Англи хэл

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Англи хэл
Өөрийн нэр English language; English
Тархалт Их Британи, АНУ, Энэтхэг, Австрали,
Канад, Ирланд, Шинэ Зеланд, Филиппин г.м дэлхий даяар
Төрөлх хэлтний тоо Төрөлх: 380 сая (2001)[1],
Хоёрдогч: 250 сая[1]-1.8 тэрбум (2004)[2]
Хэлний ангилал
Энэтхэг-Европ
  • Герман
    • Баруун Герман
      • Англи-Фриз
        • Англи
          • Англи хэл
Бичиг үсэг Латин үсэг (Англи хувилбар)
Албан ёсны хэрэглээ
Улс Flag of the United Kingdom.svg Их Британи, Flag of the United States.svg АНУ,
Flag of Australia.svg Австрали гэх мэтээр 54 улс
Олон улсын байгууллага:
Flag of the United Nations.svg НҮБ
Европын Холбоо
Британийн Нөхөрлөл
Орон нутаг Flag of Hong Kong.svg Хонконг (БНХАУ)
Томьёолбор
ISO 639-1 en
ISO 639-2 eng
ISO 639-3 eng
Anglospeak.svg
Англи хэл тархалтын бүдүүвч зураг:

██ Албан ёсны, үндэсний, хүн амын төрөлх хэл болдог улс

██ Гол биш боловч албан ёсны хэл нь болдог улс

Англи хэл (English эсвэл the English language) нь Англид үүссэн Баруун Германы хэл юм. Энэ нь дэлхийн хамгийн түгээмэл хэлүүдийн нэг бөгөөд Нэгдсэн Вант Улс, АНУ, Канад, Австрали, Шинэ Зеланд, Ирланд, Карибын орнуудад албан ёсны хэл болдог. Энэ хэлээр дэлхий дээр 310 сая хүн төрөлх хэлний хувиар, мєн тооны хүн хоёрдогч хэлний хувиар ярьж байна. Орчин цагийн англи хэл нь эртний англи буюу англо-саксон хэлний нэгэн аялга байдлаар үүсч, 5 дугаар зууны үед Британид нэвтэрсэн баруун герман аялгаар баяжсан хэл ажээ. Түүнчлэн түүхэн хөгжлийн явцад латин болон франц хэлний норманд аялгаар баяжиж ирсэн байна. 1362 онд франц хэлийг халж, англи хэлийг Английн хууль ёсны хэл болгосноор англи хэлний жинхэнэ сэргэлт эхэлж, 14-р зууны Английн утга зохиолын үүсэл, 15-р зууны хэвлэлийн үүсэл, 16-17 зууны Уильям Шекспир, Эдмунд Спэнсэр, Кристофер Марлоуи нарын Англи утга зохиолын суут төлөөлөгчдийн эринг дамжин, хэл зүйч Самуэл Жонсон (1709-1784)-ийн зохиосон англи хэлний стандартчилсан дүрэм гарснаар орчин цагийн төгс хэл болж бүрэлдсэн гэж үздэг байна.

Ишлэл[засварлах]

  1. 1.0 1.1 The Triumph of English, The Economist, 20 Dec. 2001
  2. Lecture 7: World-Wide English. EHistLing. 26 March 2007-д хандсан.

Гадаад холбоос[засварлах]

Wikimedia Commons has media related to English language.
Wikipedia
Википедиа: Англи хэлээр