Александрын Миеэгомбо

Александрын Миеэгомбо
Миеэгомбо Single Ladies киноны 2-р ангийн зураг авалтын үеэр, 2015 он.
ТөрсөнАлександрын Миеэгомбо
1981 оны 4 сарын 22 (1981-04-22) (42 настай)
Монгол, Улаанбаатар
ҮндэстэнМонгол
Төгссөн сургуульСоёл Урлагийн Их Сургууль
АжилКино найруулагч, продюсер, кино зохиолч
Он жил2006 оноос өнөөг хүртэл

Александрын Миеэгомбо нь Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод төрсөн. Кино зохиолч, найруулагч, продюсер.

А.Миеэгомбо нь 1998 онд Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг дэхь 52-р дунд сургуулийг төгсч, 1998-2002 онуудад Соёл Урлагийн Их Сургуулийг жүжигчин-найруулагчийн мэргэжлээр суралцан дүүргэсэн.

Нийт 5000 орчим орчуулгын кинонд дуу оруулсан тэрээр 2006 оноос эхлэн Тэнгис кино театрын дэргэдэхь ZMN кино компаний бүтээсэн Ийм нэгэн дурлал уран сайхны киноны 1, 2-р ангийн кино зохиолыг хамтран бичилцэж кино зохиол бичих гараагаа эхэлсэн.

2011 онд Үндэстний тойм сэтгүүлд Кино академи ба завхрал хэмээх Монголын кино урлагт гарч буй завхралын талаар өгүүлсэн шүүмжлэлт нийтлэл, www.news.mn сайтад Монгол кино сайжрах уу?, Хорь уу Ная уу?, Долоон бурхныг дурандахуй, Оригинал телевиз, Зура кино юуг Зурав? зэрэг нийтлэлүүдийг бичиж орчин цагийн Монголын кино урлагт гарч буй алдаа оноо, цаашдын ирээдүйн төлөвийн тухай өгүүлсэн нь уншигч олны талархлыг хүлээсэн юм.

2011 онд Монголд анх удаа 3D форматаар бүтээгдсэн Сайн, Муу, Хэрцгий киноны 1-р ангийн зохиолыг бичиж, ерөнхий найруулагчаар нь ажиллав.

2013 онд түүний зохиолыг нь бичиж найруулсан Single Ladies киноны 1-р анги тухайн оныхоо ашиг орлогоороо тэргүүлсэн Монгол киноны жагсаалтын 5-р байранд эрэмбэлэгдэв.

2015 онд Single Ladies киноны 2-р анги нь тухайн оныхоо ашиг орлогоороо тэргүүлсэн Монгол киноны жагсаалтын 1-р байранд эрэмбэлэгдэв.

2017 онд Single Ladies киноны 3-р анги нь тухайн оныхоо ашиг орлогоороо тэргүүлсэн Монгол киноны жагсаалтын 1-р байранд эрэмбэлэгдэв.

Дээрхи гурамсан кино нь Монголын тогтмол амжилт үзүүлсэн цуврал бүтээлийн анхдагч болсон юм.

2017 онд Монгол соёлоо сурталчилах эрхэм зорилгын хүрээнд Монголын язгуур урлагийн манлай хамтлагуудын нэг Хөсөгтөн хамтлагтай хамтран Хөсөгтөн Баг Дэлхийн Тайзнаа хэмээх аялан тоглолтыг анх санаачилж, ерөнхий зохион байгуулагчаар нь ажилласан нь 2017 оны 3 сард АНУ-ын 6 хот, Канадын 4 хотоор амжилттай үргэлжилж 3000 гаруй үзэгчдийн хүртээл болжээ. Нийт 32179 километр замыг туулсан энэхүү аялан тоглолт нь Монгол компани өөрсдөө зохион байгуулж, Монголын язгуур урлагаа сурталчилан аяласан анхны томоохон соёлын арга хэмжээ болсон юм.

2017 оны 10 сараас эхлэн NTV телевизээр нэвтэрсэн Канадын "Ахлах тогоочийн заавраар" (Chef in Your ear) хоолны шоу франчайзын хөтлөгчөөр сонгогдон ажилласан нь Монголын үзэгчдийн үзэх дуртай эхний 5 нэвтрүүлгийн 3-т эрэмбэлэгдсэн бөгөөд 2020 оныг хүртэл буюу 3 жилийн турш үргэлжлэн цацагдахдаа энэхүү амжилтаа хадгалсан байна.

2019 онд түүний ажилласан, Английн дуучин Novo Amor-ын агаарын бохирдлын эсрэг хийсэн кино-клип Sleepless (Chapter I), Repeat Until Death (Chapter II) нь 2019 оны UK Music Video Awards-д Шилдэг Альтернатив Клип төрөлд нэр дэвшиж байлаа.

