Амаргазавр

Амаргазавр
Оршин байсан хугацаа: Эрт Цэрдийн галав
Мельбурны музейн үүдний танхим дахь Амаргазаврын араг яс.
Мельбурны музейн үүдний танхим дахь Амаргазаврын араг яс.
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Мөлхөгч
Дээд баг: Үлэг гүрвэл
Баг: Завроподтон
Дэд баг: Завроподтон
Доод баг: Завропод
Дээд овог: Диплодокодынхон
Овог: Дикразаврынхан
Төрөл: Amargasaurus
Зүйл: A. cazaui
Латин нэр
Amargasaurus cazaui
Сальгадо & Бонапарт, 1991


Амаргазавр (Латин: Amargasaurus, "Ла Амаргагийн гүрвэл") нь 130 - 125 сая жилийн өмнө буюу Эрт Цэрдийн галавын үед одоогийн Өмнөд Америк тивд амьдарч байсан завроподын төрлийн үлэг гүрвэл юм. Завроподууд дундаа харьцангуй жижиг биетэй бөгөөд 10 хүртэлх метр урттай байв. Хүзүү сээрээрээ хоёр эгнээ урт өргөстэй байжээ. Тэдгээр өргөс нь сэлүүр мэт хайрсаар холбогдсон байсан гэсэн таамаглал байсан хэдий ч түүнийг Грегори С. Пол 2000 онд зарласан судалгааны ажлаараа үгүйсгэж чадсан байна[1].


1991 онд Аргентиний Неукен мужийн Ла Амаргагийн хөндийгөөс Аргентиний палеонтологич Леонардо Сальгадо, Хосе Бонапарт нар араг ясыг нь олж, Ла Амаргагийн гүрвэл хэмээх утгатай энэхүү нэрийг өгчээ[2].

Амаргазаврыг хайрсан сэлүүртэйгээр дүрсэлсэн уран сэтгэмжит зураг.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Paul, Gregory S. (2000) The Scientific American Book of Dinosaurs, p 94. St. Martin's Press. ISBN 0312262264.
  2. Salgado L & Bonaparte JF. (1991). Un nuevo sauropodo Dicraeosauridae, Amargasaurus cazaui gen. et sp. nov., de la Provincia del Neuquén, Argentina. Ameghiniana 28: 333-346. [in Spanish]
  • Salgado, L. & Calvo, J.O. 1992. Cranial osteology of Amargasaurus cazaui Salgado and Bonaparte (Sauropoda, Dicraeosauridae) from the Neocomian of Patagonia. Ameghiniana 29: 337-346.
  • Upchurch, P., Barrett, P.M, & Dodson, P. 2004. Sauropoda. In: Weishampel, D.B., Dodson, P., & Osmolska, H. (Eds.). The Dinosauria (2nd Edition). Berkeley: University of California Press. Pp. 259–322.

Гадны холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Амаргазавр – Викимедиа дуу дүрсний сан