Аймгийн наадам

Монголчуудын уламжлалт Үндэсний их баяр наадмын адил аймгийн цол олгодог аймгийн баяр наадам нь эртний уламжлалт наадам юм.


Аймгийн наадмын түүх[засварлах | кодоор засварлах]

Монгол улсын 21 аймаг жил бүр аймгийн баяр наадмыг зохион байгуулж аймгийн арслан , заан , харцага , начин цолыг олгож байна. 1921 оны Ардын хувьсгалаас эхлэн зарим аймаг баяр наадмыг зохион байгуулж байгаад 1932 оноос эхлэн ихэнх аймаг баяр наадмаа зохиож иржээ.Одоо Монгол улсын засаг захиргааны 21 аймаг баяр наадмаа зохион байгуулж байна. Аймгийн баяр наадамд 1921 оноос 2000 оныг хүртэл 64-128 бөх, 2000 оноос хойш 128-256 бөх , заримдаа 512 бөх барилдах тохиолдол байсан байна. Аймгийн баяр наадамд түрүүлсэн бөхөд аймгийн арслан, үзүүрлэсэн бөхөд аймгийн заан, зургаа давж шөвгөрсөн бөхөд аймгийн харцага, тав давж шөвгөрсөн бөхөд аймгийн начин цолыг тус тус олгож байна. Аймгийн харцага цолыг 2008 оноос эхэлж олгож эхэлсэн. Аймгийн наадамд амжилт гаргасан бөхчүүдийн цолыг тухайн аймгийн Засаг даргын захирамжаар олгоно.Аймгийн аварга шалгаруулах барилдаанаараа аймгууд аймгийн цол олгож байгаа ч энэхүү цолыг зөвхөн аймгийн хэмжээнд л хүчин төгөлдөр мөрдөх журмыг МҮБХ гаргасан билээ.Аймгуудаас гадна Налайх дүүрэг, Багануур дүүргүүд баяр наадам болон аварга шалгаруулах барилдаанаараа цол олгож байгаад 2000 оноос тасарч байгаад 2016 оноос эхлэн аймгийн наадмаараа цол олгож байна.

Цэргийн баяр наадам[засварлах | кодоор засварлах]

Цэргийн баяр наадмын түүх[засварлах | кодоор засварлах]

Аймгийн цолтой дүйцэх цэргийн начин, заан арслан цолыг анх 1960-аад оны үеэс албан ёсоор олгож эхэлсэн гэдэг. Тухайлбал, 1961 онд явагдсан Монголын бүх ард түмний спартакиадын өмнөхөн явагдсан цэргийн спартакиадад түрүүлсэн Т.Зундуй/улсын заан/-д цэргийн арслан, үзүүрлэсэн Б.Санжаад “цэргийн заан” цол анх олгосон билээ. Үүнээс хойш бүх цэргийн наадамд түрүүлж цэргийн арслан цол хүртсэн Ч.Өвгөнхүү, Г.Баттогтох, Т.Артаг нарын олон бөхчүүд цолоо ахиулж, улсын цол хүртсэн байна. Түүнчлэн Булганы “дэгээ” хэмээх Н.Батчулуун, Төв аймгийн харъяат “онгоц” хэмээх Д.Чойжамц, Г.Цэсэнхүү, Өвөрхангай аймгийн харъяат Д.Цэрэндорж, Ц.Шаравдорж, Б.Пүрэвтогоо, Ховд аймгийн харъяат Д.Пүрэвжав, Дундговь аймгийн харъяат Ж.Санжаасүрэн нарын олон хүчит бөхчүүд цэргийн цолтойгоо үлдэж улс, аймгийн наадамд амжилттай барилдан цолоо батласан байдаг билээ. Харин сүүлдээ цэргийн ангиуд, “Алдар”, “Хүч” нийгэмлэгийн аварга шалгаруулах барилдаанд олгох болсноор хавтгайрах хандлагатай болсон ч 1990 онд МҮБХ байгуулагдан, улмаар цэргийн цол олгох бүх цэргийн наадмыг жилд нэг удаа хийж байхаар Үндэсний бөхийн барилдааны дүрэмд оруулж өгсөн юм. Ингээд 1992 онд анхны баяр наадмыг Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион явуулж Монгол улсын начин Содномын Дэлгэрбат цэргийн заан цолтой түрүүлэн Цэргийн арслан цолыг хүртсэнээр одоо жил бүр Улсын баяр наадмын өмнө аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүд оролцсон томоохон наадам болон явагдсаар байна. 1992-2009 оныг хүртэл 128 бөх барилдуулан цэргийн арслан, заан, начин цолыг олгож байгаад 2010 оны Бүх цэргийн баяр наадмаас эхлэн 256 бөх барилдуулан цэргийн харцага цолыг нэмэн олгож эхэлжээ.

Цэргийн наадмын түрүү, үзүүр[засварлах | кодоор засварлах]

1992 оноос эхлэн зохиогдсон хугацаанд энэхүү баяр наадмаас цол хүртсэн бөхчүүд улсын цол хүртдэг булган сүүлтэй наадам гэгдэх болсон билээ. Цэргийн баяр наадамд Дорнод аймгийн Цагаан-овоо сумын харъяат улсын начин Дондогийн Цогзолдорж, Увс аймгийн Сагил сумын харъяат улсын харцага Арслангийн Бямбажав, Архангай аймгийн Хашаат сумын харъяат улсын аварга Чимэдрэгзэнгийн Санжаадамба нар хоёр удаа түрүүлж байсан байна. Харин Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харъяат улсын харцага Түмэннасангийн Амартүвшин хоёр удаа үзүүрлэсэн амжилтыг үзүүлжээ.

Наадмын тухай тэмдэглэл[засварлах | кодоор засварлах]

Бүх цэргийн наадам 1992 1993 1994 1995 1996 1997 1998 1999 2000 2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009 2010 2011
2012 2013 2014 2015 2016 2017 2018 2019 2020

Аймгуудын баяр наадам[засварлах | кодоор засварлах]

Аймгийн баяр наадмын үзүүр, түрүүний бөхчүүд[засварлах | кодоор засварлах]

Аймгийн цолтой бөхчүүдийн эрэмбэ[засварлах | кодоор засварлах]

Цол хүртсэн бөхчүүд[засварлах | кодоор засварлах]

Аймгийн наадам 2004
2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017
2018 2019 2020

Үндэсний бөхийн барилдаанууд[засварлах | кодоор засварлах]