2020 оны 5 сараас эхлэн NTV телевизээр нэвтэрсэн Францын "Эхнэрийн заавраар" (My Wife Rules) хоолны шоу франчайзын хөтлөгчөөр сонгогдон ажилласан нь Монголын үзэгчдийн үзэх дуртай эхний 5 нэвтрүүлгийн 2-т эрэмбэлэгдсэн бөгөөд Facebook Live, Youtube сувгаар 1 өдрийн дотор 400,000 үзэгч тогтмол үздэг, 2020 оны 12 сарын сүүлийн статистик мэдээгээр давхардсан тоогоор 11 сая үзэлт бүхий өндөр амжилтыг үзүүлсэн байна.

2021 онд, Монгол улсад боловсролын салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойд зориулан Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран боловсролын салбарын өнгөрсөн 100 жилийн түүхийг хураангуйлж, "Эрдмээр жигүүрлэсэн 100 жил" баримтат киног бүтээсэн.

2023 онд Боловсрол телевизээр, 95 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын ажиллагааг шууд дамжуулахад үндсэн хөтлөгчөөр ажилласан байна.

Продюсер[засварлах | кодоор засварлах]

  • 2011-2012 - Шинэ дэлхий телевиз (одоогийн VTV)

Найруулагч[засварлах | кодоор засварлах]

  • 2002-2006 - FOCUS кино мэдээллийн нэвтрүүлэг (86 дугаар). UBS телевиз
  • 2020-2021 - Виноны соёлыг түгээх зорилго бүхий ВиноПедиа (Winepedia) нэвтрүүлэг (18 дугаар)

Кино албаны дарга[засварлах | кодоор засварлах]

  • 2005-2006 - UBS телевиз
  • 2007-2008 - TV8 телевиз
  • 2011-2012 - Шинэ дэлхий телевиз (одоогийн VTV)

Хөтлөгч[засварлах | кодоор засварлах]

  • 2002-2006 - FOCUS кино мэдээллийн нэвтрүүлэг (86 дугаар). UBS телевиз
  • 2010-2011 - Кино үзэх цаг нэвтрүүлэг (42 дугаар). Боловсрол суваг телевиз
  • 2011 - Өөр кино. Шинэ дэлхий телевиз (одоогийн VTV)
  • 2011 - Улс үндэстнүүдийн кино 7 хоног. Шинэ дэлхий телевиз (одоогийн VTV)
  • 2012 - Сэтгэл шингэсэн кино. Шинэ дэлхий телевиз (одоогийн VTV)
  • 2013 - Монгол Вундеркинд. National Geographic TV olympiad. 6 дугаар. NTV телевиз
  • 2017 - Ахлах тогоочийн заавраар шоу нэвтрүүлэг. 1-р бүлэг (14 дугаар). NTV телевиз (Канадын Chef in your Ear шоу франчайз)
  • 2018 - Ахлах тогоочийн заавраар шоу нэвтрүүлэг. 3-р бүлэг (14 дугаар). NTV телевиз (Канадын Chef in your Ear шоу франчайз)
  • 2019 - Ахлах тогоочийн заавраар шоу нэвтрүүлэг. 4-р бүлэг (14 дугаар). NTV телевиз (Канадын Chef in your Ear шоу франчайз)
  • 2020 - Эхнэрийн заавраар шоу нэвтрүүлэг. 1-р бүлэг (12 дугаар). NTV телевиз (Францын My Wife Rules шоу франчайз)
  • 2020 - Эхнэрийн заавраар шоу нэвтрүүлэг. 2-р бүлэг (14 дугаар). NTV телевиз (Францын My Wife Rules шоу франчайз)
  • 2023 - 95 дахь удаагийн Оскарын наадмын шууд дамжуулалтын үндсэн хөтлөгч. Боловсрол телевиз
  • 2022-2024 - Movie Guide нэвтрүүлэг (90 дугаар). Боловсрол телевиз

Орчуулгын киноны жүжигчин[засварлах | кодоор засварлах]

  • 2001-2006 - Кино Программын Ерөнхий Редакци. МҮОНТВ
  • 2002-2006 - Кино алба. UBS телевиз
  • 2008-2009 - Кино алба. Сансар телевиз
  • 2010-2011 - Кино алба. Боловсрол суваг телевиз
  • 2014 оноос өнөөг хүртэл Хүрээлэн: Амьд ертөнцийн цуврал нэвтрүүлгийн (120 дугаар) тайлбарыг уншиж байна.

