Алтан товч

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Алтан товч нь Чингис хаанаас эхлэн Лигдэн хаан хүртэлх үеийн Монголын түүхийг өгүүлдэг зохиол юм.

Түүх[засварлах]

17-р зууны дунд үед байсан Монголын эрдэмтэн Гүүш Лувсанданзан "Эртний хаадын үндэслэсэн төр ёсны зохиолыг товчлон хураасан Алтан Товч хэмээн оршвой" гэсэн зохиолыг зохиож, Чингис хаанаас эхлэн Лигдэн хаан хүртэлх үеийг хамарчээ. Уг ном нь эрдэмтдийн дунд Луу Алтан товч хэмээн алдаршжээ. Алтан товчийн жинхэнэ эх болох хулсан үзгийн бичмэлийг 1926 онд судар бичгийн хүрээлэнгийн дарга Жамъян гүн Дорнод аймгийн Баян түмэн хошууны Еншөөбү овгийн тайж Дарь гэдэг хүнээс олж авснаар Луу Алтан товч нь Монголын түүх уран зохиоын ховор чухал судалгааны үнэт материал болж Монголч эрдэмтдийн анхаарлыг татжээ. А. Мостирет Алтан товчийн ач холбогдийг үнэлж:

"Алтан товчид Нууц Товчоонд байдаг зүйлсээс гадна 12, 13-р зууны үеийн бусад түүхэн материал байна. Уг зохиол Монголын эртний түүхийг судлах материал болох төдийгүй асар их утга зохиолын материал билээ. Эртний уран зохиолд цөөн бус яруу сайхан бүтээлийг үлдээж хоцроосон гавьяа нь зөвхөн Алтан товчид бий"

хэмээн онцлон тэмдэглэжээ. Алтан товчийг эрдэмтэн Ц. Жамсрааноо, академич Б. Ринчен нар онцгойлон судлав.

Агуулга[засварлах]

Алтан товчид Нууц товчооны 12 бүлгээс 6-р бүлэгийн сүүлч 7, 8-р бүлэгийг, 12-р бүлэгийн эцэс байхгүй бусад нь бүгд байна. Энд Нууц товчоонд байхгүй түүхийн үйл явдлыг тодотгон дэлгэрүүлсэн сонирхолтой мэдээ нилээд байдаг.

Мөн үзэх[засварлах]

Гадаад холбоос[засварлах]