Ангол

Бүгд Найрамдах Ангол Улс
República de Angola (Португал)
Уриа: 
  • Virtus Unita Fortior (Латин)
  • (Монгол: "Нэгдсэн эр зориг илүү хүчтэй")
Төрийн дуулал: "Angola Avante"
(Монгол: "Ангол урагшаа")
Нийслэл
ба томоохон хот
Луанда
8°50′S 13°20′E / 8.833°S 13.333°E / -8.833; 13.333
Албан ёсны хэлПортугал хэл
Үндэсний хэл
Угсаатны бүлгүүд
(2021)[1]
Шашин
(2020)[2]
Ард түмний нэршил
Төр засагНэгдмэл ноёрхогч-намын ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс
Жуан Лоренсу
Эсперанса да Кошта[3]
Хууль тогтоох байгууллагаҮндэсний Ассамблей
түүх
11 сарын 11, 1975
11 сарын 22, 1976
1 сарын 21, 2010
Газар нутаг
• Нийт
1246700 км2 (22)
• Усны эзлэх талбай (%)
бага
Хүн ам
• 2023 тооцоо
35,981,281[4] (41)
• Нягтаршил
24.97/км2 (157)
ДНБ (ХАЧТ)2022 тооцоо
• Нийт
$245.44 тэрбум[5] (62)
• Нэг хүнд ноогдох
$7,455[5] (129)
ДНБ (нэрлэсэн)2022 тооцоо
• Нийт
$124.79 тэрбум[5] (61)
• Нэг хүнд ноогдох
$3,791[5] (125)
ОТББИ (2018)51.3[6]
өндөр
ХХИ (2021) 0.588[7]
дундаж · 146
Мөнгөний нэгжАнголын кванза (AOA)
Цагийн бүсUTC+1 (БАЦ)
Огнооны форматөө/сс/жжжж
Жолооны талбаруун
Утасны томьёо+244
Домэйн нэр.ao

Ангол Улс, албан ёсоор Бүгд Найрамдах Ангол Улс (порт. República de Angola, Конго хэл: Repubilika ya Ngola) нь баруун өмнөд Африкт оршдог улс. Өмнө талаараа Намиби, хойд талаараа Ардчилсан Конго, зүүн талаараа Замби улсуудтай хиллэнэ. Баруун хэсгээр нь Атлантын далай хүрээлдэг байна. Тус улсын салангид тасархай нутаг дэвсгэр болох Кабинда нь Конго болон Ардчилсан Конго Улстай хиллэдэг. Ангол нь 16-р зуунаас эхлэн 1975 он хүртэл Португалын далайн чанадын нутаг дэвсгэр гэж нэрлэгдэж байлаа. 1975 онд тусгаар тогтнолоо зарлаж 1976 оны 12-р сарын 1-нд НҮБ-ын гишүүн орон болжээ. 2021 оны долдугаар сарын байдлаар - 33,642,646 хүн амтай улс юм.

Төрийн тогтолцоо[засварлах | кодоор засварлах]

Ангол бол Ерөнхийлөгчийн Бүгд найрамдах улс юм. Төрийн тэргүүн нь ерөнхийлөгч. 1979 оноос хойш энэ албан тушаалыг Хосе Эдуардо дос Сантос (порт. José Eduardo dos Santos, 1942 онд төрсөн) хашиж байгаад 2017 оны есдүгээр сарын 26-нд түүнийг Хуан Мануэль Гонсалвес Лоуренчо (порт. João Manuel Gonçalves Lourenço; 1954 онд төрсөн) сольсон байна. Засгийн газрыг ерөнхийлөгчийн томилсон дэд ерөнхийлөгч удирддаг байна.

Хууль тогтоох байгууллага нь 4 жилээр сонгогддог 220 депутатаас бүрдсэн нэг танхимтай парламент (Ардын Их Хурал) юм.

Ангол улс нь Сахараас урагш Африкийн орнууд дунд газрын тос, алмааз олборлолтоороо 2-рт ордог. Олон Улсын Валютын Сангийн судалгаагаар 2000-аад онд Анголын эрдэнэсийн сангаас 4 тэрбум долларын газрын тосны орлого алга болсон гэдэг. 2006 оны 8 сард Кабиндаг Анголоос салган тусгаарлах зорилго бүхий Кабиндагийн Анклавыг Чөлөөлөх Фронтын жигүүртэй энхтайвны гэрээ байгуулагдсан[8]. Ангол улсын газрын тос олборлолтын орлогын 65%-ийг тус бүс нутаг бүрдүүлдэг байна.

Засаг захиргаа[засварлах | кодоор засварлах]

Ангол улс засаг захиргааны 18 аймагт (португал. província), аймаг тус бүр 157 суманд (португал. município) хуваагддаг байна.

Мужууд Засаг захиргааны төв Газар нутаг,

км²

Хүн ам (2014 он)
1 Бенго Кашито 31 371 356 641
2 Бенгела Бенгела 31 788 2 231 385
3 Бие Квито 70 314 1 455 255
4 Кабинда Кабинда 7270 716 076
5 Квандо-Кубанго Менонге 199 049 534 002
6 Умард Кванза Ндалатандо 24 190 443 386
7 Өмнөд Кванза Сумбе 55 660 1 881 873
8 Кунене Онжива 89 342 990 087
9 Уамбо Уамбо 34 274 2 019 555
10 Уила Лубанго 75 002 2 497 422
11 Луанда Луанда 2418 6 945 386
12 Умард Лунда Лукапа 102 783 862 566
13 Өмнөд Лунда Сауримо 45 649 537 587
14 Маланже Маланже 97 602 986 363
15 Мошико Луэна 223 023 758 568
16 Намибе Мосамедиш 58 137 495 326
17 Уиже Уиже 58 698 1 483 118
18 Заире Мбанза-Конго 40 130 594 428
Нийт 1 246 700 25 789 024

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "Main ethnic groups in Angola 2021". Statista.
  2. "Angola: Major World Religions (1900 - 2050)". The Association of Religion Data Archives. Retrieved 2022-10-08.
  3. Investidura do Presidente da República. Rádio Nacional de Angola. 15 September 2022.
  4. "Angola". The World Factbook (2024 ed.). АНУ-ын Тагнуулын төв газар. Retrieved 22 June 2023.
  5. 5.0 5.1 5.2 5.3 "World Economic Outlook Database, October 2022". IMF.org. International Monetary Fund. October 2022. Retrieved October 11, 2022.
  6. "GINI index (World Bank estimate) - Angola". data.worldbank.org. World Bank. Archived from the original on 7 June 2019. Retrieved 22 March 2020.
  7. "Human Development Report 2021/2022" (PDF) (in англи). United Nations Development Programme. 8 September 2022. Retrieved 8 September 2022.
  8. Angola mantém presença militar reforçada em Cabinda, UOL.com.br (2008 оны 6 сарын 4, португал хэлээр)