Амьдрах урлаг сан

(Амьдрах урлаг-с чиглүүлэгдэв)

Амьдрах урлаг сан сайн дурын үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулдаг хүмүүнлэгийн болон боловсролын төрийн бус байгууллага (ТББ) юм.[1] Оюун санааны удирдагч Шри Шри Рави Шанкар 1981 онд уг байгууллагыг үндэслэн байгуулсан.[2] Амьдрах урлаг сан эдүгээ 156 гаруй улс оронд түгэн тархаж, үйл ажиллагаагаа явуулдаг.[3]

Уг сан нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эдийн засаг ба Нийгмийн зөвлөл (ECOSOC)[4]-тэй тусгай зөвлөлдөх статустай ажиллаж байна. Олон улсын хүний үнэт зүйлсийн ассоциаци[5](ОУХҮЗА) нь хүний үнэт зүйлсийг суурь түвшинд тэлж өргөжүүлж дэлгэрүүлэхэд анхаардаг, Шри Шри Рави Шанкарын үндэслэсэн, түнш ТББ юм.

Олон улсын байгууллага[засварлах | кодоор засварлах]

Art of Living International Ashram

Амьдрах урлаг (АУ)-ийн олон улсын төв нь Бангалор хотод байдаг ба олон улсын Амьдрах урлаг буюу Бангалор ашрам гэж голдуу нэрлэж заншсан. Энэтхэгт Ved Vignan Mahavidyapeeth буюу VVM камп гэдэг. Сан нь 150 гаруй улс оронд төвүүдтэй. Европт уг байгууллагыг Оюун санааны өсөн дэвжих холбоо гэдгээр нь мэднэ. Уг санг Шри Шри Рави Шанкар үндэслэн байгуулсан ба хувь хүний харилцан адилгүй хөгжилд хандсан, байгалийн гамшгийн болон хүний гараар үйлдэгдсэн хүчирхийллийн дараах хямралыг арилгаж бууруулах хөтөлбөрүүдийг дэлхий дахинд санал болгодог.

АУ нь 1989 оноос хойш АНУ-д боловсролын хүмүүнлэгийн байгууллагаар ажилласаар иржээ. 1996 онд Нэгдсэн улсын төрийн бус байгууллагаар бүртгэгдэж итгэмжлэгдсэн ба эрүүл мэнд, боловсрол, тогтвортой хөгжил, зөрчлийг шийдэх, гамшгийг арилгах зэрэг төрөл бүрийн олон нийтийн үйл ажиллагаанд оролцох замаар НҮБ-ын Эдийн засаг ба Нийгмийн зөвлөл-тэй тусгай зөвлөлдөх статусаар хамтран ажилладаг.[6] АУ бол DPI (Department of Public Information) NGO буюу ОНМХ (Олон нийтийн мэдээллийн хэлтэс) ТТБ юм. Энэ хэлтэс нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөл бүрийн зорилго (тухайлбал НҮБ-ын Мянганы хөгжлийн зорилтууд, Босоод зогсъё санаачилга)-уудтай нягт харилцаатай ажиллаж, бодитой хувь нэмрээ оруулах замаар идэвхтэй үүрэг хариуцлага хүлээдэг байгууллага гэгддэг.

Уг байгууллагын албан хаагчдын дийлэнх багшлах боловсон хүчний зэрэгцээ мөн сайн дурын ажилтнууд юм. Хүмүүнлэгийн олон хөтөлбөр, гамшгийг бууруулах хүчин чармайлтууд, сургалтууд нь түншлэн ажилладаг байгууллага болох Олон улсын хүний үнэт зүйлсийн ассоциациар дамжуулан буюу ОУХҮЗА-тай хамтарсаны үндсэн дээр явагддаг.[7] Дэлхийн хэмжээний голлох салбаруудад Амьдрах урлаг сан (АНУ), Vyakti Vikas Kendra (Энэтхэг), Die Kunst des Lebens (Герман улс), Амьдрах урлаг (Канад), Амьдрах урлаг Өмнөд Африк, Амьдрах урлаг Израйл, Амьдрах урлаг Бразил, Амьдрах урлаг Аргентин зэрэг салбарууд багтдаг.

Сан нь йог, амьсгал, бясалгал дээр үндэслэн “Амьдрах урлаг”-ийн стресс арилгах курс хөтөлбөрийг идэвхтэй зохион байгуулах замаар хүмүүнлэг, буяны байгууллагын үйл ажиллагааг явуулдаг.[8]

"Стрессгүй сэтгэл, хүчирхийлэлгүй нийгмийг цогцлоохгүй аваас дэлхийд энх тайван тогтож чадахгүй." гэсэн Шри Шригийн энх тайвны философийг удирдлага болгож, Амьдрах урлаг олон төрөлт амьсгалын техник гололсон, бясалгал, йог дээр тулгуурласан стресс арилгах, оюун санааны соён гэгээрүүлэх хөтөлбөрүүдийг санал болгодог. Утасны дуудлагыг өдөр шөнөгүй хүлээн авах 24/7, Амьдрах урлагийн итгэлийн шугам нь амиа хорлох хандлагыг багасгах зорилтот хөтөлбөр юм.[9]Амьдралын үндсэн чанарыг сайжруулж/сэтгэл зүйн гэмтлийг бууруулж багасгах техник(Сударшан крия-г урьдчилан бэлтгэл хангасны үндсэн дээр хийдэг)-ийн тухай эрдэм шинжилгээний олон тооны судлагаа дэлхийн нэр хүндтэй сэтгэл судлалын сэтгүүлүүдэд хэвлэгдсээр байна. Бие физиологи, сэтгэл зүйн ач тус, үр өгөөжүүд эдгээр судалгаанд орсон ба стрессийг хэмжээг багасгадаг (кортизол-стресс үүсгэгч гормон буурсан), дархлааг сайжруулдаг, айдас түгшүүрийг багасгадаг, (хөнгөн, дунд хүнд хэлбэр)-ийн сэтгэл гутралыг 67-73 хувь суллаж бууруулдаг,[10][11] антиоксидантийн хамгаалалыг өсгөн нэмэгдүүлдэг, уураг тархины мэдрэлийн үйл ажиллагааг хурцалдаг, (анхаарал төвлөрөл нэмэгддэг, стресс өдөөгчийг суллаж, эрүүлжүүлдэг) зэрэг өөр бусад шинжлэх ухааны баримтуудыг дурдаж болно.[12][13]

