Ангиллын хэлэлцүүлэг:Монгол

Page contents not supported in other languages.

Ангиллын нэрийг "улс" гээд жижиг үсэгтэй болгоод өөрчлөхийг юу гэж бодож байна? Ийм олон категори байгаа. --chinneeb 10:17, 26 Хоёрдугаар сар 2014 (UTC)[хариулах]

Өгүүлийн нэрийг нь хэрвээ үндэстэнгээс ялгах бол Болгар улс, Монгол улс гэж тодотгоод, ангиллын нэрийг ямар ч тохиолдолд орон (Монгол орон) гээд явъя. Өгүүлийн гарчгийг гүүгл.мн-ийн хайлтын 1-д байлгахаар, харин ангиллыг хэний хаанахын юу болох нь тодорхой, дэлгэрэнгүй бичиж байя.--MongolWiki (talk) 10:29, 26 Хоёрдугаар сар 2014 (UTC)[хариулах]
Дотор нь байгаа дэд ангиллуудыг? Монгол орны газарзүй гэх мэтээр явъя гэж байна уу? --chinneeb 10:36, 26 Хоёрдугаар сар 2014 (UTC)[хариулах]
Яарах хэрэггүй. Тухай бүрд нь сайн харах хэрэгтэй. Гол нь Монголын газарзүй гэдэг өгүүлэл үүсээгүй бол ангиллын нэрийг уртасгаж тодруулах хэрэггүй. Өгүүлийн нэрээс ангиллын нэрийг зөрүүлэх нь монголчууд олон янзаар хайхад гарч ирж байх шаардлагаар тэр. Бас зарим нь Монгол улсын гэж байх. Ялангуяа иргэн, улс төр, засаг захиргаа, цэрэг дэглэмтэй холбоотой зүйлс нь улсын гэж. Байгаль орчин, түүхийн зүйлс орны гэж; Монголын тамирчин гээд өгүүлэл дотроо бичээд Монгол улсын тамирчин гэж тодорхой ангилах.Монголын урлаг гэхийг бас монгол улсын урлаг, монгол үндэстний урлаг гэж салгах. Мэдээ хангалтгүй бол орхих. --MongolWiki (talk)

Ангилал:Монгол орон чинь Category:Mongolia-тай холбогдож байна. Ангилал:Монгол өөр хэл дээрхи ямар ч хуудастай холбогдоогүй, зөвхөн энд нээгдсэн хуудас байна. Ангилал:Улс үндэстэн-тэй ижил ангилал англи дээр байгаа юу? Ангилал:Монгол орон-г Ангилал:Монгол Улс гэж зөөх үү? Ангилал:Монгол нутаг-н гол өгүүлэл нь Даяар Монгол юм байна, бусад хэлнийх дээр ийм ангилал байхгүй.en:Category:Mongolian sportspeople-д халимаг, буриадын тамирчдын ангиллыг холбосон байгаа тул Ангилал:Монголын тамирчид дээр халимаг, буриадын тамирчид гэж нэмж болно. Англи дээр en:Category:Mongol peoples гэсэн нэг л ангилал бий энд Ангилал:Монгол үндэстэн, Ангилал:Монгол угсаатан гэсэн 2 ангилал байна. Ийм 2 ангилал байх шаардлага байна уу. en:List of Mongolic states дээр Монгол гэдэг үг түүхийн хувьд өргөн утгатай гэсэн байна. Тиймээс Монголын ангилалд Буриад, Өвөр Монгол, Шиньжааны ангиллуудыг нэмэхэд болохгүй гэх зүйлгүй. Түрэгийн хувьд "Туркестан" гэсэн нэр томъёонд Төв Азийн түрэг улсууд л хамаарагддаг, Якут, Азербайжан зэрэг бусад улсууд нь ордоггүй. Хятадууд Монголтой холбоотой хуудас, ангиллыг Хятадын ангиллалд оруулах гэж оролддог.

Сайн байна уу. Та хэрэглэгчийн нэрээр ороод бичээрэй. ~ зураасаар нэр, он сараа гаргадаг. Ангилал:Монгол орон нь Монгол улсад зориулсан анги бүлэг мөн. Өгүүлэл нь Монгол улс гэсэн юм чинь Монгол орон гэсэн бас ач холбогдол бүхий нэрийг нь ангилалд ашигласан. Бусад улс орны өгүүлэл, ангилал мөн адил явна. Япон улс, Ангилал:Япон орон гэх мэт. орон гэсэн үгийг л хэрэглээнд оруулж байгаа юм л даа. Больсон ч болно л доо. Гэхдээ энэ нь эвтэйхэн санагдсан. Ангилал:Монгол болохоор Нүүр хуудас дахь холбоосонд зориулж үүсгэсэн бүлэг. Өгүүлэл нь гэвэл Монгол (салаа утга) юм байгаа юм. Ангилал:Улс үндэстэнг устгавал зохино. Ангилал:Монгол нутаг болохоор орчин цагийн монгол үндэстний тусгаар улс, өөртөө засах орон нутгийг ялган харуулж байгаа. Даяар Монгол гэсэн өгүүллийг Даяар монгол нутаг гэж солих хэрэгтэй гэсэн саналтай байна. Төрийн дуулалд Даяар монголын ариун голомт гэсэн мөр байдаг нь газар газрын монгол үндэстний, газар газрын монгол нутгийн гол нь Монгол улс болжээ гэсэн утга юм. нгли викид ийм хуудас байхгүй. Англи викид байхгүй хуудсыг монгол викид үүсгэсэн гэдэг нь монголынхоо юмыг илүү дэлгэрүүлсэн болохоор тийм байгаа юм. Монгол угсаатан, Монгол үндэстний тухайд ч тэр. Монгол угсаатан нь илүү өргөн ойлголт (Mongolic peoples), үндэстэн нь арай явцуу нэр томьёо (Mongol people, Mongols). Хүндэтгэсэн: --MongolWiki (talk) 10:49, 26 Хоёрдугаар сар 2015 (UTC)[хариулах]

Ангилал:Монгол-г устгаад Ангилал:Монгол орон дээр Ангилал:Монгол үндэстэн/угсаатан, Ангилал:Монгол үндэстэн/угсаатан дээр Ангилал:Монгол оронг холбож болно. Ангилал:Монгол нутаг-г устгаад тэнд холбогдож байгаа ангиллуудыг Ангилал:Монгол орны газар зүйд холбоё. Онцын шаардлагагүй олон ангилал нээхийн оронд байгаа ангиллуудаа ашиглаж болно. Монгол гэдэг чинь нэг л байсан шүү дээ. Ангилал:Монгол орны газар зүйг Ангилал:Монголын газар зүй гэж өөрчлөөд Монгол гэдэг үг уулаасаа өргөн утгатай гэж тайлбарлаж болно. Энэ монгол хэл дээрхи сайт учир зарим зүйлийг өөрсдийнхөөрөө хийж болно.Бусад сайт ч ингэж байгаа.