Айра Марчисон

Айра Марчисон
Хөнгөн атлетик
Төлөөлдөг улс: Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Америкийн Нэгдсэн Улс
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Айра Жэймс Марчисон
Төрсөн огноо 1933 оны 2 сарын 6 (1933-02-06)
Төрсөн газар Иллиной, Чикаго
Нас барсан огноо March 28, 1994(1994-03-28) (61 насалсан)
Нас барсан газар Иллиной, Харви
 
Медалиуд
Зуны олимп
Алт Мельбурн 1956 4x100 м буухиа
Пан Америкийн наадам
Алт Сан-Паулу 1963 4x100 м буухиа
Хүрэл Сан-Паулу 1963 100 м

Айра Жэймс Марчисон (Англи: Ira James Murchison, 1933 оны 2 сарын 6 – 1994 оны 3 сарын 28) нь Америкийн Нэгдсэн Улсын хөнгөн атлетикч, 1956 оны зуны олимпийн эрэгтэйчүүдийн 4x100 м-ийн буухиа уралдааны алтан медальт тамирчин юм.

Чикагод төрсөн Айра Марчисон гараанаас хурдтай гардгаараа алдартай байсан тул Спутник-хүн гэж хочлогддог байжээ.

Мельбурны олимпийн өмнө Марчисон 100 м-т 2 удаа 10.2 секунд гүйж дэлхийн дээд амжилтыг давтсан төдийгүй Берлинд 10.1 секунд гүйж дэлхийн дээд амжилт тогтоогоод байв. Иймээс 100 м-т алтан медаль хүртэх магадлалтай тамирчдын тоонд түүнийг оруулж байсан ч Мельбурнд Марчисон дөнгөж 4-р байр эзэлжээ. Харин 4x100 м-ийн буухиад АНУ-ын шигшээ багт багтан, эхний хэсэгт гүйсэн бөгөөд тэд 39.5 секунд гүйж, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн алтан медаль хүртсэн юм.

1957 онд Марчисон 100 ярдын гүйлтийн дэлхийн дээд амжилтыг 9.3 секунд болгон ахиулав. Мөн Баруун Мичиганы Их Сургуулийн оюутны хувиар 1958 онд NCAA-гийн 100 ярдын аварга цол хүртжээ. 1963 онд Пан Америкийн наадамд оролцож, 100 м-ийн гүйлтээр хүрэл, 4x100 м-ийн буухиа гүйлтээр алтан медаль хүртсэн аж.

1970-аад онд Марчисон Чикагод эмэгтэйчүүдийн хөнгөн атлетикийн багийн дасгалжуулагчаар ажиллаж байв.

Айра Марчисон 1994 онд 61 настайдаа, Харви хотноо нас нөгчжээ.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]