Актиумын тулалдаан

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас

Харайх: Удирдах, Хайлт
Тулалдааны зураглал

Актиумын тулалдаан (Англи хэл:Actium, Battle of) (МЭӨ 31 он) нь Октавиан (хожмын Аугуст), Марк Антони нарын хооронд Грекийн Акарнанид болсон тэнгисийн тулалдаан юм. 500 хөлөг, 70,000 явган цэрэг бүхий Антони Ионы тэнгис болон Амбракийн булангийн хоорондох Актиумд байрлахад 400 хөлөг, 80,000 явган цэрэг бүхий Октавиан тэдний харилцааны шугамыг хойд зүгээс таслав. Антонигийн цэргийн хангамж тасалдан, холбоотнууд нь орхин явжээ. Хуурай газар дээр залилагдсан Антони Клеопатрагийн зөвлөгөөгөөр Октавиан руу тэнгисээс дайрав. Антонигийн аварга флотод Клеопатрагийн хөлгүүд багтаж байв. Тулалдааны оргил үед Клеопатра өөрийн хөлгүүдийг аван зугтахад Антони цөөн хөлөгтэйгээр түүнийг дагаж тулалдааны талбарыг орхин оджээ. Түүний флот тэр даруй бууж өгч, арми нь долоо хоногийн дараа ялагдснаа хүлээжээ. Октавианы ялалт нь түүнд Ромын ертөнцөд маргаангүйгээр эзэн хаан болох боломжийг бий болгосон юм.

[Засварлах] Гадаад холбоосууд

Хувийн хэрэгсэлүүд