Алтан ураг

(Алтан Ураг-с чиглүүлэгдэв)

Алтан ураг гэдэг нь Чингис хааны их суурийг залгамжилсан гол удмын үр сад болох Хиад яст Боржигин овгийн ноёдын хүндэтгэлийн нэр юм. XX зууны эхэн үе болоход Алтан ургийн Боржигин овгийн ноёдыг дотор нь төрөл тайж, харьяат тайж гэж хоёр хувааж үзэж байсан. Төрөл тайж гэдэгт Чингис хааны залгамчар Батмөнх даян хааны хөвүүд, харьяат тайж нарыг Чингис хааны дөрвөн дүү нарын залгамчар ноёд тус тус бүрдүүлж байсан. Алтан ураг гэдэг үгийг түүхч судлаач, судар бичигт дараах хоёр байдлаар дүгнэдэг.

  1. Зөвхөн Чингис хааны их сууринг залгамжлах эрхтэй хан хөвүүдийг алтан урагт тооцож, бусад хөвүүдийг нь тус бүрд нь салаалуулж тооцох. Харин бусад нь алтан ургийн төрлийн садан гэж үздэг байв.
  2. Хиад Боржигин овгийн Чингис хааны бүх үр ач нарыг алтан урагт тооцон үзэх үзэл.