Байгууллага олон нийтийн хүрч үйлчлэх арга хэмжээнд төвүүдээрээ болон хөтөлбөрт хамрагдсан харилцан адилгүй соёл уламжлал, шашны суурьтай хүмүүсээрээ дамжуулан оролцдог. Үүний суурь зарчимууд Ведийн философитой таардаг.[14]

2014 онд, Пакистан улсын Исламабад хотын Амьдрах урлагийн йогийн төвийг шатаасан[15][16], ба үүнийг Талибан-ы байгууллага хийсэн гэдгээ мэдэгджээ.[17]

Америк дахь Амьдрах урлаг салбарын татварын тайланд: АУ сан 3,5 сая долларыг курсын хураамжаас, 1,7 саяыг олон нийтийн хандиваас, нийтдээ 5,5 сая АНУ долларыг олсон. Зарлага 2006 оны 7 сараас 2007 оны 6 сарын хооронд 3,6 сая доллар. Цэвэр хөрөнгө 2007 оны 7 сарын эхээр 7,7 сая америк долларын хэмжээнд хүрчээ.[18] Америк дахь Амьдрах урлаг салбарын АУ сангийн Холбооны улсад татвар төлдөг үнэмлэхний нэрийн дугаар EIN: 77-0240101 юм.

Монголын Амьдрах урлаг байгууллага[засварлах | кодоор засварлах]

Монголын Амьдрах урлаг нь дараах үндсэн бүтэцтэй: “Арт оф ливинг” ХХК мөн "Монголын Амьдрах Урлагийн холбоо" (МАУХ) ТББ[19] юм. Оюун санааны удирдагч Шри Шри Рави Шанкар багшийн заавраар МАУХ-г анх 2007 оны 4 сарын 27-нд байгуулсан ба гүйцэтгэх захирлаар нь итгэмжит консул Н. Батболд гуай анх төлөөлөн ажилласан байдаг, мөн адил Оюун санааны удирдагч 2013 онд "Арт Оф Ливинг" ХХК-ыг тус тус байгуулж өөрөө тэргүүнээр нь ажиллах болсон.[20]

МОНГОЛЫН АМЬДРАХ УРЛАГ
‘Art of Living’ LLC

'Арт оф ливинг' ХХК

'Mongolian Art of Living Association' NGO

'Монголын Амьдрах Урлагийн Холбоо' ТББ[19]

Компани нь Амьдрах урлагтай холбоотой бүхий л зохиогчийн эрх үүнд: курс, програм, сургалт, гарын авлага, мэдлэгийн ном, СД зэрэг биет болон биет бус бараа бүтээгдэхүүний оюуны өмчлөлийн эрхийг Монгол улсад албан ёсоор эзэмших цорын ганц байгууллага. Компанитай харилцан уялдаатай ажилласны үндсэн дээр байгууллага нь нийгэмд хүрч үйлчлэх буяны тусламжийн үйлчилгээг үзүүлэх Амьдрах урлаг сангийн албан ёсны байгуулага[20] бөгөөд төлбөртэй болон хандивийн, төлбөргүй буяны курс төсөл хөтөлбөрийг гардан хариуцаж явуулах замаар ажиллаж байна. Монголын Амьдрах Урлагийн Холбоо (МАУХ) нь нийтдээ 200 орчим сайн дурын багштай төрөл бүрийн стресс тайлах сургалтыг явуулж байна.

Энэтхэг Монгол оюун санааны амин холбоо[засварлах | кодоор засварлах]

2015 оны 5 дугаар сарын 17-нд "Монгол Энэтхэг хоёр оюун санааны амин холбоотой" нэртэй томоохон арга хэмжээг Энэтхэг улсын Элчин сайдын яам, Монголын Амьдрах урлаг хамтран зохион байгуулав. ‘Буянт-Ухаа’ спорт цогцолбор-т болсон арга хэмжээнд Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди биечлэн оролцож, Монголын олон түмэнд хандаж үг хэлэв.[21] [22]

Ногоон дэлхийн төлөө босоод бодит ажил хийцгээе олон улсын аян[засварлах | кодоор засварлах]

2008 онд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөртэй хамтран Амьдрах урлаг сан MGESUTA-08 (Mission for Green Earth & Stand Up, Take Action) "Босоод бодит ажил хийцгээе сайн дурын аян"-ы хүрээнд дэлхий даяар 100 сая мод тарих аян өрнүүлсэн бөгөөд энэ аянд Монголын Амьдрах урлагийн холбооны багш нар, дэмжигчид, бясалгагчид хамрагдаж хурал цуглаан зохион байгуулж, йог бясалгалын сургалт явуулж [23], 12000 мод тарив. Энэхүү аяныг Монгол улсын төрийн байгууллагууд дэмжиж идэвхтэй оролцож хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсэн.[24]

