Ана Фиделиа Кирот

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Ана Фиделиа Кирот
Хөнгөн атлетик
Төлөөлдөг улс: Куба Куба
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Ана Фиделиа Кирот
Төрсөн огноо 1963 оны 3 сарын 23 (1963-03-23) (51 настай)
Төрсөн газар Пальма-Сориано
 
Медалиуд
Зуны олимп
Хүрэл Барселона 1992 800 м
Мөнгө Атланта 1996 800 м
Дэлхийн АШТ
Мөнгө Токио 1991 800 м
Алт Гётеборг 1995 800 м
Алт Афин 1997 800 м
Пан-Америкийн наадам
Алт 1987 Индианаполис 400 м
Алт 1987 Индианаполис 800 м
Алт 1991 Хавана 400 м
Алт 1991 Хавана 800 м
Мөнгө 1991 Хавана 4x400 м буухиа

Ана Фиделиа Кирот (исп. Ana Fidelia Quirot, 1963 оны 3 сарын 23-нд Пальма-Сорианод төрсөн) нь Кубын хөнгөн атлетикч юм.

Кирот 1991 оны Дэлхийн АШТ-ээс мөнгө, Барселонад зохиогдсон 1992 оны зуны олимпоос хүрэл медаль хүртжээ. Гэвч 1993 онд гэртээ жирэмсэн байхдаа хүндээр түлэгдэж, охиноо дутуу гаргасан бөгөөд охин нь 7 хоног л амьд байж чаджээ.

1993 оны сүүлчээр их спортдоо эргэн ирсэн Кирот оролцсон анхны тэмцээн болох Төв Америкийн наадамд Суринамын Летитиа Врисдегийн ард орж, мөнгөн медаль хүртсэн юм. Улмаар 1995, 1997 онд дэлхийн аварга болж, 1996 оны Атлантын олимпоос мөнгөн медаль зүүсэн билээ.

Тэрээр 800 метрт 1 минут 55 секундын босгыг давсан цөөн хэдхэн эмэгтэй тамирчдын нэг бөгөөд хувийн дээд амжилт нь 1:54.44 юм. Энэ нь түүнийг бүх цаг үеийн амжилтын 4-рт бичүүлдэг. 400 метрийн хувийн дээд амжилт нь 49.61 болно.

Гадны холбоос[засварлах]

Өмнөх
Америк Флоренс Гриффит-Жойнер
Хөнгөн атлетикийн оны шилдэг эмэгтэй тамирчин
1989
Дараах
Ямайк Мэрлин Отти