Азийн наадам

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас

Харайх: Удирдах, Хайлт

Азийн наадам (Asian Games) нь Дэлхийн хоёрдугаар дайны дараа Энэтхэгийн санаачилгаар зохиогдох болсон, Ази тивийн улсуудын спортын наадaм юм. Азийн Олимпийн Зөвлөл (OCA) ерөнхий зохион байгуулагч нь тул "Азийн олимп” хэмээн нэрлэгддэг.

Агуулга

[Засварлах] Ерөнхий зүйл

Ерөнхийдөө олимпын наадамд багтдаг спортын төрлүүдээс бүрдэх боловч боулинг, бильярд, кабади, сепак такрау зэрэг Азид өргөн тархсан, олимпод багтдаггүй спортын төрлүүд ч бий.

OCA-ийн гишүүн орнуудын спортын соёлыг хөгжүүлэхийг зорилгоо болгон 1951 онд Энэтхэгийн Шинэ Дели хотноо анхны наадам зохиогдсон. Түүнээс хойш ерөнхийдөө зуны олимп зохиогддоггүй тэгш тоотой жилүүдэд зохиогдсоор иржээ. Мөн 1986 оноос зуны наадмаас гадна Азийн өвлийн наадам зохиогдох болсон.

Тайланд улсын нийслэл Бангкок хотноо хамгийн олон буюу дөрвөн удаа болж байсан түүхтэй. Азийн улсуудын хувьд дараа жил нь болох олимпын сонгон шалгаруулалт, 2 жилийн дараах олимпод амжилт гаргах найдлага бүхий залуу тамирчдын томоохон сорилго болдог билээ.

[Засварлах] Азийн наадам зохиогдсон газрууд

Доорхи нь Азийн зуны наадам болсон газруудын жагсаалт болно.

Азийн өвлийн наадам гэсэн сэдвээс өвлийн наадам болсон газруудыг харна уу.
д.д. Cар өдөр Xот Улс Оролцсон орон Тамирчид Спортын төрөл
1 1951 3 сарын 4 - 11 Шинэ Дели  Энэтхэг 11 ~500 6
2 1954 5 сарын 1 - 9 Манила  Филиппин 18 1241 8
3 1958 5 сарын 24 - 1 Тоокёо  Япон 20 1692 13
4 1962 8 сарын 24 - 4 Жакарта  Индонез 17 1527 14
5 1966 12 сарын 9 - 20 Бангкок  Тайланд 18 ~2000 14
6 1970 12 сарын 9 - 20 Бангкок  Тайланд 18 1802 13
7 1974 9 сарын 1 - 15 Техеран  Иран 25 2672 16
8 1978 12 сарын 9 - 20 Бангкок  Тайланд 27 2876 19
9 1982 11 сарын 19 - 4 Шинэ Дели  Энэтхэг 33 4635 20
10 1986 9 сарын 20 - 5 Сөүл  Өмнөд Солонгос 27 4786 25
11 1990 9 сарын 22 - 7 Бээжин  Хятад 37 6122 27
12 1994 10 сарын 2 - 16 Хирошима  Япон 43 6828 34
13 1998 12 сарын 6 - 20 Бангкок  Тайланд 41 9780 36
14 2002 9 сарын 29 - 14 Бүсан  Өмнөд Солонгос 44 ~9900 38
15 2006 12 сарын 1 - 15 Доха Катарын далбаа Катар 45 - 39
16 2010 11 сарын 12 - 27 Гуанжоу  Хятад - -
17 2014 9 сарын 19 - 4 Инчон  Өмнөд Солонгос - - -

[Засварлах] Мөн үзэх

[Засварлах] Гадны холбоос

Азийн наадам
Азийн зуны наадам

Шинэ Дели 1951 | Манила 1954 | Токио 1958 | Жакарта 1962 | Бангкок 1966 | Бангкок 1970 | Техеран 1974 | Бангкок 1978 | Шинэ Дели 1982 | Сөүл 1986 | Бээжин 1990 | Хирошима 1994 | Бангкок 1998 | Бүсан 2002 | Доха 2006 | Гуанжоу 2010 | Инчон 2014 | 2018

Азийн өвлийн наадам

Саппоро 1986 | Саппоро 1990 | Харбин 1996 | Канвон 1999 | Аомори 2003 | Чанчунь 2007 | Алматы 2011

Азийн танхимын спортын наадам

Бангкок 2005 | Макао 2007 | Ханой 2009 | 2011 | 2013

Бүс нутгийн наадам

Баруун Азийн наадам | Зүүн Азийн наадам | Зүүн Өмнөд Азийн наадам | Өмнөд Азийн наадам | Төв Азийн наадам

Хувийн хэрэгсэлүүд