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан сургалт[засварлах | кодоор засварлах]

Амьдрах урлагийн сургалтад аймгийн 13 сумын 53 хөгжлийн бэрхшээлтэй иргэн оролцжээ.[25]

Хорих ангиудын хүмүүжигч болон алба хаагч, офицеруудад зориулсан програм[засварлах | кодоор засварлах]

Нийгэмд үйлчлэх сургалт програмд Амьдрах урлагийн Хорих ангийн хүмүүжигч нарт зориулагдсан PrisonSMART програм ордог.[26] 1998 оноос Монгол дахь Амьдрах урлагийн багш нар тасралтгүй төлбөргүй буяны курс програмыг хорих ангиудын хүмүүжигч, харгалзагч, сэтгэл судлаач, наркологийн эмч[27] нарт явуулсаар ирсэн байдаг.[28][29]2015 оны 4 дүгээр сарын 15-аас ШШГЕГ-тай гэрээтэй[30] ажилласны үндсэн дээр уг програмыг албан ёсоор явуулж эхэллээ[31][32][33][34]. 2017 оны байдлаар нийтдээ .... гаруй хорихын хүмүүжигч, .......хорихын харгалзагч офицеруудыг хамруулж ажлын стрессийг суллаад байна.[35][36][37][38]

Цэргийн алба хаагчдын сэтгэл зүйн хангалт[засварлах | кодоор засварлах]

Амьдрах урлаг сангийн АНУ-ын салбар дахь Гэртээ тавтай морил цэргүүдээ төсөл (ГТМЦ)[39] бол НҮБ-д тусгай зөвлөх статустай ТББ-аар ажилладаг 501(c)(3) ашгийн бус байгууллага болох Олон улсын хүний үнэт зүйлсийн ассоциаци-ийн төсөл юм.[40] Төслийн зорилго бол цэргийн алба хаагч /ЦАХ/ болон тэдний ар гэрийнхэний амьдралын чанарыг сайжруулахад чиглэдэг. АНУ-д 65 минут тутам нэг ЦАХ амиа егүүтгэдэг[41] гэсэн Department of Veteran Affairs буюу ЦАХ-дын хэргийг хариуцсан хэлтсээс гаргасан статистик тоо баримт[42] байдаг бөгөөд сэтгэл зүйн алтернатив аргачлал болох иж бүрэн амьсгалын техник Сударшан крия, хөнгөхөн боловч дайчин йогийн дасгал, бясалгалаар ЦАХ-дын PTSD-дыг илааршуулах нь үр дүнтэй гэсэн судалгааг Станфордын их сургууль[43][44], Wisconsin-Madison их сургуулийн[45] судалгаануудад дурджээ.

Мөн Монголын Амьдрах урлагийн холбооны багш нар 2010 онд ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газар(АУГ)-ын сэтгэл зүйчтэй хамтран Таван толгой цэргийн баазад Чад улсад Энхийг сахиулах бие бүрэлдэхүүний ЦАХ-дад Амьдрах урлагийн амьсгалиар нь стресс тайлах тусгай хөтөлбөрийг 116 цэргийн алба хаагчдад явуулсан [46][47]ба үргэлжлүүлэн 2015 оны 4 дүгээр сарын 21-25-нд Афганистан улсад Энхийг дэмжих ажиллагаанд оролцохоор ажиллагааны өмнөх бэлтгэлд гарсан 110 орчим ЦАХ-чид[46][48]-ыг Таван толгойн Усан бэлчир дэх Зэвсэгт хүчний 311-р ангийн сургалтын зааланд сургалтад хамруулсан ба түүнээс өмнө сургалтын хөтөлбөрөө ЗХЖШ-ын АУГ-аар батлуулж [46], ЦАХ-дыг стресс тайлах арга техникт суралцуулахад хувь нэмрээ оруулж байна.

Нийгмийн тусламж үйлчилгээ[засварлах | кодоор засварлах]

Амьдрах урлаг дэлхийн даяар олон нийгмийн хүрч үйлчлэх үйлсэд татагдан оролцдог. Энэхүү үйлсээр зөрчилдөөнийг шийдэх[49], байгалийн гамшгийн дараах болон хүний гараар үйлдэгдсэн хүчирхийллийн дараах сэтгэл санааны хямралыг бууруулж арилгах[50][51] [52], ядуурлыг бууруулах, эмэгтэйчүүдийг чадавхжуулах, хорих ангийн хүмүүжигч,[53] бүгдэд боловсрол, эмэгтэйчүүдийн үр хөндөлт[54] болон хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн эсрэг аян, байгаль орчны тогвортой хөгжил зэргийг хамардаг.[55][56]

2007 онд ‘Swavalamban хөтөлбөр’-ийн "Vidarbha төсөл" санаачилсан. Гол зорилго нь ган гачигт нэрвэгдсэн фермерүүдэд дэмжлэг үзүүлж, сургаж, хэвийн амьдралд нь оруулах явдал юм. 1000 гаруй сайн дурын ажилтнуудад химийн бордоо ороогүй, zero-budget буюу тэг зардалтай фермэр эрхлэх, борооны ус хуримтлуулах далан босгох, эрүүл ахуй, ариун цэврийн байгууламж барих мөн Амьдрах урлагийн курс гэх мэт сургалтыг явуулсан.[57] Энэхүү хөтөлбөр нь амжилтанд хүрсэний үр дүн нь албан ёсны дэмжлэг авч, бусад газруудад мөн хүрээгээ тэлсэн явдал юм. Сан нь Энэтхэгийн Засгийн газраас Rs 1.4 сая рупийний санхүүжилтийг авч, 7.5 сая рупийг өөрөө санхүүжүүлсэн ба ихэнх нь дэмждэг пүүс компаний хандивлагчдаас орсон байна.[58] Амиа хорлолтыг таслан зогсоож ‘тэг зардалтай фермер’эрхлэлтийг хэрэгжүүлэхээр Андра Прадеш мужид тариачид болон фермерүүдийг сургах ижил төстэй санаачлага эхэлсэн байна.[59][60]

