Айдас

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Энэ тєрлийн сэтгэцийн єєрчлєлтийн vед бодит аюул заналхийлээгvй тодорхой хvчин зvйл болон нєхцєл байдлаас айх тvгших айдас тєрдєг байна. Үүнийг анагаах ухаанд фоби гэдэг. Фоби нь ихэвчлэн сэтгэл гутралтай хавсарна. Нийгмийн фобигоос бусад тєрлийн фобигийн хямралууд нь гол тєлєв эмэгтэйчvvдэд тохиолддог байна.

Шалтгаан

Фобигийн хямралуудын шалтгаан нь тодорхойгvй байдаг. Удамшлын хvчин зvйл байдаг гэсэн таамаглал байдаг боловч энэ нь нотолгоо шаарддаг. Тvvнчлэн фобии нь сэтгэц хямруулах нєхцєл байдлаас єдєєгдсєн байх боломжтой.

Явц

Өвчний гол шинж нь тодорхой нєхцєл байдалд айдас тvшvvр тєрєх (саатлын цочролд орох хvртэл) бєгєєд vvнээс болж євчтєн тэдгээрээс зайлсийж эхлэдэг байна (жишээ нь, метро болон лифтээр зорчих). Бусад хvмvvс ийм нєхцєлийг огтхон ч аюулгvй гэж vздэг нь айдсыг багасгадаггvй. Фобиг хэд хэдэн тєрєлд ангилдаг:

Агарофобия. Нээлттэй орон зай, талбайгаас болон гэртээ шууд харих боломжгvй байдлаас айх. Ерєнхийд нь агарофобияг гэрээс гарахаас айх гэж тодорхойлж болно. Євчтєнгvvд єєрийн гэр байшинд бvрэн хадагдсан байх нь цєєнгvй байдаг. Євчин хєдлєх vед зvрх дэлбэрэх болон багтарч vхэх айдас євчтєнд тєрдєг. Євчнний хөдлөл нь хагас цаг орчим vргэлжилэх бєгєєд vvний дараа айдас алга болж тайвширдаг. Євчний давтамж єдєр бvрээс жилд хэдэн удаа хvртэл єєрчлєгдєж байдаг. Цаг хугацааны явцад євчтєн євчинг єдєєдєг нєхцєл байдлаас бvрэн зайлсхийж эхлэдэг бєгєєд удаан хугацааны туршид зєвхєн vл ялиг тvгшvvр мэдэрч болно.

Клаустрофоби. Клиник шинжээрээ дээрхтэй тєстэй боловч энэ тохиолдолд євчтєн хаалттай орон зай, давчуу жижиг єрєє, лифт, метронд орох vед євчин хєдєлдєг байна.

Нийгмийн фоби. Ийм євчтєнгvvд нийт хvн амын 3-5%-ийг эзэлдэг байна. Фоби vvсэхэд сэтгэц хямруулах нєхцєл байдал нєлєєлдєг. Євчтєнгvvд бусдын нvдэн дээр ямар нэгэн зvйлийг хийх ёстой нєхцєл байдлаас айж зайлсхийдэг. Vvнд олон нийтийн ємнє гарах, нийтийн бие засах газар орох, vдэшлэгт оролцох г.м. Иймэрхvv нєхцєл байдлын vед євчтєнд тахикарди шинж илэрч, хєлс гарах, нvvр улайх, амьсгаа давцах, ам хатах, гар чичрэх, дотор муухайрах, толгой эргэх, халууцах эсвэл даарах, бие засмаар болох, єєрийгєє хянах чадваргvй болохоос айх зэрэг байдлууд vvсдэг.

Өвөрмєц фоби. Яг тодорхой нєхцєл байдалд хязгаарлагдсан айдас. Vvнд ямар нэг амьтантай хамт байх, єндрєєс, аянга цахилгаанаас, харанхуйгаас, онгоцоор нисэхээс, цус харахаас, шvдний эмчид очиж эмчлvvлэхээс, тодорхой євчнvvдээс (хавдар, халдвар г.м) айх айдсууд орно. Євчтєн єєрєє хэт болгоомжилж буйгаа хvлээн зєвшєєрдєг боловч єєрийгєє ятгаж итгvvлэх нь айдсыг бууруулдаггvй.

