Америк фламинго

Aмерик фламинго

Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Налтан
Овог: Налынхан
Төрөл: Phoenicopterus
Зүйл: P. ruber
Латин нэр
Phoenicopterus ruber
Карл Линней, 1758


Америк фламинго (Phoenicopterus ruber), бас Карибын фламинго гэгддэг энэ шувуу нь томхон биетэй нэг зүйл фламинго бөгөөд Ягаан нал, Чили фламинготой хамгийн ойр төстэй юм.

Америк фламинго нь Галапагосын арлууд, Колумб, Венесуэл, Мексик, Карибын тэнгисийн арлуудаар тархан нутагладаг.

Phoenicopterus ruber

Энэхүү шувуу нь гүехэн нуур цөөрөм, давст нуур, шаварлаг газраар амьдрах ба 5-8 сарын хооронд өндөглөдөг. Голдуу нэг цагаан өндөг гаргах ба 28-32 хоног дарж дэгдээхэй гарна. Эх, эцэг нь ээлжлэн идэш тэжээл зөөн хоолодог бөгөөд 6 нас хүрж нас бие гүйцдэг аж. Тэд 40 гаруй насалдаг. Америк фламинго нь 120-140 см өндөр, эрэгчин нь 2.8 кг, эмэгчин нь 2.2 кг жинтэй.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Америк фламинго – Викимедиа дуу дүрсний сан