Амарбаясгалант хийд

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Амарбаясгалант хийд

Хийдийн гол дуган
Товч мэдээлэл
Байрлал Монгол улс, Сэлэнгэ аймаг, Баруунбүрэн сум
Байгуулсан нь Найралт төв хаан
Байгуулагдсан 1736 он
Сэргээгдсэн 1988 он
Хөлгөн Их хөлгөн
(Очирт хөлгөн)
Ёс, Урсгал Буяны ёс
Амарбаясгалант хийд

Амарбаясгалант хийд нь Монгол улсын Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутагт, Бүрэнхаан уулын бэлд, Ивэн голын хөндийд орших Бурханы шашны томоохон хийд юм.

Манжийн Найралт төв хааны зарлигаар Өндөр гэгээн Занабазарын дурсгалд зориулж тухайн үед Их Хүрээ байрлаж асан газар тус хийдийн барилгуудыг бүтээжээ. 1727 онд барьж эхлэн 1736 онд дууссан.

1937 оны их хэлмэгдүүлэлтийн үеэр хийдийн барилга ихээхэн сүйтгэгдсэн бөгөөд 207м урт, 175 м өргөнтэй хэрэм бүхий 40 гаруй сүм, дугантай байснаас өдгөө уг хэрэм дотор 28 сүм, дуган байна.[1] 1943 онд хийдийг улсын хамгаалалтанд авч, дахин сэргээх ажил 1988 онд эхэлж, бурхдын хөргийг Энэтхэгт бүтээлгэсэн байна.

Иш үндэс[засварлах]

  1. Ориго.мн сайтын мэдээлэл: Амарбаясгалант хийд

Хэлхээ холбоос[засварлах]

Commons
Викимедиа дуу дүрсний сан: Амарбаясгалант хийд