Аммонийн сульфат

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Аммонийн сульфат — (NH4)2SO4 Хүхрийн хүчлийн аммонийн давс. Хүхэр хүчлийн аммоний гэж мөн нэрлэгддэг.

Шинж чанар[засварлах]

Усанд сайн уусдаг, ацетон, этанол, эфирт уусдаггүй, өнгөгүй талст.

Гарган авах[засварлах]

Лабораторийн нөхцөлд концентрацижуулсан аммиакийн уусмалыг концентрацижуулсан хүхрийн хүчилээр үйлчлэн аммонийн сульфатыг гарган авдаг.

\mathsf{2NH_3 + H_2SO_4 \rightarrow (NH_4)_2SO_4}

Химийн үйлдвэрлэлд түгээмэл ашиглагддаг аммонийн сульфат гарган авах аргууд: хүхрийн хүчлийг синтетик аммиакаар саармагжуулах; коксын хийн аммиакийг ялган авч хүхрийн хүчилтэй урвалд оруулах; гипсийг аммонийн карбонатын уусмалаар үйлчлэх; капролактамын үйлдвэрлэлийн хаягдлыг боловсруулан гарган авах. Аммонийн сульфатыг гарган авах олон өөр аргууд бий. Жишээ нь: цахилгаан станцын ба хүхрийн хүчлийн үйлдвэрлэлийн утааг аммиакийн хийгээр үйлчлэхэд утаанд агуулагдаж буй хүхрийн ислүүд янз бүрийн аммонийн давсуудыг үүсгэдэг.

Хэрэглээ[засварлах]

Азот ба хүхэр агуулсан, усанд сайн уусдаг эрдэс бордоо (21% азот ба 24% хүхэр). Гигроскоп чанар багатай учир удаан хадгалахад нунтаг чанараа алддаггүй. Азот ба хүхэр нь уураг ба амин хүчлүүдийн бүтцэд ордог, тариалангийн ургамлуудын чухал тэжээл.

Аммонийн сульфатыг вискозын даавууг үйлдвэрлэх, Биохимид уургийг цэвэрлэх, Элетролиз-н аргаар Марганц гарган авахад ихээр ашигладаг. Мөн хүнсний үйлдвэрлэлд E517 гэдэг нэртэйгээр хүнсний нэмэлт болгон хэрэглэдэг.

Эх сурвалж[засварлах]

  • Шинжлэх ухаан, техникийн үг хэллэгийн тайлбар толь, Даянбүүвэй. 2012 он.