Алтан улс

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
1142 онд Алтан улс (шар), Сүн улс (улаан), Тангуд улс (бор)

Алтан улс (зүрчин. Анчун гүрүн, хя. 金朝 Жинь чао, хоёул "алтан улс" хэмээх утгатай), тодорхойгоор Зүрчидийн Алтан улс хэмээх нь 1115-1234 онуудад өдгөөгийн зүүн умард Хятадад оршин тогтнож байсан Зүрчин угсааны Ванянь овогт Агудагийн үндэслэн байгуулсан улс юм. 17-р зуунд Чин улсыг байгуулсан Манж нарын өвөг дээдэс нь энэ Жүрчид болно.

[засварлах] Түүх

12-р зуунд умард Хятад болон Монголын нутагт ноёрхож байсан Хятан гүрэнХятан улсын мэдэлд зарим Зүрчид байснаас гадна Хар мөрний умардад суугчид нь тусгаар байжээ. 1199 оноос тэдний дотроос нүүдэлчин аймгуудаа нэгтгэн цэрэг зэвсэг хуралдуулсан Агуда хэмээх баатар тодорч, Хятан улстай удаа дараа байлдан дийлээд 1114 онд өөрийн биеийг хаан өргөмжилж, улсын нэрийг Алтан хэмээжээ.[1] Түүнээс хойш Хятан улстай удаа дараалан байлдаж, эцэстээ Сүн улстай эвсэн Хятан улсыг дайлсаар 1125 онд Сүн улсын цэргээс урьтан Хятан улсыг мөхөөж баруун зүг дутаалгаснаар Манжуур газар орныг нэгтгэжээ. 1223 онд Агуда нас барсны дараа түүний хүү Үчимэ ор сууж, Сүн улстай эвдрээд удаа дараа байлджээ. 1127 онд нийслэл Бяньжин хотыг эвдэж, эцэг хүү хоёр хааныг хэдэн мянган ард иргэд, эд эрдэнэс, улсын тамга зэргийг хамт олзлон одсоноор Умард Сүн улсын үеийг дуусгажээ. Харин Сүн улс умард нутгаа алдаж, өмнөх хааны 9-р хүү Өмнөд Сүн улсын хаан болжээ. Түүнээс хойш арав илүү жил байлдаж, 1141 оны хэлэлцээрээр Хуай мөрний өмнөдийг Сүн, умардыг Алтан улсынх гэж тохиролцжээ.

[засварлах] Лавлах бичиг

  1. А. Амар. Монголын товч түүх: 86-р тал. Улаанбаатар хот 1989
Хувийн хэрэгсэлүүд
Нэрний зайнууд

Хувилбарууд
Үйлдлүүд
Залуурдагч
Багаж хэрэгслүүд
Бусад хэлээр