НҮБ-ын Мянганы хөтөлбөр, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, Ногоон дэлхийн төлөө босож, бодит арга хэмжээ авах зорилтот аян өрнүүлж, дэлхийн дулааралыг бууруулж, байгаль орчноо хамгаалахад туслах үүднээс дэлхийн хэмжээнд 100 сая мод тарих зорилготойгоор 2008 онд эхлүүлсэн.[56][61][62] 2010 онд Бангладешт НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр-ийн санаачилсан ‘Тэр бум мод тарих аян’-д Амьдрах урлаг сангаас оролцов.[63][64] 2013 оны 2-р сард иргэдийн эрх бүхий хүмүүс, байгаль орчны мэргэжилтнүүдтэй хамтран "Илүү сайхан Энэтхэгийн төлөөх сайн дурынхны кампанит аян"-ы хүрээнд Амьдрах урлаг сангаас 3 жилийн Кумудавати голыг (Бангалор) сэргээх төслийг санаачилан явуулсан. "Төслийн зорилго нь борооны ус хураах, ногоон зүлэгийг нэмэгдүүлэх, худгуудыг давсгүйжүүлж цэвэршүүлэх, өөр бусад аргуудаар усны хомсдолыг шийдвэрлэх зорилготой юм." Сайн дурынхан ням гараг бүр тосгоныхонтой уулзаж, геологийн ухааны эрдэмтэний удирдамжтайгаар эдгээр үйл ажиллагаанд оролцдог.[65][66] Энэ төслийн талаархи ухаарлыг олон түмэнд бий болгохын тулд Амьдрах Урлагийг үндэслэгч Шри Шри Рави Шанкар бусад ТББ-уудтай хамтарч, нэр хүндтэй иргэд, иргэний төлөөллүүд, олон тооны фермерүүд, сайн дурынхантай хамтран Бангалор хотод алхаж жагссан.[67] 2014 оны 6 дугаар сарын байдлаар голын ойр орчмын шувуу ан амьтадын еко орчинг сэргээхээс гадна,[68] төсөл нь 7 тосгонд 5 худгийг дахин ундаргатай болгож, бул чулуугаар ивсэн ус хадгалах 74 далан барьж, шатаар доош буудаг 18 худгийг цэвэрлэж, 2350 суулгац тарьсан.[69]

Илүү сайхан Энэтхэгийн төлөө сайн дурын аян[засварлах | кодоор засварлах]

Амьдрах урлаг НҮБ-ын агентлаг, ТББ болон иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран 2012 оны 12 дугаар сарын 05-нд Илүү сайхан Энэтхэгийн төлөөх сайн дурын аян(ИСЭТСДА)-ыг үүсгэн санаачилж, олон үйл ажиллагаанд оролцсоны нэг бол 2012 оны Дели хотын буутай хүчингийн хэргийн эсэргүүцсэн жагсаал ордог.[70]

2013 оны 5 дугаар сард Indian Medical Association буюу Энэтхэгийн анагаах ухааны холбоотой хамтран ажиллаж, Дели хотод амьдардаг ядуусын хорооллын 20 000 гаруй эдийн засгийн боломж тааруу хүмүүст 262 эмч нарын заавраар 108 үнэ төлбөргүй эрүүл мэндийн аянд 2.2 тэрбум рупийний эм бэлдмэлийг тарааж өгсөн.[71]

2013 оны 9 дүгээр сард “Би илүү сайхан Энэтхэгийн төлөө саналаа өгнө” гэсэн үндэстэнийхээ өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлаж, сонгууль өгөх ухаарлыг бий болгох компанит аяныг эхлүүлсэн.[72] Пунед 500 сайн дурынхан 400 гаран багын айл, 60 гаруй пүүс компани, 30 дээд сургуулийн 35000 сонгогчдыг сонгуулийн жагсаалд бүртгүүлж хамруулав. [73] Нагпур дахь YCCE дээд сургуулийн оюутнууд өөрсдийгөө болон гэр бүл, анд найз нараа бүртгүүлж сонгуулийн үнэмлэхийг өгүүлж, энэхүү компанит аяныг эхлүүлэв.[74]

Шри Шри Их сургууль[засварлах | кодоор засварлах]

Шри Шри Их сургууль 2009 онд Шри Шри Рави Шанкар багшийн санаачлагаар байгуулагдсан.[75] Уг сургууль 2017 онд Үндсэний боловсролын өв тэгш шагнал, Тэргүүлэх санаачлагатай их сургуулийн шагналыг авчээ.[76]

Дэлхийн соёл урлагийн наадам[засварлах | кодоор засварлах]

Амьдрах урлаг сан 35 жилийн тэмдэглэлт ойгоо Делид 2016 оны 3 дугаар сарын 11-13 ны хооронд тэмдэглэв. Энэхүү соёл урлагийн наадамд 155 улс орны 3.75 сая хүн хамрагдав. Монгол улсаас 120 гаруй хүн оролцож, бий биелгээ хийж үзүүлэв.[77]

Курс сургалтууд[засварлах | кодоор засварлах]

Амьдрах Урлаг амьсгалын иж бүрэн дасгал, бясалгал дээр үндэслэн курс сургалтыг зохион байгуулдаг. Сударшан Крия бол Амьдрах урлагын ихэнх курсийн тулгын чулуу[78] бөгөөд зааварлагч багш, сайн дурын ажил хийдэг хүмүүсийн зарим нь удирдан явуулдаг.[79] Эдгээр курс сургалтыг оюутан багш,[79] төрийн алба хаагч,[80] онцгой байдлын ажилтан алба хаагч,[78] цэргийн алба хааж байсан дайчид,[81] хорих ангийн хүмүүжигч[53] нарт зориулж удирдан явуулдаг.

