Алтайн Урианхай

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Алтайн Урианхай нь Ойрадын нэгэн томоохон ястаны нэг.

Алтайн Урианхай ястны хувцас
Баруун Монголд нутаглах Алтайн Урианхайн Манжийн үе дэх Зүтгэлт гүний хошууны нутгийн зураг

Түүх[засварлах]

Их хаадын хориг сахисан урианхай нар XIII-XIV зууны эхэн үе хүртэл Хэнтий уул хавиар нутаглан суусаар байжээ. Тэд XIII-XIV зууны эхэнд Монголын их хааныг үе үе эсэргүүцэн босч байсан тул тэднийг бусад түмнүүдэд тархаан өгч хүчийг сарниулсан ажээ. Дээрх зүүн монголын урианхай нарын зарим нь XVI зууны дунд үед Батмөнх даян хааны отгон хөвгүүн Гэрсэнзийн захиргаанд байсан аж. Хэнтий уул хавиар нутаглаж агсан тэдгээр урианхай нар Гэрсэнзийн мэдэлд очсоныхоо дараа XVI зууны эхээр баруун тийшлэн, Хангайн ууланд очиж хэсэг сууснаа, удалгүй цаашлан, Алтайн ууланд хүрчээ.[1] XVII зууны үед тэд Алтайн Бүсхайрхан уулын орчимд суурьшин, Халхын засагт хан аймагт Дайчин засгийн хошуу, Дархан засгийн хошуу болон харьяалагдсан байна. Зургаан түмний магтаалаас үзэхэд тэд Даян хааны үед Алтайд байсан нь мэдэгддэг.[2] Алтайн урианхайн ардын дуунд Зэлмийн тухай өгүүлдэг бөгөөд угсаатны бүрэлдэхүүнд нь аданх, малиг, таргуд зэрэг XII зуунаас хойш Хэнтий уулаар нутаглаж явсан зарим овог оролцсон байгаа нь тэднийг Хэнтийд байсан урианхайчууд болохыг баталдаг.[3] Тэд олон зуун жил Ойрадын дотор сууснаас ойрадын аман аялгуу, эдийн хийгээд оюуны соёлын нөлөөг авсан аж.

Тувачууд Найманы ханлиг унасны дараа урагш нүүн Монголын баруун аймгуудаар 1750-иад он хүртэл Алтайн Урианхайтай хил залган суурьшиж байв. Дөрвөдүүд Зүүнгарын Даваач хааны бодлогод дургүйцэн Зайсан нуур дахь нутгаасаа нүүж Манжид бууж өгөхөд дөрвөдүүдийг Улаангомд суулган тэнд байсан тувачуудыг одоогийн Тува улсын нутагт нүүлгэн суурьшуулжээ. Тувачууд Алтайн Урианхайг тува хүмүүс байсан ч манжийн нүүлгэн шилжүүлэлтийн үед тувачууд хуваагдаж Алтайд үлдсэн тувачууд Алтайн Урианхай нэртэй болж тува хэл соёлоо мартсан гэж үздэг.

Засагт хан аймгийн Дайчин засгийн хошуугаар өдгөөгийн Монгол улсын Говь-Алтай аймгийн Тонхил, Төгрөг, Цээл, Алтай, Бугат сумдыг, Дархан засгийн хошуугаар Ховд аймгийн Цэцэг сумыг байгуулсан ажээ. Өөрөөр хэлбэл урьдын зүүн монголын урианхай нарын үр хойчис нь дээрхи сумдын голлон оршин суугчид нь болжээ. Манжийн эрх баригчид урианхай нарыг 4 хошуу зохион, тува урианхай нараар 3 хошуу зохион, бүгд 7 хошуу болгон, Ховдын Манж сайдын газарт захируулжээ. Монгол урианхайн дөрвөн хошуу гэвэл 1. Зүүн амбаны хошуу 2. Зүүн гарын мэйрэн засгийн хошуу 3. Баруун амбаны хошуу 4. Гомбо даагийн хошуу болой. Дээрх дөрвөн хошуугаар өдгөөгийн Монгол улсын Баян-Өлгий аймгийн Буянт, Алтай, Бугат, Алтанцөгц, Сагсай, Ховд аймгийн Мөнххайрхан, Дуут сумыг байгуулжээ. БНХАУ-ын Шинжаан-Уйгурын өөртөө засах орны Алтай аймгийн Алтай хошууны нутагт цөөн урианхайчууд одоо оршин сууж байна.Эл урианхай бол Монгол улсын нутаг Алтайд сууж буй монгол хэлт урианхайчуудын тасархай юм. 1907 онд Манж чин улсын эрх баригчид Алтайн урианхайн зарим хэсгийг Шиньжаан дахь Алтайн Шар сүмд суусан амбанд захируулсан байна. Чингэж урианхай нар хоёр хуваагджээ. Одоо Шиньжаанд цөөн тооны Алтай Урианхайчууд бий.

