Алтангэрэлийн Отгончимэг
Алтангэрэлийн Отгончимэг | |
---|---|
Төрсөн | 1976 оны 1 сарын 29 |
Харьяалал | Монгол |
Боловсрол | Канад улсын Сэнт Франсис Экзиверийн Их Сургууль, Коади Олон Улсын Хүрээлэн (Coady International Institute, STFX University, Canada) Монгол Үндэстний Хэл Иргэншлийн Эрдмийн Хүрээлэн Төв аймгийн Эрдэнэсант сумын Ерөнхий Боловсролын Сургууль |
Мэргэжил | Монголын Мянганы Сорилтын Сан, Нийгэм, жендэрийн оролцоо хариуцсан захирал Монголын Багш-Эцэг эхийн Холбооны үүсгэн байгуулагч, Тэргүүн Монголын Эмэгтэйчүүдийн Сан "МОНЭС"-ийн ЕХ-ны төслийн зохицуулагч Монголын Эмнести Интернэшнлийн Удирдах зөвлөлийн гишүүн; Тэгш хамруулах боловсролын зүтгэлтэн |
Known for | Монголын багш-эцэг эхийн холбоо |
Notable work |
|
Алтангэрэлийн Отгончимэг нь хүний эрх, хүүхдийн эрх, тэгш хамруулсан, чанартай, хүүхдэд ээлтэй боловсролыг түгээх, олон нийтийг идэвхжүүлэх чиглэлээр ажилладаг хүний эрхийн зүтгэлтэн юм. Тэрээр Монголын Мянганы Сорилтын Сангийн Нийгэм, жендэрийн оролцоог хангах асуудал хариуцсан захирлаар ажиллаж Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх бүтээн байгуулалтын дэд бүтцийн төслүүдэд нийгмийн оролцоо, жендэрийн тэгш байдлыг хангах загварыг бий болгохоор ажиллаж байна.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Отгончимэг нь Дамбын Алтангэрэл, Лхаварын Сосор нарын зургаа дахь охин болж Сүхбаатар аймгийн Бүрэнцогт суманд төрсөн юм. Тэрээр хүүхэд насандаа социалист нийгэмд эцгийг нь эрдэмтэй ламын гэр бүлээс гаралтай, Өвөр Монголоос 1939 онд хил тусгаарлахад БНМАУ-д харьяалах болсонтой холбогдуулан сэрдэж МАХН-ын гишүүнээр элсээгүй, сэхээтэн хэмээн эцэг эхийг нь хавчин гадуурхаж байгааг харж өссөн, ардчилсан хувьсгалыг уухайлан дэмжигч гэр бүлд хүмүүжсэн нь түүний боловсрол, ажил мэргэжилд нөлөөлсөн юм. Отгончимэг ардчилсан хувьсгал ялсны дараах 1993-1997 онд Монгол улсын бичиг үсэг солигдсоноос хойш анх удаа үндэсний бичгээр боловсрол олгодог, нэрт эрдэмтэн доктор Чой.Лувсанжавын Монгол үндэстний хэл иргэншлийн эрдмийн хүрээлэнд дээд боловсрол эзэмшжээ. Хүний эрхийн боловсрол, нийгмийн салбарын манлайллаар мэргэшин иргэний нийгмийн салбарт тууштай зүтгэж байна. Тэрээр шударга бус явдалтай тэмцэх, нийгэмд өөрчлөлт авчрахын тулд дуу хоолойгоо өргөгчидтэй эв санаагаа нэгтэн эерэгээр шийдвэрлэхийн төлөө манлайлагч, сурснаа бусадтай хуваалцахыг эрмэлзэгч юм.
Ажил эрхлэлт
[засварлах | кодоор засварлах]Отгончимэг 1997 онд багшаар ажиллаж байгаад 2000 оноос Олон улсын хүний эрхийн Эмнести Интернэшнл байгууллагад нэгдсэнээр иргэний нийгмийн төлөө ажлын гараагаа эхлүүлсэн юм. Монголын Эмнести Интернэшнл байгууллагад 2008 он хүртэл кампанит ажил, гишүүд дэмжигчдийн идэвх санаачилгыг дэмжих, хүний эрхийн боловсролын хөтөлбөрийг хариуцан ажиллаж байв. Энэ хугацаанд хүний эрхийн төлөө гишүүд дэмжигчдийн идэвхжилт, залуусын парадыг үүсгэн байгуулалцаж, иргэний нийгмийн сайн дурынхныг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулжээ. Эмнести Интернэшнлийн гурван удаагийн олон улсын дээд чуулганд сайн дурын ажилтнаар болон төлөөлөгчөөр сонгогдож байгууллагын дотоод чадавхыг сайжруулахад хувь нэмэр оруулж байв. Монголын Багш-Эцэг эхийн холбоог үүсгэн байгуулалцаж, холбооны тэргүүний сайн дурын албыг хашдаг. Хүүхдийг Ивээх сан, Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн, Кристина Ноблын Хүүхдийн Сан, МОНЭС (Монголын эмэгтэйчүүдийн сан)-д Европын холбооны санхүүжилттэй "ИМПАКТ- Хөдөө орон нутгийн хөгжилд жендэрийн эрх тэгш оролцоог хангах нь" төсөлд удирдлах ажилтан, мэргэжилтнээр ажиллаж байв. Тэрээр 2021 оноос Монголын Мянганы сорилтын сангийн Нийгэм, жендэрийн оролцоог хангах асуудал хариуцсан захирлаар ажиллаж байна.