Хөгжмийн концерт бүжгийн арга хэмжээ[засварлах | кодоор засварлах]

Амьдрах урлаг Кочинд зохион байгуулагдсан Mohiniyattam бүжгээрээ Геннесийн номонд бүртгэгдсэн.[82][83] Үзүүлбэрт уламжлалт Керала бүжгийн хэв маягтай Mohiniyattam бүжиг бүжиглэж дэлхийн рекордын шагнал хүртжээ.[84]

Сан нь "Brahm Naad" нэртэй ситарын концерт зохион байгуулсан нь Дэлхийн геннесийн номд мөн оров.[85][86] Арга хэмжээний үргэлжлэл Бихарийн үер усны хохирогчдод сэтгэлийг сэргээх үүднээс явагдсан аж.[86]

"Taal Ninaad" 2012 оны 1 дүгээр сарын 17-нд Шолапурт 1230 tablas, 318 pakhavaj оролцсон нь Геннесийн номонд бүртгэгджээ.[87][88]

2012 оны 5 дугаар сарын 16-нд Амьдрах урлаг сан Болгарийн Софи хотын төв дэх NDK-ын үндэсний соёл урлагийн ордонд 333 Болгарийн цуур хөгжимчид оролцсон концертын завсарлагаанаар тоглолтыг зохион явуулсан. 9минут 17 сек үргэлжилсэн. Хамгийн залуу хөгжимчин нь 9 настай, ахмад нь 80 настай байв.[89]

16 дугаар зууны Malayalam яруу найраг Poonthanam –ын туурвисан Jnanappana шашны тууль найраглалыг олон хүн оролцож уран уншсан нь дэлхийн геннесийн номонд оржээ.[90][91]

Нэр үл мэдэгдэх блоггеруудын эсрэг шүүхийн шийдвэр[засварлах | кодоор засварлах]

2010 онд Амьдрах урлаг "Skywalker" болон "Klim" зэрэг нэрээ нууцалсан хоёр блоггерийг нэр хүнд гутааж гүтгэсэн, зохиогчийн эрх зөрчсөн, худалдааны нууцыг задруулсан гэж буруутгаж шүүхэд өгсөн. Байгууллагад багш/дагалдагч байсан гэж мэдүүлсэн этгээд Амьдрах урлагийг буруутгах блогийг үүсгэсэн. Амьдрах урлаг нууцлагдсан Skywalker болон Klim -ийг ил болгох хүсэлтийг, тэд үгүйсгэж, шүүгч зөвхөн худалдааны нууцыг задруулсан хэргээр шүүх хуралдаанд оролцуулахыг зөвшөөрсөн.[92]

2012 онд Амьдрах урлаг блоггерууд хоорондоо шийдэлд хүрч, блоггерууд блогоо хөтлөн явуулахаа зогсоож, амьдрах урлаг тэдний эсрэг нэхэмжилсэн шүүхийн нэхэмжлэл болон бусад хохирлын эсрэг нэхэмжилсэн мөнгөн торгуулиа эргүүлэн татсан.[93][94]

Эх сурвалж[засварлах | кодоор засварлах]