Цочрох хямрал (паник). Хvнд хэлбэрийн тvгшvvрт айдас (паник) олон давтагдсанаас vvсдэг. Энэ нь тодорхой нєхцєл байдал болон хvчин зvйлтэй холбоогvй болохоор тайлбарлах боломжгvй байдаг. Гэнэт бий болох хvчтэй айдас тvгшvvр нь дараах шинж тэмдгvvдийн дєрєв, эсвэл тvvнээс илvvтэй нєхцєлднє, үүнд:

зvрх хvчтэй цохилох болон лугшилт хурдан болох,

хєлс гарах,

дагжин чичрэх,

зүрх євдєх,

амьсгаа давхцаж боогдох,

дотор муухайрах,

бие сулрах,

мэдээгvй болох, vхлээс айх болон бусад шинжvvд.

Бvхэлд нь эзэмдсэн тvгшvvрт хямрал. Тогтвортой, бvрэн эзэмдсэн шинж чанартай, хугацаа хязгаарлагдмал бус бєгєєд тvvнчлэн тодорхой нєхцєл байдал болон хvчин зvйлтэй холбоогvй тvгшvvр. Тодорхой паникийн шинж тэмдэг байхгvй боловч байнгын тvгшvvртэй байна. Байнга дотор чичирч, хэт аймтгай болж, байнга шээс алдаж, гvйлгэнэ. Євчтєн бvх болж буй vйл явцаас vргэлж муу vр дагавар хvлээж байдаг. Фобигийн ямар тєрєл болох бєгєєд айдсыг єдєєдєг нєхцєл байдлаас зайлсхийх боломжоос нь хамааран фобийг тодорхойлдог. Євчтєний дасан зохицол нь тvvний ажил мэргэжил, хvрээлэн буй орчин, оюуны тvвшнээс шалтгаалдаг. Фобиг эмчлээгvй тохиолдолд аажимдаа євчтєн эргэн тойрондоо зохицох чадваргvй байдалд хvрж, vндсэн мэргэжлээрээ ажиллаж чадахгvй болж ойр дотныхон болон найз нєхєдтэйгєє харьцах боломжгvй болдог. Євєрмєц фобигийн vед нийгэмд биеэ авч явах хэвийн байдалтай нэг дор зєрчилдєж байдаг тул ийм євчтєнгvvдийг ихэвчлэн хачин хvмvvс гэж тодорхойлдог.

Оношлогоо

Оношийг євчтєнтэй ярилцах vед тавина. Энэ vед ямар нєхцєл байдал, хvчин зvйл євчтєнд айдас тєрvvлж буйг мэднэ. Мєн дээр дурдсан шинж тэмдгvvдийг илрvvлнэ. Гэр бvлийнхэнтэй нь ярилцахад уг євчтєний тухай илvv их мэдээлэл авдаг. Тvvний зуршил, зан араншин г.м. Эдгээр эмнэл зvйн шинж тэмдгvvд нь оношийг тогтооход ач холбогдолтой байдаг. Фобия нь амь насанд хурц нєлєєгvй євчин боловч зайлшгvй эмчилгээ шаарддаг євчин юм. Учир нь энэ євчний vед орчинтойгоо харьцах чадвар болон хєдєлмєрийн чадвар алдагддаг.

Эмчилгээ

Эмчилгээ нь амбулаторт хийгддэг ба зєвхєн бvхэлд нь эзэмдсэн тvгшvvрийн фобитой vед л эмнэлэгт хэвтэх шаардлагатай болдог. Гол тєлєв транквилизатор болон антидепрессантуудын бvлгийн эмнvvдийг хэрэглэнэ. Зарим тохиолдолд нейролептик эмvvдийг хэрэглэнэ. Эмчилгээ нь хэдэн долоо хоногоос сар хvртэл vргэлжилэх бєгєєд энэ нь ямар тєрлийн фоби болохоос хамаарна. Мєн янз бvрийн сэтгэл засал vр дvнтэй. Эмчилгээний vр дvн нь аль алинд сайн. Євчтєнvvдэд айдас тvгшvvр vлдэх боловч тvvнийгээ удирдаж, паникт автахгvй байхад сурдаг. Энэ нь орчиндоо дасан зохицох чадварыг дээшлvvлэх, хєдєлмєрийн чадварыг болон амьдрах нєхцєлийг хэвийн болгоно. Фобигийн дахилт гэж байхгvй. Харин хоёрдогчоор vvсч болох боловч эмчийн хяналтанд байснаар стресс, хvчин зvйлсvvдээс зайлсхийж чадна.