Шагнал урамшуулал
[засварлах | кодоор засварлах]- Нийслэлийн Боловсролын Шилдэг Ажилтан цол тэмдгээр 2014 онд,
- Монголын Эмнести Интернэшнл байгууллагын “Хүний эрхийн зүтгэлтэн” цомоор 2014 онд шагнагдсан
- 2017 онд Хөгжлийн манлайллын дипломын хөтөлбөрт суралцах Канад улсын ГХЯ-ны тэтгэлэг
Бүтээл, Туурвил
[засварлах | кодоор засварлах]Отгончимэг нь иргэний нийгмийн салбарт ажиллахдаа олон ном, бүтээлийг боловсруулах, хянахад оролцсоноос биечлэн боловсруулсан бүтээлийг дурдвал дараах болно. Үүнд:
- “Хүний эрхийн боловсрол –Залуучуудын идэвх санаачилга” хүүхэд залуучуудад хүний эрхийн талаарх мэдлэг олгох, эрхийг нь таниулах гарын авлага, Бао Фамь, А.Отгончимэг, Э.Өлзийбат. Монголын Эмнести Интернэшнл, Улаанбаатар. 2007 он
- “Сургуулийн багш-эцэг эхийн холбоо” удирдамж, А.Отгончимэг, Н.Энхцэцэг, Хүүхдийг Ивээх Сан, Улаанбаатар 2009 он
- Хүүхэд бүрт ээлтэй цэцэрлэгийг байгуулах удирдамж, А.Отгончимэг, Ч.Пүрэв-Очир, Хүүхдийг Ивээх Сан, Улаанбаатар, 2013 он
- “Хүүхдэд ээлтэй ариун цэврийн өрөө байгуулах удирдамж”, А.Отгончимэг, Такако Шибата, Хүүхдийг Ивээх Сан, 2014 он
- “Бага насны хүүхдийн хөгжил, хоцрогдол” эцэг эхэд зориулсан гарын авлага, Л.Ариунзул, А.Отгончимэг, С.Өлзийсайхан, Нээлттэй нийгэм форум, 2015 он
- “Сонгогчийн гарын авлага”, А.Отгончимэг, Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн, 2017 он
- Гэр бүлд бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих зайн сургалтын багц, Б.Мөнхзаяа, А.Отгончимэг, Д.Хишигтогтох, НҮБ-ын Хүүхдийн Сан, Нийслэлийн Боловсролын Газар, 2018 он
- Сэтгэл зүйн эмгэгтэй хүүхэдтэй хэрхэн ажиллах вэ? асрамж халамжийн төвд ажиллагсдад зориулсан сургалтын гарын авлага. Миранда Марш, А.Отгончимэг, Э.Номин-Эрдэнэ, Б.Ариунжаргал, Кристина Ноблийн хүүхдийн сан, 2019 он.
Мөн үзэх
[засварлах | кодоор засварлах]- Сонгогчийн гарын авлага, БНОУХ, 2017 он
- “Иргэний төсөв боловсруулах гарын авлага”, Ил тод байдал сан ТББ[permanent dead link], БНОУХ, 2016 он
- Ариун цэврийн өрөө яагаад хүүхдэд ээлтэй байх ёстой вэ? Видео, МБЭХ, 2016 он
Гадаад сурвалжийн холбоос
[засварлах | кодоор засварлах]- Монголын Эмнести Интернэшнл
- Японы Хүүхдийг Ивээх Сан
- Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн
- Кристина Ноблийн Хүүхдийн Сан
- Монголын Эмэгтэйчүүдийн Сан
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- Коади Олон Улсын Хүрээлэн, Хөгжлийн манлайллын хөтөлбөрт оролцогчдын танилцуулга
- Бүх цэцэрлэгийг хүүхдэд ээлтэй болгоно. Mongol news. 2014 оны 1 сарын 14
- Хүүхдэд ээлтэй ариун цэврийн өрөө. Gogo.mn. 2013 оны 4 сарын 24
- Дэлхийн жорлонгийн өдөр, Үндэсний шуудан сонин, 2016 оны 11 сарын 16
- Баянхангай сум хүүхдэд ээлтэй ус, ариун цэврийн байгууламжтой болно? МОНЦАМЭ, 2018 он