  1. "Art of Living Foundation". GuideStar USA, Inc. Archived from the original on 18 Тавдугаар сар 2013. Retrieved 20 September 2013.
  2. "Бурханы үйлс шиг бизнес үгүй: Энэтхэгийн оюун санааны удирдагч ашиг олох зорилгоор оюун санааны амьдралыг эрэлхийлдэг үү". DNA. 15 Sep 2013. Retrieved 20 September 2013.
  3. http://indiatoday.intoday.in/education/story/sri-sri-ravi-shankars-59th-birthday-10-interesting-facts/1/437746.html
  4. "Амьдрах урлагийн тухай баримтууд". Esango.un.org. Retrieved 20 July 2010.
  5. "Олон улсын хүний үнэт зүйлсийн асоциаци". Iahv.org. Archived from the original on 14 July 2010. Retrieved 20 July 2010. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (help)
  6. "Нэгдсэн Үндэсний Байгууллага - Эдийн засаг, нийгмийн бодлогын хэлтэс - ТББ салбар". Un.org. Archived from the original on 1 May 2011. Retrieved 18 March 2011. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (help)
  7. "Цунамид өртсөн хүүхдүүдийн сургууль Тамил наду мужид нээлтээ хийв". THE TIMES OF INDIA. 21 Jul 2007. Archived from the original on 2 Хоёрдугаар сар 2014. Retrieved 30 July 2013.
  8. Gautier, Francois. The Guru of Joy. New York: Hay House, 2008.
  9. "Project Hope - World Alliance for Youth Empowerment".Загвар:Full citation needed
  10. "Сэтгэл гутралд Сударшан Крия амьсгалын хэмнэлт техникийн тухай судалгаа". {{cite news}}: Text "https://www.slideshare.net/tserendorjdorjgotov/6773-68045279" ignored (help)slideshare.net
  11. Janakiramaiah N; Gangadhar B.N; Naga Venkatesha Murthy P.J; Harish M.G; Subbakrishna D.K; Vedamurthachar A (2000). "Antidepressant efficacy of Sudarshan Kriya Yoga (SKY) in melancholia: a randomized comparison with electroconvulsive therapy (ECT) and imipramine". J Affect Disord. 57 (1–3): 255–9. doi:10.1016/s0165-0327(99)00079-8. PMID 10708840.
  12. Gautier, Francois. The Guru of Joy. New York: Hay House, 2008. p. 155-164.
  13. Амьдрах урлагийн курс сургалтын тухай шинжлэх ухааны судалгаа http://www.aolresearch.org/published_research.html
  14. Melton, J. Gordon (2003), Америкийн шашны нэвтэрхий толь (Seventh edition). Farmington Hills, Michigan: The Gale Group, Inc., p. 1004. 0-7876-6384-0
  15. ""Амьдрах урлагийн иогийн төвийг хараалсан нь, Энэтхэг болон Шри Шри Рави Шанкар үндэслэгчээс болсон гэж цагдаа нар сэжиглэж байна."". Newsweek. AG Publications. Newsweek. 10 March 2014. Retrieved 25 June 2014.
  16. ""Йогийн төвийг шатаасны дараахан Пакистан ТВ мэтгэлцээн явуулсан уу?"". NBC News. 10 March 2014. Retrieved 25 June 2014.
  17. "Пакистанд Амьдрах урлагийн сайн дурын ажилтануудыг Талибанчууд сүрдүүлэв: АУ". Outlook. Retrieved 25 June 2014.
  18. "Амьдрах урлаг сан, Fairfield, IA – Орлогын албан татвараас чөлөөлөгдсөн байгууллагын буцаалт, IRS 2006" (PDF). Retrieved 20 July 2010.
  19. 19.0 19.1 "'Монголын Амьдрах Урлагийн холбоо' list".
  20. 20.0 20.1 "'Монголын Амьдрах Урлагийн холбоо "Арт оф ливинг" ХХК' list".
  21. "Энэтхэг улсын ЭСЯ, Монголын Амьдрах урлаг хамтран Монгол Энэтхэг хоёр оюун санааны амин холбоотой арга хэмжээг зохион байгуулав". {{cite web}}: Cite has empty unknown parameter: |1= (help)
  22. "Монгол Энэтхэг хоёр оюун санааны амин холбоотой". {{cite web}}: Cite has empty unknown parameter: |1= (help)
  23. "Мод тарих аян 2008 он". {{cite web}}: Cite has empty unknown parameter: |1= (help)
  24. "Ногоон дэлхийн төлөө босоод бодит ажил хийцгээе олон улсын аяны тайлан". {{cite web}}: Cite has empty unknown parameter: |1= (help)
  25. "ХБИ-дийг амьдрах, урлаг бясалгалын сургалтад хамруулж байна". Archived from the original on 2019-02-03. Retrieved 2017-12-15. {{cite news}}: Text "montsame.mn" ignored (help)
  26. "Амьдрах урлаг бясалгал, Шорон, Хорих ангиудад". {{cite web}}: Cite has empty unknown parameter: |1= (help)
  27. "Сэтгэл зүйч, эмчийн сэтгэгдэл ..." {{cite web}}: Cite has empty unknown parameter: |1= (help)
  28. "Төв аймгийн Баян сум дахъ СМДӨАЭАХХГ-ын Сэтгэл зүйч болон судлаач, наркологий эмч, мэргэжилтнүүдийн Амьдрах урлаг курсын талаарх сэтгэгдэл". {{cite web}}: Cite has empty unknown parameter: |1= (help)
  29. "Шорон, гяндан, засан хүмүүжүүлэх хөтөлбөр". artofliving.org. 2008-03-30. {{cite news}}: |first= missing |last= (help)
  30. "ШШГЕГ болон "Арт оф ливинг" ХХК-ны хооронд байгуулсан гэрээ". drive.google.com. Retrieved 2015-04-15. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (help)
  31. "Хорих анги, албанд бясалгалын сургалт явагдаж эхэллээ". history.cd.gov.mn. 2015-03-30. Archived from the original on 2019-02-03. Retrieved 2017-12-22. {{cite news}}: |first= missing |last= (help)
  32. "Албан хаагчдад амьдрах урлаг бясалгалын сургалт зохион байгуулав". 409.cd.gov.mn. 2015-03-30. {{cite news}}: |first= missing |last= (help)
