Алим
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
| Алим | ||||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Алимын модны навч, цэцэг, үр жимс (Malus domestica)
|
||||||||||||||||||
| Биологийн ангилал | ||||||||||||||||||
|
||||||||||||||||||
| Латин нэршил | ||||||||||||||||||
| Malus domestica Боркхаузен |
| Хадмал | |
| Монгол үсгээр | |
|---|---|
| буриад кирилл. | алим |
| монгол кирилл. | алим |
| халимаг кирилл. | альмн |
Алим нь жимсний нэг төрөл юм. Алимны модонд ургах бөгөөд боловсорч гүйцсэн алим улаан, ногоон, шар, бор гэх мэт өнгөтэй байна. Бөмбөлөг хэлбэртэй ба дунджаар 5-9 см голчтой. Хүн төрөлхтөн анх алимыг Төв Азид тарьж эхэлжээ. Алимны мод нь жижгэвтэр 3-12 м өндөртэй, намар болоход навчаа гөвөх ба өтгөн саглагар мөчиртэй. Ягаандуу туяатай, 5 дэлбээтэй, 2.5-3.5 см голчтой цагаан өнгийн цэцэгээр цэцэглэдэг. 2005 оны байдлаар дэлхийн хэмжээнд 55 сая тонн алимны ургац авсан байна. Үүнээс 35%-г нь Хятад улс, 7.5% нь АНУ-д тарьж ургуулсан. Мөн Турк, Франц, Итали, Иран зэрэг улсууд алимны экспортын хэмжээгээр дээгүүр байранд ордог.