Алгар шувуу

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Алгар шувуу
Goldfinch front.jpg
Goldfinch back.jpg
Ховордолтын зэрэглэл
Status iucn3.1 LC.svg
Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Бор шувуутан
Овог: Бужиргынхан
Төрөл: Carduelis
Зүйл: C. carduelis
Латин нэр
Carduelis carduelis
(Карл Линней, 1758)
Carduelis carduelis carduelis1 зун 2 жил тойронCarduelis carduelis caniceps3 зун 4 жил тойрон
Carduelis carduelis carduelis
1 зун 2 жил тойрон
Carduelis carduelis caniceps
3 зун 4 жил тойрон
эрэгчин, Австралид.

Алгар шувуу эсвэл Бор бужиранга (Carduelis carduelis) нь жижиг бор шувуу хэлбэртэн шувуу юм.

Тархалт[засварлах]

Энэхүү шувуу нь Европ, Хойд Африк, баруун болон төв Азид ой модот нам дор газар амьдарна. lowlands. Хүйтэн бүсэд амьдардаг нь дулаан газар зорин нүүдэллэдэг.

Гадаад төрх[засварлах]

Алгар шувуу 12-13 см урт, далавчаа дэлгэхэд 21-25 см, биеийн жин нь 14-19 гр байна. Эрэгчин, эмэгчин нь гадаад төрхөөр онц ялгаагүй, улаан нүүр, хар цагаан толгой, нуруун хэсэг нь бордуу, гэдэс хэвлий нь цайвар, хар шар өнгийн далавчтай. Цагаан өнгийн урт, шовх үзүүртэй хошуу, салаалсан сүүлтэй байна. Залуу алгар шувууны хошууны үзүүр саарал, хар байдаг.

Таксоном[засварлах]

Хонгорзулын үр идэж байна.
Үүр ба өндөг нь.

Зүйлүүд нь 2 гол бүлэгт хуваагддаг.

Carduelis carduelis carduelis бүлэг.
  • Carduelis carduelis balcanica. Зүүн өмнөд Европ.
  • Carduelis carduelis brevirostris. Хойд Кавказ.
  • Carduelis carduelis britannica. British Isles.
  • Carduelis carduelis carduelis. Европын ихэнх газар, Скандинав.
  • Carduelis carduelis loudoni. Өмнөд Кавказ, Иран.
  • Carduelis carduelis major. Баруун Сибирь.
  • Carduelis carduelis niediecki. Баруун өмнөд Ази, зүүн хойд Африк.
  • Carduelis carduelis parva. Атлантын арлууд, баруун хойд Африк.
  • Carduelis carduelis tschusii. Корсик, Сардин, Сицил.
Carduelis carduelis caniceps бүлэг.
  • Carduelis carduelis caniceps. Төв өмнөд Ази.
  • Carduelis carduelis paropanisi. Афганистан, баруун Гималай.
  • Carduelis carduelis subulata. Төв өмнөд Сибирь.


Зан авир[засварлах]

European Goldfinch (Carduelis carduelis) -two on birdfeeder.jpg


Тэд жижиг үр, шавьжаар хооллоно. Өндөр навчит модонд үүрлэн 4-6 өндөг гаргаж 11-14 хоног дараад ангаахай болдог байна. Өвлийн улиралд 40 ба түүнээс дээш тоогоор цуглан сүрэглэнэ.

Алгар шувуу нь чихэнд чимэгтэй жиргэдэг ба Европ болон Хойд Америкт цэцэрлэгт үүр барин хооллож татдаг байна.



Гадаад холбоос[засварлах]

Commons
Викимедиа дуу дүрсний сан: Carduelis carduelis