  33. "Хүмүүжигчдийг нийгэмшүүлж байна". news.mn. 2017-06-30. {{cite news}}: |first= missing |last= (help)
  34. "ХАМТАРСАН УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА". history.cd.gov.mn. 2016-03-02. Archived from the original on 2019-02-03. Retrieved 2017-12-22. {{cite news}}: |first= missing |last= (help)
  35. "409-р хорих ангийн алба хаагч, офицерууд Амьдрах урлагт хамрагдаж байна". 409.cd.gov.mn. 2015-02-15. {{cite news}}: |first= missing |last= (help)
  36. "Албан хаагчдад амьдрах урлаг бясалгалын сургалт зохион байгуулав". 409.cd.gov.mn. 2015-02-15. {{cite news}}: |first= missing |last= (help)
  37. "Хорих анги, албадад бясалгалын сургалт амжилттай явагдаж байна". 413.cd.gov.mn. 2016-09-01. Archived from the original on 2019-02-03. Retrieved 2017-12-22. {{cite news}}: |first= missing |last= (help)
  38. "Хорих ангийн хүмүүжигчдийг бясалгалд хамруулж эхэлжээ". mglradio.com. 2017-01-31. Archived from the original on 2019-02-06. Retrieved 2018-01-11. {{cite news}}: |first= missing |last= (help)
  39. "'Гэртээ тавтай морил цэргүүдээ төсөл' list".
  40. "Бидний тухай".
  41. "Өдөрт 22 гаруй амиа хорлолт ЦАХ-дын дунд яагаад гараад байна вэ".
  42. "ЦАХ тулгамдсан асуудал болох амиа хорлолтын тухай тайлан".
  43. "Амьсгалахуйд-суурилсан бясалгал нь АНУ-ын Цэргийн алба хаагчдын /PTSD/ гэмтлийн дараах стрессийн эмгэгийг багасгаж бууруулдаг".
  44. "Breathing-Based Meditation Decreases Posttraumatic Stress Disorder Symptoms in U.S. Military Veterans: A Randomized Controlled Longitudinal Study".
  45. "Yogic breathing shows promise in reducing symptoms of PTSD".
  46. 46.0 46.1 46.2 "Албан тоотууд, тусгай сургалтын програм (хураангуй хавсралтаар)". drive.google.com. Retrieved 2018-01-05. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (help)
  47. "Цэргийн алба хаагчийн сэтгэл зүйн хангалтын мөн чанарыг хангах".
  48. "Афганистан улсад үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчид эх орондоо ирлээ". olloo.mn. 2015-12-21. Archived from the original on 2017-12-14. Retrieved 2017-12-22. {{cite news}}: |first= missing |last= (help)
  49. "ЮНЕСКО – Зөрчилдөөний шийдэл болон "Амьдрах урлаг Энх тайваны чиглэлд"". Portal.unesco.org. Retrieved 20 July 2010.
  50. "Хятадад Амьдрах урлаг гамшгийг бууруулах үйлсийг өрнүүлэв". Thaindian.com. 3 June 2008. Archived from the original on 18 Арван хоёрдугаар сар 2018. Retrieved 20 July 2010. {{cite web}}: Check date values in: |archive-date= (help)
  51. "Амьдрах урлаг гамшгийг бууруулах үйлс Хятадын нэвтрүүлгээр". Thaindian.com. 3 June 2008. Archived from the original on 18 Арван хоёрдугаар сар 2018. Retrieved 20 July 2010. {{cite web}}: Check date values in: |archive-date= (help)
  52. "Ирак Сирийн Исламын улс бүлэглэлд баривчлагдаж хүчиндүүлсэн олон зуун эмэгтэйчүүдийг Амьдрах урлагийн багш нар аварчээ". indiatimes.com. 27 Nov 2016. Retrieved 27 Nov 2016.
  53. 53.0 53.1 Walker, Andrew (24 December 2008). "Өмнөд Африкийн хорихын хүмүүжигчид йог ордог болов". BBC News.
  54. "Эмэгтэйчүүдийн үр хөндөлтийн эсрэг дуу хоолой: Nirmala". The Times of India. 13 Sep 2009. Archived from the original on 2011-09-13. Retrieved 2017-12-03.
  55. "SAIL's CSR drive a boon for farmers". The Times of India. 21 August 2009. Archived from the original on 2014-02-02. Retrieved 2017-12-03.
  56. 56.0 56.1 "Дэлхийн дулааралыг зогсоох Амьдрах урлагийн төсөл". The Times of India. 14 Mar 2009. Archived from the original on 2014-02-02. Retrieved 2017-12-03.
  57. "Амьдрах урлаг Vidarbha фермэрүүдийг аварчээ". DNA. 2 Apr 2007.
  58. "Зээлийн үүргээс чөлөөлөгдсөний дараах, Видарба фермерүүдэд зориулсан Амьдрах Урлагийн сургалт". The Indian Express. 27 June 2008.
  59. "Шри Шри Андра Прадеш мужийн тариачдад туслана". Times of India. 7 January 2008. Archived from the original on 2 Хоёрдугаар сар 2014. Retrieved 11 June 2013.
  60. "Амьдрах урлаг сан Андра Прадеш мужийн Кернуулд жижиг дунд эрхлэгч тариачдад туслаж, ажил орлоготой болгосон амжилттай түүхүүдээс". IBTimes of India. 28 December 2017. Retrieved 28 Dec 2017.
  61. "Амьдрах урлаг 'Ногоон дэлхийн төлөө босож, арга хэмжээ авах зорилтот аян' эхлүүлэв". news.oneindia.in. Retrieved 11 June 2013.
  62. "Оюутнууд 'Ногоон дэлхий төлөөх зорилтот аян'-д нэгдэв". The Hindu. Chennai, India. 4 October 2008. Archived from the original on 8 Аравдугаар сар 2008. Retrieved 11 June 2013.
  63. "Тэр бум мод тарьна". The Daily Star. Archived from the original on 1 Хоёрдугаар сар 2014. Retrieved 11 June 2013.
  64. "Аянаас ирсэн мэдээ". United Nations Environment Programme. Archived from the original on 13 May 2012. Retrieved 11 June 2013. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (help)
