Ангкор

Ангкор*
ЮНЕСКО-гийн Дэлхийн өв

Ангкор Ват
Улс КамбожКамбож Камбож
Төрөл Соёлын
Шалгуур i, ii, iii, iv
Дугаар 668
Бүс** Ази, Австрали ба Далайн орнууд дахь дэлхийн өвүүд
Бүртгэсэн түүх
Бүртгэсэн 1992  (16-р чуулган)
Мөхөх аюултай 1992-2004
* Нэр нь Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэний дагуу.
** Бүс нь ЮНЕСКО-гийн тогтоосны дагуу.

Ангкор (Англи: Angkor) нь МЭ IX зуунаас XV зууны хооронд цэцэглэн хөгжиж байсан Кхмерийн Эзэнт Улсын төв юм. Ангкор гэх үг нь Санкрит хэлний нагара буюу хот гэсэн нэрнээс гаралтай. Ангкорын үе МЭ 802 оны орчим өөрийгөө “Ертөнцийн эзэн хаан” буюу “Бурхан хаан” өргөмжлөсөн Кхмер Хинду хаан Жаяаварман II эхэлж, МЭ 1402 онд халдан довтлогч Тайчуудад эзлэгдэн тоногдсноор төгсдөг. Тайчуудын довтолгооны улмаас Ангкорын хүн ам өмнө зүг нүүж, Пномпеньд очжээ.

Ангкорын туурь нь ширэнгэ ой болон тариалангийн талбайгаар хүрээлэгдэн оршдог. Тариалангийн талбай дундах Ангкор Ват цогцолбор сүм нь дэлхийн хамгийн том шашны байгууламж гэгддэг бөгөөд зөвхөн үүнийг үзэхээр жил бүр 2 сая жуулчин ирдэг ажээ. Ангкор Ватаас гадна өөр олон тооны сүмүүдийг сэргээн засварлаж байгаа бөгөөд Кхмерийн уран барилгын хэв маягийн онцлогийг бүрэн илэрхийлдэг. Хиймэл дагуулаас авсан зургаас харвал Ангкор хот 3000 гаруй км² нутаг дэвсгэр хамран оршиж байв. Аварга том байдлаараа дундад эртний хотуудаас Ангкортой өрсөлдөх хот нь Майягийн Тикаль байсан гэж үздэг. Хүчирхэгийн туйлдаа хүрэх үедээ Ангкор хот 1 сая оршин суугчтай байсан гэж тооцдог.


Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Angkor – Викимедиа зураг, бичлэг, дууны сан