсоор байна. Хятад хэлийг сурах явдал Америкийн Нэгдсэн Улсад нилээд анхаарал татаж байгаа бөгөөд үүнийг мэдэх нь эдийн засгийн давуу талтай гэсэн итгэл үнэмшил нэмэгдсээр байна.[2] Үүнд мөн БНХАУ-ын дэмжлэгтэйгээр хятад хэл, соёлыг заах Күнзийн институтууд нилээд олон оронд байгуулагдаж байна [5].

Улс төр[засварлах]

АНУ болон ЕХ-ны тэргүүлсэн олон улсын байгууллагууд болон дэлхийн хүчнүүдийн хооронд Хятад, Энэтхэгийн глобал улс төрийн байр суурь өссөөр байна. Хятад НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн болсон. Хэдийгээр Энэтхэг байнгын гишүүн биш ч гэсэн, илүү нөлөө бүхий байр суурьтай болох боломжтой [6].

Ишлэл[засварлах]

  1. David, Jacques-Henri. "In 2020, America Will Still Dominate Global Economy", Le Figaro, August 25, 2005. Retrieved September 21, 2006.
  2. Paulson, Amanda. "Next hot language to study: Chinese", The Christian Science Monitor, November 8, 2005. Retrieved September 21, 2006.

Гадаад холбоос[засварлах]

Илтгэл ба Улс төрийн мэдэгдэлүүд

Таамаглал

Шүүмжлэл