Александр VII (Ромын пап)
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Александр VII (Латин хэл: Alexander VII, 1599 оны 2 сарын 13 - 1667 оны 5 сарын 22) нь 1655-1667 оны Ромын пап юм. Жинхэнэ нэр нь Фабио Кижи (Итали хэл: Fabio Chigi). Урлагт их дуртай байсан тэрээр Жан Лоренцо Берниниг ивээлдээ авч, бүтээл туурвилыг нь дэмждэг байв. Мөн Жансенизмтай тэмцэж, Есусын нийгэмлэгийг хамгаалж, Францтай сөргөлдөж байсан гэдгээрээ түүхэнд үлдсэн юм.
[Засварлах] Намтар
Сиенагийн алдартай гэр бүл Кижигийн удмын Фабио нь мөн Ромын пап Павел V-ын үеэл юм. Сиенагийн их сургуульд философи, шашин судлал, хууль заалгаад 1627 онд Феррарагийн дэд хамбын элч болжээ.
| Өмнөх Иннокентий X |
237 дахь Ромын пап 1655-1667 |
Дараах Клеменс IX |