Айраг сум
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Айраг нь Дорноговь аймгийн арван дөрвөн сумын нэг нь юм. Сумын төв Хар-Айраг нь жоншны уурхайтай бөгөөд эндээс олборлосон жоншийг 60 км зайд орших Бор-Өндөр хот уруу төмөр замаар тээвэрлэн, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрт баяжуулдаг.
[засварлах] Түүх
Ардын хувьсгалын өмнө Цэцэнхан аймгийн Боржигин цэцэн вангийн хошуу, хувьсгалын дараагаар Ханхэнтий уулын аймгийн Оцол сансар уулын хошуунд харъяалагдаж байсан. Тус сум нь 1927 онд Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр байгуулагдаж Айраг сум хэмээн нэрлэгджээ.
[засварлах] Байршил
Айраг сумын төв Сайншандаас 130, Улаанбаатар хотоос 330 км-т оршдог.
| Дорноговь | |
|---|---|
| Айраг сум | Алтанширээ сум | Даланжаргалан сум | Дэлгэрэх сум | Замын-Үүд сум | Иххэт сум | Мандах сум | Өргөн сум | Сайхандулаан сум | Улаанбадрах сум | Хатанбулаг сум | Хөвсгөл сум | Эрдэнэ сум Аймгийн төв: Сайншанд |
|