Алтанбулаг сум (Сэлэнгэ)
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Алтанбулаг нь Сэлэнгэ аймгийн сум юм. Аймгийн төв болох Сүхбаатараас 25 км зайд, Монгол-ОХУ-н хил дээр оршдог. Алтанбулаг худалдааны чөлөөт бүс энд байрлана.
[Засварлах] Түүх
Манж Чин улсын үед Алтанбулаг нь Хиагт голын эсрэг, Оросын Хиагт хоттой худалдааны тосгон болж анх байгуулагдсан байна. 1921 оны 3 сарын 13-нд ЗХУ-н тэтгэлэгтэй Монгол ардын түр засгийн газар энэ газар байгуулагджээ. Энэ засгийн газар нь Барон Унгерний засгийн газрыг устгаж, 1924 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг байгуулжээ.
[Засварлах] Нэршил
Өнөө үед энэ тосгон Монгол, Буриад хэл хоёулангаар нь Алтанбулаг гэсэн нэртэй.
Чин улсын үед энэ тосгон Орос хэлээр Маймачен гэгддэг байсан бөгөөд энэ нь Хятадын Маимачэнг (買賣城) буюу "худалдааны тосгон" гэсэн нэрнээс үүдэлтэй аж. Монголоор Өвөр Хиагт гэгддэг байжээ.
[Засварлах] Гадаад холбоос
| Сэлэнгэ | |
|---|---|
| Алтанбулаг сум | Баруунбүрэн сум | Баянгол сум | Ерөө сум | Жавхлант сум | Зүүнбүрэн сум | Мандал сум | Орхон сум | Орхонтуул сум | Сайхан сум | Сант сум | Түшиг сум | Хүдэр сум | Хушаат сум | Цагааннуур сум | Шаамар сум Аймгийн төв: Сүхбаатар |
|