Манж Чин улсын үед урианхайчуудыг засаг захиргааны нэгжээр баруун, зуун гарт хуваасан байдаг. Тэр нь дотроо долоон хошуу, 27 сумтай байжээ. Зүүн амбаны хошуу: Алтайн урианхайн гол хошуу бөгөөд Сагсайн сүмд төвлөрч байсан гэдэг. Ах, Түмт, Сан, Урианхай, Гонзгой, Оорцог гэсэн зургаан сумтай байжээ. Мээрэнгийн хошуу: Ах, Шаазгай, Ятуун, Онгуда гэсэн дөрвөн сумтай. Алтанцөгц нуураар төвлөрөн сууж байв. Сүүлчийн ноён нь Цагаанбилиг гэдэг хүн байжээ. Цагаан соёны хошуу: Бургуут, Сарыглар хоёр сумтай. Цагаан соён, Тэлэнгэд, Саглагар, Хувлаар гэх мончоогуудын (тува) хошуу нутаг юм. Цэнгэлхайрхан, Цагаан голоор нутагтай гэжээ. Сэндэн гүний хошуу: Оршин суудаг овгоороо нэрлэгдсэн эл хошуу хоёр сумтай гэх. Харганатын голоор нутагладаг байжээ. Энд дурдагдсан дөрвөн хошуу нь Зүүнгарын монголчууд болно. Дор дурдагдах гурван хошуу Баруун гарынхан авай. Баруун бээсийн хошуу: Ах, Цэрвээ, Мянгад, Сан, Оорцог сумтай. Булган голоор нутагтай гэв. Саруул гүний хошуу: Саруул гүний хүрээнд төвлөрсөн, Толбо нуураар нутагтай байжээ. Ах, дунд, хойд сумтай гэх. Шар даагийн хошуу: Ховд гол, Шинжаанаар нутагтай, дөрвөн сумтай, мончоог хошуу билээ.

Соёл[засварлах]

Урианхайчуудын хамгийн том төлөөлөгч болох Алтайн Урианхай нь Урианхай овгийн онцлог болох дайнч, тулаанч шинжийг илтгэсэн эртний онцлог ёс дэглэм бүхий сурын харвааг өнөөдрийг хүртэл хадгалан харваж ирсэн нь өдгөө Монгол үндэстний хамгийн том баярын нэг болох наадамд Урианхай сурын харваа хэмээн нэрлэгдэн орж наадаж байна.

Урианхай сурын харваа нь Монголдоо хамгийн том нумыг хэрэглэдэг бөгөөд хамгийн чанартай харвалтыг үзүүлэх үүднээс өрөөтэй сурыг зөвхөн онох бус, оногдсон сур нь цаана байрлах мөр гарган өндөрлөсөн шороон нурууг давж үсэрсэн байх шаардлагатай байдаг байна. Урианхай сурын харваа нь наадмаар харвах зуны сур харваа, өвөл цагаан сараар голын мөсөн дээр харвах "Мөсний сур харваа" гэсэн хоёр төрөлтэй байдаг. Урианхай сурын харвааг томоохон хэмжээний баяр наадмаар харвадаг бөгөөд нум сумыг шүтэн дээдэлж, сурын харвааны эртний хатуу чанд уламжлалт зан заншлыг мөрдөж ирсэн байна. Мөн эр хүний наадам гэдэг утгаар нь эмэгтэй хүн сур харвахыг өнөөг хүртэл хориглож иржээ.

