Александр Попов (физикч)

Александр Степанович Попов
Төрсөн огноо1859 оны 3 сарын 16 (1859-03-16)
Пермь мужийн Тюринские Рудники тосгон (одоогийн Свердловск мужийн Краснотюринск)
Нас барсан огноо13 January 1906(1906-01-13) (46 насалсан)
Оросын Хаант Улс, Санкт-Петербург
Алдаршсан зүйлРадио
Нэр хүндтэй шагналуудГэгээн Аннагийн одон, 3, 2-р зэрэг
Гэгээн Станиславын одон, 2-р зэрэг
Александр Невскийн одонгийн тууз бүхий III Александрын засаглалын дурсгалын мөнгөн медаль
Хаант Оросын Техникийн Нийгэмлэгийн шагнал
Гарын үсэг

Александр Степанович Попов (Орос: Алекса́ндр Степа́нович Попо́в; 1859 оны 3 сарын 16 (хуучин тооллоор 3 сарын 4) – 1906 оны 1 сарын 13 (хуучин тооллоор 1905 оны 12 сарын 31)) нь Оросын физикч бөгөөд электрон соронзон (радио) долгионы хэрэглээг анх нээсэн[1] эрдэмтэн юм. Гэхдээ тэр өөрийнхөө нээлтийг патентжуулан баталгаажуулаагүй ажээ.

1890-ээд оны эхээр тэр радиогийн анхдагчид болох Хайнрих Херц нарын судалгааг үргэлжлүүлж эхлэв. 1894 онд долгион баригчийн нэг хувилбар болох, өөрийн анхны радио хүлээн авагчийг бүтээсэн. Түүнийгээ сайжруулан аянга мэдрэгч болгосон бөгөөд 1895 оны 5 сарын 7-нд Оросын Физик, Химийн Нийгэмлэгт бэлэглэсэн бөгөөд уг өдрийг ОХУ-д "Радиогийн өдөр" болгон тэмдэглэдэг. Энэ тухай шинжлэх ухааны бүтээлээ мөн жилд хэвлүүлжээ. 1896 оны 3 сард Санкт-Петербург дахь 2 байшингийн хооронд радио долгионыг амжилттай дамжуулж чадсан байна. Улмаар Гульелмо Марконигийн системийг судалсны үр дүнд усан онгоц, эргийн хооронд холбоо бариулж чадсан бөгөөд үүнийгээ 1898 онд 6 миль, 1899 онд 30 миль зайд амжилттай туршжээ.

Радиогийн анхдагч Александр Попов. ЗХУ-ын шуудангийн тэмдэгт. 1989 он.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "Early Radio Transmission Recognized as Milestone". IEEE. Retrieved 16 July 2006.

Гадны холбоосууд[засварлах | кодоор засварлах]

 Commons: Александр Степанович Попов – Викимедиа дуу дүрсний сан