Алтай Таван Богд

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Алтай Таван Богд
Алтай Таван Богд
Таван Богд уул
Үнэмлэхүй (д.т.д.) 4374 м
Харьцангуй (бэлээс) 2342 м
Нэр сүр, үнэ цэн Монгол орны дээвэр
Монгол Алтайн ноён оргил
Орон зай
Газар орон Монгол Монгол орон
Баян-Өлгий аймаг
—— Цэнгэл сум, Улаанхус сум
Хөвч нуруу Алтайн нуруу
Монгол Алтайн нуруу
Газрын солбицол х.ө. 49°08′45″
з.у. 87°49′09″
Авиралт
Анхны авиралт 1956 он

Монгол Алтайн нурууны Алтай Таван Богд уул нь Монгол улсын хамгийн өндөр уул юм. Энэ ч утгаараа Монгол орны дээвэр хэмээгддэг. Таван Богд уул нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Улаанхус сумдын заагт оршдог.

Таван Богд уул нь таван үндсэн оргилтой ба Монголын хамгийн том гурван мөсөн гол болох Потанины мөсөн гол, Александрын мөсөн гол, Гранегийн мөсөн голууд Таван Богдод оршдог. Эдгээрээс хамгийн том нь Потанины мөсөн гол бөгөөд 14 орчим км урттай.

Анхлан 1956 онд Монголын уулчид авирч байснаас хойш 700 гаруй уулчид авирсан ба гадаад дотоодын уулчдын авирах дуртай уул болоод байна[1].

1996 онд Алтай Таван Богд уул, Хотон, Хурган, Даян нуур, Ховд, Хар салаа, Цагаан салаа, Сонгинот, Ёлт зэрэг голуудын ай савуудыг хамруулан Алтай Таван Богдын байгалийн цогцолборт газар хэмээн улсын хамгаалалтанд авсан. 2012 онд Алтай Таван Богд уулыг төрийн тахилгат уул болгон 4 жилд нэг тахиж байхаар болсон[2].

Оргилууд[засварлах]

Алтай Таван Богд уулын үндсэн таван оргил:

Нэр Өндөр (метр)
Хүйтэн оргил 4,374
Найрамдал оргил 4,192
Бүргэд оргил 4,068
Малчин оргил 4,051
Өлгий оргил 4,050

Хүйтэн оргил нь Алтай Таван Богд уулын ноён оргил юм. Найрамдал оргил нь Монгол, ОХУ, БНХАУ-н хилүүдийн уулзвар, гурвалсан цэг юм.

Авиралт[засварлах]

Анхлан 1956 онд Монголын уулчид авирч байснаас хойш 700 гаруй уулчид авирсан ба гадаад дотоодын уулчидын авирах дуртай уул болоод байна. Таван Богд уулын Хүйтэн Оргил нь 2013 онд үндэсний газарзүйн хүрээлэнгээс гаргасан авирууштай шилдэг арван уулын жагсаалтын нэгт бичигджээ[3]. Жилийн аль ч улиралд авиралт хийж болох ч 7 сараас 9 сард цаг агаар хамгийн тогтвортой байдаг тул илүү тохиромжтой юм. Гэхдээ Алтай Таван Богд уулын орчимд цаг агаар их тогтворгүй ба нэг өдөрт л жилийн дөрвөн улирлын аягийг үзүүлэх нь цөөнгүй[4].


Эх сурвалж[засварлах]