Алтайн Урианхайчууд тууль хайлдгаараа алдартай бөгөөд алдартай том туульсыг хэдэн өдөр хайлж байж туульч гэсэн эрхэм нэрийг зүүдэг байна. Эрт дээр үеэс тууль хайлж ирсэн алдартай туульчдын талаар үлгэр мэт сайхан дурсамжуудыг Урианхайн настнууд ам дамжин ярьж байдаг.

Тэд Урианхай овгийн онцлог болох дайнч, тулаанч шинжийг илтгэсэн эртний онцлог ёс дэглэм бүхий сурын харвааг өнөөдрийг хүртэл хадгалан харваж ирсэн нь өдгөө Монгол үндэстний хамгийн том баярын нэг болох Наадамд Урианхай сурын харваа хэмээн орж наадаж байна.

Алтайн Урианхайн сурын харваа

Урианхай сурын харваа нь Монголдоо хамгийн том нумыг хэрэглэдэг бөгөөд хамгийн чанартай харвалтыг үзүүлэх үүднээс өрөөтэй сурыг зөвхөн онох бус, оногдсон сур нь цаана байрлах мөр гарган өндөрлөсөн шороон нурууг давж үсэрсэн байх шаардлагатай байдаг байна.

Алтайн Урианхайн мөсний сур харваа

Урианхай сурын харваа нь Наадмаар харвах зуны сур харваа, өвөл Цагаан сараар голын мөсөн дээр харвах Мөсний сур харваа гэсэн хоёр төрөлтэй байдаг. Урианхай сурын харвааг томоохон хэмжээний баяр наадмаар харвадаг бөгөөд нум сумыг шүтэн дээдлэж, сурын харвааны эртний хатуу чанд уламжлалт зан заншлыг мөрдөж ирсэн байна. Мөн эр хүний наадам гэдэг утгаар нь эмэгтэй хүн сур харвахыг өнөөг хүртэл хориглож иржээ.

Мөн Алтайн Урианхайчууд тууль хайлдгаараа алдартай бөгөөд алдартай том туульсыг хэдэн өдөр хайлж байж туульч гэсэн эрхэм нэрийг зүүдэг байна. Эрт дээр үеэс тууль хайлж ирсэн алдартай туульчдын талаар үлгэр мэт сайхан дурсамжуудыг Урианхайн настнууд ам дамжин ярьж байдаг.

Цуур хөгжмийг зөвхөн Алтайн Урианхайчууд уламжлан хэрэглэж ирсэн байна.

Овгууд[засварлах]

хорхон, тvнхэл, єєлєг, их, дунд, бага єєлєг, хар дєнхєл, шар дєнхєл, ховшоо, ятуун, хойд, цагаан туг гэх мэт.[4]

Алдартай хүмүүс[засварлах]

  • Ардын жүжигчин Б.Дамчаа
  • Ардын уран зохиолч Б.Бааст
  • Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Ёолк
  • Сангийн сайд асан П.Цагаан
  • Хууль зүйн сайд асан С.Батчулуун
  • Ардын жүжигчин С.Мэндбаяр
  • Болор цомын эзэн яруу найрагч Хөөдөөгийн Эрдэнэбаатар
  • Улсын дархан мэргэн, үндэсний болон урианхай сурын улсын аврага Х.Баасанхүү
  • Улсын мэргэн, урианхай болон буриад сурын дархан мэргэн М.Батгэрэл
  • Улсын мэргэн, урианхай болон буриад сурын дархан мэргэн А.Хонгор
  • Ардын жүжигчин Р.Самжид
  • Монгол улсын мэргэн Б.Баярсайхан
  • Урианхай сурын эрхий мэргэн Ч.Жамбал
  • Монголын үндэсний ШУА-ийн академич, доктор, профессор, зурхайч Л.Тэрбиш

Тайлбар[засварлах]

Гадаад холбоос[засварлах]

Холбоос[засварлах]