Александр Сергеевич Яковлев
| Александр Сергеевич Яковлев | |
| Төрсөн | Александр Сергеевич Яковлев 1906 оны 4 сарын 1 Москва |
|---|---|
| Үндэстэн | |
| Ажил | Нисэх хүчний инженер |
| Он жил | 1932—1981 |
| Байгууллага | Яковлевийн нисэх онгоц зохион бүтээх товчоо |
| Юугаараа алдаршсан | Нисэх онгоцны загвар |
| Олон танигдсан бүтээл | Як болон ИГ загварын онгоц |
| Цахим сүлжээ www.yak.ru |
|
Александр Сергеевич Яковлев (1906 оны дөрөвдүгээр сарын 1 - 1989 оны наймдугаар сарын 22) нь Зөвлөлтийн инженер, зохион бүтээгч байв. Байлдааны болон зорчигч тээврийн «Як» буюу «Яковлев» загварын нисэх онгоцнуудыг зохион бүтээж улмаар түүнээс салбарлан олон олон загваруудыг үйлдвэрлэн агаарын замд гаргасан «Яковлев онгоцны үйлдвэр»-ийг үүсгэн байгуулагч ажээ.
Агуулга |
Намтар [засварлах]
Яковлев нь Зөвлөлтийн нисэх хүчинд үнэтэй хувь нэмэр оруулагч, агаарын спортыг үүсгэгч байгуулагч хүн юм. 1924 онд AVF-10 загварын моторгүй онгоц, 1927 онд AIR-1 спорт-дадлагын нисэх онгоцыг бүтээсэн байна.
1924 оноос техникийн эд ангийн засварчнаар ажиллаж байгаад хожмоо Н. Е. Жуковскийн нэрэмжит болсон «Нисэх хүчний Академид» орж суралцан 1931 онд инженер мэргэжлээр төгсөж, хөнгөн нисэх онгоцны загварын товчоо байгуулан 1932 онд AIR- нисэх онгоцоо бүтээлгэсэн байна. 1935 онд «нисэх загварын товчоогоо» өргөтгөсөн ерөнхий зохион бүтээгч Яковлевын уг онгоцны үйлдвэр өдгөө «Яковлевын нэрэмжит нисэх онгоцны үйлдвэр» болон өргөжин тэлжээ.Дэлхийн 2 дугаар дайны үед Зөвлөлтийн нийт сөнөөгч онгоцны паркийн 2/3 хувийг «Як» онгоцууд эзэлж байсан ба Монгол улсын хувьд 1930-аад онд сургалт дадлагын УТ-1, УТ-2, 1940-өөд оны эхэнд тодорхой бус тооны Як-7, 1945 оны 6 дугаар сарын сүүлээр 34 ширхэг Як-9 сөнөөгч онгоц хүлээн авчээ.
1940-46 онд Нисэх хүчний дэд сайд, 1976-1981 онд Зөвлөлтийн Шинжлэх Ухааны Академийн хүрээлэнгийн академичээр тус тус ажиллаж байв.
Гавъяа шагналууд [засварлах]
- ЗСБНХУ-ын Дээд зөвлөлийн төлөөлөгчөөр 1946-1989 оны хооронд ажиллаж байв.
- ЗСБНХУ-ын Хөдөлмөрийн баатар цолоор 1940, 1957 онуудад
- Нисэх хүчний Хурандаа генерал цол
- Лениний шагналаар 1972 онд
- Сталиний шагналаар 1941, 1942, 1943, 1946, 1947, 1948 онуудад
- Төрийн шагналаар 1977 онд
- Октябрын хувьсгалын одон
- Улаан тугын одонгоор хоёр удаа
- Суворовын I ба II зэргийн одон
- Эх орны дайны I зэргийн одонгоор хоёр удаа
- Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон
- «Улаан од» одон
- Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон
- Францын Хүндэт легион
- Офицерийн загалмай
Түүний өөрийн нь болон үйлдвэрийн нь бүтээсэн онгоцнууд [засварлах]
Сөнөөгч [засварлах]
Дайрагч [засварлах]
Бөмбөгдөгч [засварлах]
Сургалт дадлагын [засварлах]
Ачаа тээврийн [засварлах]
Хайгуулын [засварлах]
Нисдэг тэрэг [засварлах]
Зорчигч тээврийн [засварлах]
Туршилтын [засварлах]
- АИР
- Як-19
- Як-25 (1947)
- Як-30 (1948)
- Як-35
- Як-36
- Як-50 (1949)
- Як-43 · Як-19 · Як-25 (1947) · Як-30 (1948) · Як-35 · Як-36 · · Як-43 · Як-201
- Як-201