  65. "Амьдрах урлаг Kumudvathi голыг сэргээх төсөл санаачлав". Times of India. 18 March 2013. Archived from the original on 24 Зургадугаар сар 2013. Retrieved 23 June 2013. {{cite news}}: Check date values in: |archive-date= (help)
  66. "Илүү их устай байхыг найдаж байна". The New Indian Express. 22 June 2013. Archived from the original on 23 Наймдугаар сар 2014. Retrieved 23 June 2013.
  67. "Kumudvathi revival plan draws citizens' interest". DNA. 9 June 2013. Retrieved 23 June 2013.
  68. "Шри Шри Рави Шанкар усны төлөө жагсаалыг удирдав". Business Standard. 8 June 2013. Retrieved 23 June 2013.
  69. "Засаршгүй хэрэгтэн гэмтэний зөн совингоо номхотгов". Times of India. Times of India. TNN. 9 June 2014. Retrieved 25 June 2014.
  70. "Мумбай хотын иргэд эмэгтэйчүүдийн аюулгүй байдлын төлөө Дели аймшигт гэм хэргийг буруушааж, олон нийтйин эсэргүүцлийн жагсаал зохион байгуулав. - The Times of India". The Times Of India. 21 December 2012. Archived from the original on 2013-09-21. Retrieved 2017-12-06.
  71. "Амьдрах урлаг ядуусын хороололын иргэдэд зориулан эрүүл мэндийн үнэгүй аянг өрнүүлэв". Business Standard. 10 May 2013. Retrieved 29 July 2013.
  72. "Сан иргэдийг сонгуулиа өгөхийн уриалав". The Times of India. 15 Oct 2013. Retrieved 28 November 2013.
  73. "'ТББ-ын сайн дурын ажилтанууд сонгуульд 35,000 хүнийг сонгуулийн жагсаалтад оруулав' list". Sakal Times. 1 November 2013. Archived from the original on 8 Арван нэгдүгээр сар 2016. Retrieved 28 November 2013. {{cite news}}: Check date values in: |archive-date= (help)
  74. "YCCE "Би илүү сайхан Энэтхэгийн төлөө саналаа өгнө"компанит аяныг дэмжинэ"Campaign". Nagpur Today. 11 Oct 2013. Retrieved 28 November 2013.
  75. http://www.srisriuniversity.edu.in/srisriravishankar
  76. "Шри Шри Их сургууль хамгийн бүтээлч санаачлагатай их сургуулийн шагнал авав". United News of India. January 23, 2017. Retrieved 21 April 2017.
  77. "Биелгээ". {{cite web}}: Cite has empty unknown parameter: |1= (help)
  78. 78.0 78.1 "Мумбайн гал унтраагчид Пранаяма амьсгалав". The Times of India. 4 February 2013. Archived from the original on 21 Есдүгээр сар 2013. Retrieved 1 August 2013.
  79. 79.0 79.1 Naseer, Briana (4 March 2013). "USF хүй нийгэмлэг 'Амьдрах Урлаг' заалгав". www.usforacle.com. Archived from the original on 2 Хоёрдугаар сар 2014. Retrieved 26 April 2017.
  80. "30 төрийн алба хаагчид стрессгүйжүүлэх Амьдрах урлагт гаргуун болохыг эрмэлзэж байна". The Times of India. 14 June 2003. Archived from the original on 21 Есдүгээр сар 2013. Retrieved 1 August 2013.
  81. "Босогчдын толгойлогч бясалгалын курст". The Times of India. 12 Mar 2012. Archived from the original on 21 Есдүгээр сар 2013. Retrieved 1 August 2013.
  82. "Mohiniyattam бүжиг Гиннесийн номонд орлоо". Hindustan Times. 10 December 2007. Archived from the original on 5 Есдүгээр сар 2012. Retrieved 18 March 2011.
  83. "Геннесийн номонд 1200 бүжигчидээр оров, Амьдрах урлаг - Trends News - IBNLive". Ibnlive.in.com. 3 February 2010. Archived from the original on 2 Хоёрдугаар сар 2014. Retrieved 18 March 2011.
  84. "Largest Mohiniyattam төрлийн хамгийн олон хүн бужиглэсэн". www.guinnessworldrecords.com. 28 November 2006. Retrieved 26 April 2017.
  85. "Хамгийн том ситар хөгжмийн ансамбль". Guinness World Records. 21 November 2008.
  86. 86.0 86.1 "A musical treat: 1000 ситар оркестр". The Times of India. 22 November 2008. Archived from the original on 21 Зургадугаар сар 2017. Retrieved 7 Арван хоёрдугаар сар 2017. {{cite news}}: Check date values in: |access-date= and |archive-date= (help)
  87. "хамгийн том dhol бөмбөрийн ансамбль". www.guinnessworldrecords.com. 21 February 2011. Retrieved 26 April 2017.
  88. Largest hand drum ensemble
  89. May, Theresa (17 May 2012). "333 Болгарын бишгүүр хөгжмийн зарсарлагаанаар тоглосон тоглолт Геннесийн номд оров". www.novinite.com. Retrieved 26 April 2017.
  90. "ОЛОН ХҮН ЧАНГА ДУУГААР НЭГЭН ЗЭРЭГ̠, НЭГЭН ГАЗАР УНШИВ". Guinness World Records Limited. Retrieved 25 June 2014.
  91. "Шашны яруу найргийг олон хүн уянгалуулан уншсан нь Геннесийн бүртгэлд оров". IBNLive. 21 June 2014. Archived from the original on 22 Долдугаар сар 2014. Retrieved 25 June 2014. {{cite news}}: Check date values in: |archive-date= (help)
  92. "Зүсээ нууцлагч Амьдрах урлагийнхан". East Bay Express. 6 June 2010. Retrieved 7 February 2013.
  93. "Блоггерийн эсрэг хэрэг нааштайгаар шийдэгдэв". East Bay Express. 26 June 2012. Retrieved 7 February 2013.
  94. "Амьдрах урлаг сан v. Does 1-10". Citizen Media Law Project.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]