Продюсер[засварлах | кодоор засварлах]

  1. 2021 - Эрдмээр жигүүрлэсэн 100 жил баримтат кино
  2. 2023 - Хаан сайд: Ороны Тлейхан баримтат кино

Зураг авалтын багийн менежер[засварлах | кодоор засварлах]

  1. 2019 - Sleepless богино хэмжээний кино

Найруулагч[засварлах | кодоор засварлах]

  1. 2011 - Сайн, Муу, Хэрцгий-1 уран сайхны кино (Адал явдалт, Инээдэм)
  2. 2013 - Сайн, Муу, Хэрцгий-2: Эргэн ирсэн нь уран сайхны кино (Адал явдалт, Инээдэм)
  3. 2013 - Single Ladies 1/ Ганц бие бүсгүйчүүл 1 уран сайхны кино (Романтик, Инээдэм)
  4. 2018 - Тэрбумын хэрэг уран сайхны кино (Адал явдалт, Инээдэм)
  5. 2021 - Эрдмээр жигүүрлэсэн 100 жил баримтат кино
  6. 2023 - Хаан сайд: Ороны Тлейхан баримтат кино
  7. 2023 - The Boy богино хэмжээний кино (Драм)

Кино зохиолч[засварлах | кодоор засварлах]

  1. 2007 - Ийм нэгэн дурлал 1 уран сайхны кино (Инээдэм, Драм)
  2. 2008 - Ийм нэгэн дурлал 2 уран сайхны кино (Инээдэм, Драм)
  3. 2009 - Урагшаа залуусаа уран сайхны кино (Инээдэм, Драм)
  4. 2009 - Миний хөрш: Чөтгөр уран сайхны кино (Инээдэм, Драм)
  5. 2010 - Амьдралын амт уран сайхны кино (Инээдэм, Драм)
  6. 2010 - Дэв уран сайхны кино (Аймшиг)
  7. 2011 - Сайн, Муу, Хэрцгий 1 уран сайхны кино (Адал явдалт, Инээдэм)
  8. 2013 - Сайн, муу, хэрцгий 2: Эргэж ирсэн нь уран сайхны кино (Адал явдалт, Инээдэм)
  9. 2013 - Single Ladies 1/ Ганц бие бүсгүйчүүл 1 уран сайхны кино (Романтик, Инээдэм)
  10. 2014 - Мөрдөгч 40 ангит киноны 4 анги (Гэмт хэрэг, Драм)
  11. 2014 - Миний хайр (Монгол кино) уран сайхны кино (Мелодрам)
  12. 2015 - Саятан болгох дамжаа 24 ангит кино (Санхүү, Драм)
  13. 2015 - Single Ladies 2: Эхлэл/ Ганц бие бүсгүйчүүл 2 уран сайхны кино (Романтик, Инээдэм)
  14. 2016 - Цагийн ажил уран сайхны кино (Инээдэм, Драм)
  15. 2016 - Хязгааргүй 3 ангит богино цуврал кино (Драм)
  16. 2017 - Single Ladies 3: Төгсгөл/ Ганц бие бүсгүйчүүл 3 уран сайхны кино (Романтик, Инээдэм)
  17. 2018 - Тэрбумын хэрэг уран сайхны кино (Адал явдалт, Инээдэм)
  18. 2019 - Азтай бондгор богино хэмжээний кино (Адал явдалт, Инээдэм)
  19. 2021 - Хүслэн уран сайхны кино (Драм)
  20. 2021 - Single Guys уран сайхны кино (Адал явдалт, Инээдэм, Уран зөгнөлт)
  21. 2021 - Эрдмээр жигүүрлэсэн 100 жил баримтат кино
  22. 2023 - Хаан сайд: Ороны Тлейхан баримтат кино
  23. 2023 - The Boy богино хэмжээний кино (Драм)
  24. 2023 - Ээжүүдийн өдөр өнжүүлэх уран сайхны кино (Драм)
  • 2012 - Мөрөөдлийн театрын Амьдрал өөрөө бэлэг шоу-драмын Миний хайрт бэр нэг бүлэгт үзэгдэл
  • 2013 - Эмоци продакшны Эрчүүдийг уучил тоглолтын 100 000 нэг бүлэгт үзэгдэл
  • 2019 - Sleepless (Chapter I). Английн дуучин Novo Amor. Unit production manager
  • 2019 - Repeat Until Death (Chapter II). Английн дуучин Novo Amor. Unit production manager
  • 2019 - Чин хүсэл. Tara Endo. Найруулагч
  • 2017 - Single Ladies 1, 2, 3 кино зохиолын эмхэтгэл. Зохиогч
  • 2019 - Азийн Киноны Цэнхэр ном - 2018 (БНХАУ-д хэвлэгддэг Азийн 17 улсын жил бүрийн кино тойм). Монгол киноны хэсгийг С. Батбаяр, О. Мөрөн нарын хамт
  • 2020 - Азийн Киноны Цэнхэр ном - 2019 (БНХАУ-д хэвлэгддэг Азийн 17 улсын жил бүрийн кино тойм). Монгол киноны хэсгийг С. Батбаяр, О. Мөрөн нарын хамт
  • 2022 - Уулаараа овоглосон бөх Будын Бямбаа. Редактор
  • 2016 - Манлайлагчийн зам (The Leader's Way: The Art of Making the Right) Зохиолч: Лауренс ван ден Майзенберг
  • 2021 - Ад үзэгдэх зориг (嫌われる勇気) Зохиогч: Кишими Ичиро, Кога Фүмитакэ
  • 2022 - Айшхи. Зохиолч: М. Уянсүх
  • 2022 - Вангийн нулимс. Зохиолч: Тодко Самсон
  • 2022 - Дээд айл. Зохиолч: Тодко Самсон
  • 2022 - Харь хэлээр яригсад. Зохиолч: Тодко Самсон
  • 2022 - Миний хайрт, миний хуримын гэрч. Зохиолч: Тодко Самсон
  • 2022 - Сүрэг. Зохиолч: Тодко Самсон
  • 2022 - Газар доороос бичсэн тэмдэглэл (Записки из подполья) Зохиолч: Федор Михайлович Достоевский
  • 2022 - Sapiens: Хүн төрөлхтний товч түүх (Sapiens: A Brief History of Humankind) Зохиолч: Юваль Ной Харари
  • 2024 - Вавилоны хамгийн баян хүн (The Richest Man in Babylon) Зохиолч: Жорж С. Клэсон
  • 2024 - Гэмт хэрэг ба Ял шийтгэл (Преступление и наказание) Зохиолч: Федор Михайлович Достоевский
  • 2024 - Мөрийч (Игрок) Зохиолч: Федор Михайлович Достоевский
  • 2024 - Иван Денисовичийн нэг өдөр (Один день Ивана Денисовича) Зохиолч: Алекса́ндр Иса́евич Солжени́цын
  • 2024 - Арьсан хүрэмтэй Мадонна (Kürk Mantolu Madonna) Зохиолч: Сабахаттин Али
  • 2024 - Мастер Маргарита хоёр (Мастер и Маргарита) Зохиолч: Михайл Афана́сьевич Булга́ков

