Айзея Томас

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Түүнчлэн Айзея Томас (1989 онд төрсөн)

Айзея Лорд Томас III (англ. Isiah Lord Thomas III, 1961 оны дөрөвдүгээр сарын 30-нд Иллиной мужийн Чикаго хотод төрсөн) — Америкийн нэрт сагсан бөмбөгчин, дасгалжуулагч юм.

Замнал[засварлах]

Айзея Лорд Томас эцэг эхээс есүүлээ өсч торнижээ. Дундаж нуруутай тэрээр холбон тоглогчийн байрлалд уйгагүй бэлтгэл хийсээр гарамгай тоглогч болж, 1981 оны драфтаар хоёр дахь сонголт болон Детройт Пистонс багт хуваарилагдан очиж байлаа. Анхны гэрээ дөрвөн жилийн 1.6 сая долларын цалинтай.

Тоглогчийн замналаа тус багтай холбосон Томас НБА-д хоёр удаа түрүүлсэн. Аваргын бөгжний төлөө ширүүн дайралт хийсэн Пистонсын амин зүрх-найруулан тоглогч Айзея Томас. Бостон болон Лейкерс багуудын удаан үргэлжилсэн ширүүн тэмцэл дундаас Пистонс торойв. Дэлгэрүүлбэл, дасгалжуулагч Чак Дэйлигийн удирдлагаар Лейкерс (1989), Портленд (1990) багуудтай шувтаргын тоглолтонд тунаж аварга болоход Томасын оролцоо үлэмж их байсан. Томасын хувьд 1989 онд улирлын турш 18.2 оноо, 8.3 дамжуулалт, 1.7 бөмбөг таслалт дунджилсан бол хасагдах шатанд 18.2 оноо, 8.3 дамжуулалт дунджилжээ. Харин 1990 онд 18.4 оноо, 9.4 дамжуулалт, 1.7 бөмбөг таслалт дунджилж, хасагдах шатны 20 тоглолтонд 20.5 оноо, 8.2 дамжуулалт, 2.2 бөмбөг таслалт тус тус дунджилж багаа аварга болгосон гавъяатан болжээ. Түүний 11 дугаарын өмсгөл өдгөө Пистонс багт дархлагдсан.

Айзейя Томас 1994 оны хавар зодог тайлжээ. Үүний дараа Индиана Пэйсерс (2000—2003), Нью-Йорк Никс (2006—2008) багуудыг дасгалжуулан хасагдах шатны тоглолтуудад оролцуулж байв.

НБА-д дамжуулалт, бөмбөг таслалтаараа тэргүүлдэг 15 тоглогчийн нэгд нийт үзүүлэлтээрээ Айзейя Томас багтсан байдаг.

Эшлэл[засварлах]

Холбоос[засварлах]