Ангарагийн роботууд

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Ангарагийн Сониуч робот
Ангараг гариг дээр 1997 оноос хойш ажиллаж байгаа роботууд: хамгийн жижиг Со-Жорнер робот 1 сар гаруй ажилласан, дунд хэмжээтэй нь Спирит Оппортюнити хоёр 2003 оноос хойш тасралгүй ажиллаж байгаа, том нь болох Сониуч робот 2011 оноос ажиллаж байна.

Ангараг гариг дээр ажилладаг роботууд нь тус гаригт амьдрал байсан эсэх ба цаашид бий болох боломжийг судлахаар химийн шинжилгээ, спектрийн шинжилгээ, цаг уурын шинжилгээ хийдэг суурин ба хөдөлгөөнт роботууд юм. Эдгээр нь голцуу нарны ба Радиоизитоп Цөмийн Цахилгаан Үүсгүүрээр цахилгаан ба дулаанаар хангагдаж хэдэн сараас хэдэн жилээр ажилладаг. Сүүлийн үед АНУ-ын ба БНХАУ-ын хөдөлгөөнт роботууд Ангараг ба Саран дээр илгээгдээд байна.

АНУ-ын Тийрэлтэт Хөдөлгүүрийн Лабраториос 1997 онд Со Жорнер роботыг илгээж 1 сар гаруй судлагаа хийж чадсан бол, 2003 оноос ажилласан Спирит ба Оппортюнити роботууд нь анхандаа 3 сарын ажиллах төлөввлөгөөтэй байсан боловч одоо хүртэл ажиллаж чадсан харь гариг дээр хамгийн удаан ажилласан дээд амжилтыг тогтоосон роботууд болсон, "Сониуч" робот нь 2011 оны 11 сараас эхлэн ажиллаж байгаа цул цөмийн цахилгаан зайгаар ажилладаг робот юм.

2014 оны 1 сарын 14-нд НАСА-ын мэдэгдсэнээр Спирит ба Оппортюнити роботууд нь өмнөх ус хайх ба эрдэс шинжилэх зориулалт нь өөрчилөгдөж Ангарагт эртний амьдралын үлдэгдлийг илрүүлэх, биосферийн шинжилгээ, химотрофик микро организм, эртний усны үлдэгдэл шинжилэх ажиллагаанд шилжсэнийг мэдэгдлээ.


Ангараг гариг дээр нар жаргах мөч, Спирит робот 2005-05-19.
Спирит роботын авсан Ангарагийн дэлгэмэл зураг 2005-11-23

Оппортюнити роботын галерей[засварлах]

<div class="thumb tnone" style="margin-left: auto; margin-right:auto; width:99%; max-width:Expression error: Unrecognized punctuation character "[".px;">

Оппортюнити роботын Панкамын зураг, солирын мөргөлтийн Викториа тогоо

<div class="thumb tnone" style="margin-left: auto; margin-right:auto; width:99%; max-width:Expression error: Unrecognized punctuation character "[".px;">

360 градус дэлгэмэл зураг

<div class="thumb tnone" style="margin-left: auto; margin-right:auto; width:99%; max-width:Expression error: Unrecognized punctuation character "[".px;">

Эрэбус тогоо

<div class="thumb tnone" style="margin-left: auto; margin-right:auto; width:99%; max-width:Expression error: Unrecognized punctuation character "[".px;">

Фрам тогоо