Зохион байгуулсан, оролцсон арга хэмжээ[засварлах | кодоор засварлах]

  • 2015 - Соёлын бүтээлч үйлдвэрлэл үндэсний хөтөлбөр (ССАЖЯ). Ажлын хэсгийн гишүүн.
  • 2018 - Анхны бүтээл - 8 наадам (РТМУС). Богино хэмжээний кино бүтээлийн төрөл. Шүүгч.
  • 2019 - Кино урлагийг дэмжих тухай хууль (БСШУСЯ). Ажлын хэсгийн гишүүн.
  • 2019 - БНХАУ-д зохиогдсон Монголын кино өдрүүд 2019 (БСШУСЯ). (Монгол улс, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой) Ажлын хэсгийн ахлагч.
  • 2020 - Европын Холбооны Кино Өдрүүд 2020. Орчуулга, дуу оруулалтын багийн удирдагч.
  • 2021 - Европын Холбооны Кино Өдрүүд 2021. Орчуулга, дуу оруулалтын багийн удирдагч.
  • 2021 - Европын Өдөр 2021 (цахим арга хэмжээ). Продюсер, найруулагч.
  • 2021 - Кино урлагийг дэмжих тухай хууль (БСШУС-ын Байнгын хороо). Дэд ажлын хэсгийн гишүүн.
  • 2022 - Японы Кино Өдрүүд 2022. Орчуулгын багийн удирдагч.
  • 2018 - Соёлын зөөлөн хүч: Кино
  • 2019 - Кино бүтээх үе шат, стандартын тухай
  • 2019 - Кино зохиолын сургалт - 1
  • 2019 - Кино зохиолын сургалт - 2
  • 2020 - Кино зохиолын сургалт - 3
  • 2020 - Кино зохиолын сургалт - 4
  • 2020 - Уран бүтээл бол...
  • 2021 - Кино зохиолын сургалт - 5
  • 2023 - Кино зохиолын сургалт - 6
  • 2023 - Кино зохиолын сургалт - 7
  • 2023 - Кино зохиолын сургалт - 8
  • 2023 - Кино зохиолын сургалт - 9
  • 2023 - Кино зохиолын сургалт - 10 (Эрдэнэт хотноо)